17/11/2022
СУДЛААЧ ОЮУТАН - 2022
МИНИЙ СУДАЛГААНЫ ТЭМДЭГЛЭЛ НИЙТЛЭЛИЙН УРАЛДААН
оролцохыг урьж байна
Уралдааны зорилго: Байгаль орчин, биологийн олон янз байдлын унаган дүр түр төрхийг хамгаалан авч үлдэх үйлсэд хувь нэмрээ оруулдаг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын үйл ажиллагаа, түүний эрхэм зорилгыг олон нийтэд таниулах, өнөө, ойрын ирээдүйд биологи, экологи, байгаль хамгааллын салбарт ажиллах залуусын хүсэл эрмэлзлийг улам бүр нэмэгдүүлэх, тэдний урам зоригийг дэмжихэд оршино.
Хамрах хүрээ: Экологи-Байгаль хамгаалал, Биологи, Биологийн нөөц судлал, Биологийн багш, Байгаль орчны салбарын хууль эрхзүй, байгаль орчин-эдийн засаг чиглэлээр хээрийн судалгаа болон бусад холбогдох судалгааны ажилд оролцсон бакалавр, магистрын түвшний оюутнууд
Хуралд оролцогчдод тавигдах шаардлага:
• Их дээд сургуулийн бакалавр, магистрын түвшний суралцагч байх;
• Оюутан өөрийн биеэр тухайн хээрийн судалгаа болон холбогдох судалгааны ажилд оролцсон байх (заавал);
Хугацаа: 2022 оны 11 сарын 17-нээс 2022 оны 12 сарын 12 хүртэл материалыг хүлээн авна. Шалгаруулалтын дүнг 2022 оны 12 сарын 17-ны өдөр 13:00 цагаас зарлана.
Уралдааны дүрэм:
• Нийтлэл бичиглэлийн төрөлд хязгаар тавихгүй.
• Нийтлэлдээ холбогдох фото зураг, богино хэмжээний видеог хавсаргаж болно
• Нийтлэлийн агуулга, ашигласан материал нь оролцогчийн өөрийн байх бөгөөд ямар нэгэн санааг хуулсан, бусдын зураг материал ашигласан бол уралдаанаас хасна.
• Нийтлэлийн агуулга, материалын үнэн зөв байдлыг оролцогч өөрөө хариуцна.
• Уралдаанд оролцуулах бүтээлийг заасан хугацааны дотор ирүүлэх.
Уралдааны шагнал: Эхний 2 байранд шалгарсан оролцогчдод бэлэг дурсгалын зүйлс, ном тус тус зохион байгуулагчдын зүгээс олгоно.
Анхаарах зүйл:
• Уралдаанд нийтлэлээ ирүүлснээр тухайн зохиогчийн бүтээлийг зохион байгуулагчид мэдээлэл, сурталчилгааны зорилгоор ашиглахыг хүлээн зөвшөөрсөн байна.
• Уралдааныг сурталчлах, байгаль хамгааллын ажлыг нийтэд хүргэх зорилгоор нийтлэлийг сонин хэвлэл, вэбсайт, цахим хуудсанд нийтлэхийг уралдаанд оролцогчид зөвшөөрнө.