24/05/2026
IMACO consulting Institute
IMACO Institute
317989 99043671 99110824
24/05/2026
24/05/2026
24/05/2026
Different Names for Toilets
24/05/2026
24/05/2026
In 2024, the world’s ports processed about 743 million TEU (twenty‑foot equivalent units) of containers with more than half of that traffic passing through just 20 ports. Asia is home to all of the 10 busiest container ports while China alone accounts for over 40% of global container traffic.
Shanghai is the world’s busiest container port handling more than 51.5 million TEU in 2024 and widening its lead over other hubs. It is both a river port and a deep‑sea port covering over 3,600 square kilometers of port area.
"Өдрийн сонин" 2025.8.20
Р.Лхагвадулам: Язгуурын монгол хүн дотоод соёл өндөртэй байдаг. Соёл бол хүндлэл юм
Зөвлөх Үйлчилгээний Имако институт, Залуу хатагтай ноёдын сургуулийн сургагч багш Р.Лхагвадуламтай нийтлэг соёлын талаар ярилцлаа.
-Хувь хүний биеэ авч явах соёл гэж юуг хэлдэг вэ?
-"Сургууль соёлд суралцах" гэж холбоо үгээр ярьдаг. Тэгэхээр суралцах хугацаандаа давхар соёлд суралцаж байна гэсэн үг. Би соёлыг хүндлэл бас нөлөөлөл гэж үздэг. Бусдын сөрөг нөлөөнд автахгүй байх, нийгэм орчинд эерэгийг түгээж нөлөөлөх, хэнд ч болов хүндлэл дүүрэн хандах нь хүн бүрийн үүрэг. Соёлын тухай ойлголт маш өргөн хүрээтэй. Хувь хүний биеэ авч явах этикет, соёлыг иргэний боловсролын нэг хэсэг гэж ойлгож болно. Математик, хими, физик, нийгэм судлал бол ерөнхий боловсрол. Бас улс төрийн, хөгжмийн, иргэний боловсрол гэж бий. Иргэний боловсрол гэж хүмүүс нийгэм дотор бусадтай эв зүйгээ олоод, хэн нэгэнд төвөг удахгүй аж төрөх ухааныг хэлнэ. Угаас хүн төрөлхтөн үүссэн цагаасаа гэрэл гэгээ, гоо сайханд ямагт тэмүүлж ирсэн. Соёл боловсрол хөгжлийн луужин нь байх. "Хунт нуур"," Ромео Жульетта" бол дээд түвшний соёл юм. Өнөөдөр хоёулаа маш энгийн өдөр тутмын болон хотын соёлын талаар ярилцъя.
-Тэгвэл бусдад саад болохгүйгээр биеэ зөв авч явах соёл монголчуудад байна уу?
- Байлгүй яах вээ! Нийгэм хөгжихийн хэрээр улам л сайхан болж байна.
Гэхдээ би өөрийн нэг ажиглалтаа яръя. Өнгөрсөн жил Америкт буугаад, Вашингтоны нисэх буудал дээр урт дараалалд зогсож байв. Тэнд, хил гааль дээр ганцхан хүн видео дуудлага хийж, утсаараа удаанаар тэгээд чанга ярьж эхэллээ. Бүх хүмүүс цочсон доо. Тэр нь дунд насны монгол эмэгтэй, нүүр халуун байлаа. Мэдээж, хүн бүр анхнаасаа иргэний боловсролтой, харилцааны соёлтой төрнө байхгүй. Суралцах ёстой. Манай Залуу хатагтай ноёдын сургуульд дээд сургуулиудын сургалтын албаны захиалга цөөнгүй ирдэг. Улаанбаатарт дөнгөж ирсэн хөдөө, орон нутгийн, 1 дүгээр курсын оюутнуудад цуврал хичээл бид заадаг юм. Гудамжинд, театр, албан газарт, нийтийн сууц орцонд, автобусанд, лифтэнд биеэ авч явах, үйлчилгээний ажилтантай хэрхэн зөв харилцах зэрэг сэдвээр сургалт орж байлаа. Магадгүй бид төдийлөн ач холбогдол өгдөггүй ч лифтэнд өөд өөдөөсөө хараад зогсох уу, дээш доош товчлуур ямар учиртай вэ, утсаар хаана хэзээ яаж ашиглах вэ, хэдэн цагаас өмнө бас хойно бусад рүү утасдаж болохгүй вэ гэх мэтчилэн ярилцдаг. Хотын соёлд суралцахад хэзээ ч оройтдоггүй. 17 жил орон нутагт амьдарсан хүүхэд хотод ирээд маш хурдтай суралцаад догь цэмцгэр болж болно. Насаараа Улаанбаатарт амьдарсан хирнээ гудамжинд шүлс, тамхины ишээ хаядаг, нийтийн унаанд утсаараа чанга бичлэг үзээд суудаг, машины цонхоор хогоо шиддэг олон хүн бий. Тухайн хүний тархин дотор соёл оршиж байна уу, үгүй юу гэдэгт л учир бий шүү. Том хотод ажиллаж, амьдрахад ухаан зарах хэрэгтэй.
-Та лифт гээд юу ярьчихав? Хотод лифтээр зорчих хэрэг их гардаг. Бид өдөр тутамдаа лифт ашигладаг, энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Хүмүүс лифтэнд биеэ хэрхэн зөв авч явахаа сайн мэдэхгүйгээсээ болоод өөрөө эвгүй байдалд орж, тас ширтэх зэргээр бусдыг ч эвгүй байдалд оруулдаг. Дэлхий нийтээрээ лифтэнд алхаж оронгуутаа шууд 180 градус эргэж зогсох дүрэмтэй. Хаалга руу буюу дээд талын 3,4,5 гэсэн давхрын цифр тоог харж зогсох дүрэмтэй. Түүнээс биш лифтэнд оронгуутаа бусад хүний өмссөн, зүүсэн рүү харах биед нь хүрэх, налах, нүүр нүд рүү ширтэх нь бүдүүлэг үйлдэлд тооцогддог. Лифтэнд хоорондоо ярилцах хүртэл таатай биш. Тэр жаахан орон зайд биеийн үнэр, болон амнаас гарч байгаа үнэр хэцүү, ярилцахад шүлс үсрэх магадлалтай. Нэмээд хэлэхэд лифтэнд хууч хөөрөх битгий хэл мэнд мэдэлцэх ч албагүй. Гол дүрэм нь шил шилээ хараад чимээгүй зогсох юм. Бас нэг үйлдэл, лифтнээс хүнээ бүрэн гаргаж дуусаад зөрөөд орж сурмаар байна. Нэгэндээ хаалга барьж өгч байгаа хүн сайхан харагддаг. Та бусдыг урдуураа оруулах, хаалга нээж өгөх албагүй ч хүн ёсны, бас ахуйн соёлын нэг илэрхийлэл юм. Нэгэнт л бид их хотод амьдарч байгаа учраас хотын дүрмээр л байцгаая.
-Хүн яавал бусдадаа төвөг удахгүй амьдрах вэ?
-Ер нь соёлтой хүн заавал өндөр боловсролтой байх албагүй. Өөрийгөө мэргэжлийн үүднээс хүндэлдэг, сэтгэлгээний уудам орон зайтай, бодлоготой, голч төв үзэлтэй, нийгэмд байр сууриа олсон хүмүүс хүнд төвөг удахгүйгээр амьдраад сурчихсан байдаг. Та хүн бүрд туслах албатай биш ч орчиндоо саад болохгүйгээр амьдрах албатай.
-Ер нь хотын соёл гэж юу вэ?
-Миний хувьд 23 жилийн турш Залуу хатагтай ноёдын сургуулиараа дамжуулан энэ тухай зогсолтгүй ярьж байна.
Хотын ч бай, хөдөө орон нутгийн ч бай нийтлэг соёлын хамгийн анхны итгэлцүүр бол хоорондоо мэндлэх байдаг. Тэгээд уучлал гуйх, уучлах, бусдын оронд өөрийгөө тавих, талархах гээд харилцааны дүрмүүдийг тэдэндээ хэвшүүлдэг. Тухайлбал үйлчилгээний газрууд инээмсэглэн угтаад, инээмсэглэн үйлчлээд, инээмсэглэн үдвэл хэчнээн таатай! Нийгмийн бухимдал тэр хэрээр буурна биз дээ? Нэгэнт соёл гэж ярьсных улс төрийн соёлыг хөнгөхөн хөндъе. Улс төрч хүний амнаас гарах, гарахгүй үг, үйлдэл, өмсөх эс өмсөх хувцас гэж бий. УИХ гишүүн айл гэр болж тоглоод, түүнийгээ цахим орчинд шууд нэвтрүүлэг шиг орон даяар цацах нь зохимжтой гэж үү? Олон түмэн ч гэсэн Ким Кардашяны гэр бүлийн шоунд донтсон дундаж давхаргын америк үзэгчидтэй адил хүний мууд дурлахаа болих хэрэгтэй. Хайран цаг! Хүүхэддээ үлгэр унших, шүдний эмчид үзүүлэх, спортоор хичээллэхэд л цаг гаргацгаая!
-Таксины жолоочтой харьцах соёл орхигдоод байх шиг? Энэ талаар та юу хэлэх вэ?
-Миний нэг танил хөдөө хилийн цэргийн офицер байж байгаад хотод ирээд таксинд явдаг болсон. Уучлаарай, түүний харьцуулсан ярианд хүмүүс эмзэглэх вий. Тэрээр “Би Улаанбаатарын унаган хүнийг шууд таньдаг.” Тэд дээрэлхүү ихэрхэг биш, мэндэлсээр орж ирдэг, ганц тамхи татчихъя гэж мугуйдладаггүй. Таксины мөнгөө баталгаатай өгдөг, жолооч намайг хүндэлж харьцдаг. Харин нөгөө талд бүдүүлэг хүмүүс таксинд орохоосоо л дээрэлхүү. Утсаараа хашхирч ярина. Намайг биш цаад хүнээ загнаж харааж байгаа ч түгшүүртэй. Кино бичлэг чихэвчгүй чангаар үзэж, бүдүүлгээр инээнэ. Машины цонхоор хог хаяж ч мэдэх. Тиймээс би дээрэлхүү баян хүнд үйлчлэх дургүй гэж билээ.
Хаана ч биеэ зөв авч явна гэдэг нь олон жижиг соёлын нийлбэр юм.
-Жижиг, жижиг соёлын нийлбэр гэснээс хооллох соёл ч гэсэн монголчуудад их дутмаг байдаг уу?
-Бид "Залуу хатагтай ноёдын сургуулийн" зоогийн соёлын хичээлийг ресторанд хооллож байх явцад нь зааж өгдөг. Тухайн хүний хооллох соёл ямар орчинд өссөнийг шууд нь харуулдаг. Яаралгүй тайван хооллох, сайн зажлах, хутга сэрээ ашиглаж идэх зэргийг гэртээ сурч амжаагүй хүүхдүүд байдаг. Багаас нь дэг жаягт сургах ёстой. Наад зах нь хутгагүйгээр стейк яаж идэх вэ? Мөн кофе, цай уух соёл гэж байна. Халуун кофег үлээж хөргөх үү, цайг залгилж уух уу? Зоогийн ширээн дээр цүнх, нүдний шил, малгай, гар утас, тэмдэглэлийн дэвтэр огт тавихгүй. Зөвхөн хоолны хэрэгсэл байна. Хэрэглэж байгаа аяга таваг, халбага, сэрээг нааш цааш хөдөлгөх, хутга сэрээгээрээ хүн рүү зааж, даллаж, дохио өгч болохгүй. Нэг ёсондоо ширээн дээр байгаа хутга, сэрээг "битгий зовоо" зэрэг дүрмийг суралцаж байгаа хүүхдүүдэд хэлж өгдөг. Мөн ширээний ард эмэгтэйчүүд уруулаа будаж, үсээ самнан, энгэсэг түрхэх нь үнэхээр бүдүүлэг үйлдэл. Энэ үйлдлүүдийг ариун цэврийн өрөөнд хийх ёстой. Зориулалт нь угаасаа ийм. Харин сүүлийн 10 жилд “Lipstick time” гэх шинэ нэр томьёо гарсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр эмэгтэйчүүд хоолоо идэж дуусаад, ширээнийхээ ард толь хэрэглэлгүйгээр амаа гараараа халхалж, уруулынхаа будгийг сэргээж болдог болсон. Тэгэхгүйгээр шууд олны өмнө ил задгай уруулаа будах нь үнэхээр бүдүүлэг үйлдэл шүү.
- Буфет хоолон дээр хүмүүс биеэ хэрхэн авч явах талаар тодруулна уу.
- Буфет хоолны дүрэм гэж тусдаа бий. Хоол, зууш руу хэдэн ч удаа очиж болно. Хэдэн удаа босч очсоныг хэн ч бүртгэхгүй. Харин нэг явалтаар олон юм хольж овоолох нь бүдүүлэг. Эхлээд уух зүйлээ авна. Дараа нь ногооны салалт, махан зууш, шөл, хоёрдугаар хоол гэх дараалалтай. Хамгийн сүүлд нь жимс, десертээ авдаг. Бүх төрлөөс нэг тавган дээр овоолоод, тэрийгээ барахгүй байгаль дэлхийдээ дайсагнах муухай. Зарим улсад тавган дээр их хүнс үлдээвэл хэрэглээний соёлгүй байна гээд торгодог ч тал бий.
Зоог барих соёл, таксины жолоочтой харьцах, дараалалд зогсох, лифт, урсдаг шатаар зорчих дүрэм гээд энэ бүгд жижиг зүйл мэт санагдаж болно. Гэхдээ энэ бүгдийн илрэл таны хэн бэ гэдгийг хүмүүст тодорхойлж өгч байдгийг мартаж болохгүй.
-Иргэд төрийн албаныхны харилцаанд сэтгэл нэлээн дундуур байдаг. Та үүнд ямар бодолтой явдаг вэ?
-Төрийн албан хаагчдын харилцааны стандарт харилцан адилгүй байгаа нь үнэн. Буянт-Ухаа, Замын-Үүд гааль шалганы ажилтнуудтай нүүр тулах болгондоо би халагладаг. Eye contact буюу харааны холбоо, харцны стандартаас эхлээд дуу хоолойны өнгө, биеийн хэлэмж нь хүртэл өөр түвшинд байх ёстой. Тэднийг ядаж бүтэн мэндэлдэг болгохсон? Төрийн үйлчилгээний зарим байгууллагын хүнд суртал, албан хаагчдын хандлага харилцаа сөрөг, чадвар чадамж тааруу байгааг хөдөө хотгүй ярьдаг даа. Шалтаг шалтгаан нь мерит зарчим дээр доргүй зөрчигдөж, нам фракцынхаа "нойлын ногоон тэгүүдийг" төрд шахдаг үзэгдэл, ер нь системийн гажуудал гэж би боддог. Яваандаа сайжрах болтугай!
24/05/2026
Abbreviations
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Чингэлтэй дүүрэг. 5 дугаар хороо. Нарны титэм
Ulaanbaatar
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |