IGebra Education Center

IGebra Education Center Математик, Геометр, Англи хэл, Монгол хэл, Хими Биологи, Физикийн хичээлийн хоцрогдол арилгах, гүнзгийрүүлж, эрчимжүүлэх, шалгалтад бэлтгэх сургалтын төв.
(1)

“Оюуны цэнэг” сургалтын төв нь 2016 оноос 2022 он хүртэлх 6жилийн хугацаанд 8 багшийн бүрэлдэхүүнтэйгээр Ерөнхий Боловсролын сургуулийн I-XII дугаар ангийн нийт 3500-4000 гаруй сурагчдад математик, монгол хэл, англи хэлний хичээлээр сургалт амжилттай явуулсаар байна.
Бидний амжилт :
ЭЕШ-нд 700 гаруй хүүхэд бэлтгэж оруулснаас, 90 -ээс дээш хувь нь 600 -аас дээш оноо авч СЭЗИС, МУИС, ШУТИС, GMIT, зэрэг сургуулиудад элсэж амжилттай суралцаж байна.
Мөн “Кенгуру” Олон Улсын олимпиадад:
1-байр 2 хүүхэд
2-байр 3 хүүхэд
3-байр 4 хүүхэд
Тусгай байр 5 хүүхэд
Улс болон Дүүргийн олимпиадад эхний 10байранд 8хүүхэд
"Stemco" Олон Улсын математикийн олимпиадад мөнгөн медаль
"American mathematics olimpiad" хүрэл медаль тус тус хүртсэн. "SAT" шалгалтанд 2 хүүхэд
Орос улсын засгийн газрын тэтгэлэгт шалгалтанд 10 хүүхэд, Японы засгийн газрын тэтгэлэгт шалгалтанд 1 хүүхэд, Бүгд Найрамдах Солонгос улсын засгийн газрын тэтгэлэгт шалгалтанд 1, Польш улсын засгийн газрын тэтгэлэгт шалгалтанд 2 хүүхэд, Америкийн их дээд сургуульд 2 хүүхэд тэнцэж амжилттай суралцаж байна. Мөн МУИС-ийн Лицей, ШУТИС-ийн Лицей сургуульд 10 хүүхэд, Cambridge хөтөлбөртэй Шинэ Эрин-I, Шинэ Эхлэл-II, Монгол тэмүүлэл зэрэг сургуулиудад 5 хүүхэд тэнцсэн.
“Оюуны цэнэг” сургалтын төв дараах чиглэлээр сургалт үйл ажиллагаа явуулж байна. Үүнд
1. Хоцрогдол арилгаж, түвшин ахиулах сургалт
- Математик
- Монгол хэл
- Англи хэл
2. XII ангийн сурагчдад зориулан ЭЕШ-нд бэлтгэх сургалт
- Математик
- Англи хэл
3. V-XII ангийнханд зориулсан гүнзгийрүүлсэн сургалт
- Лицей сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлтгэх / Шинэ Эрин, Шинэ Эхлэл, Монгол тэмүүлэл гэх мэт сургууль/
- Олимпиадад бэлтгэх /“Кенгуру” ОУ-ын олимпиад, Улсын болон дүүргийн олимпиадад бэлтгэдэг.
- Гадаадын их дээд сургуулийн тэтгэлэгт шалгалтад бэлтгэх.
/SAT, Оросын засгийн газрын тэтгэлэгт шалгалт гэх мэт/
Манай сургалтын төвийн онцлог, давуу тал:
-Мэргэжлийн чадварлаг багш хамт олонтой.
-Нэг ээлжинд 6-8 хүүхэдтэй хичээллэдэг
- Хүүхэд бүрийн түвшинд тохируулан хагас ганцаарчилсан хэлбэрээр хичээллэдэг.
-Хүүхэд бүрийн онцлогт тохируулан чанартай сургалт олгодог.
Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 80307781, 99337781 утас руу холбогдоно уу!

📚 iGebra Education Center – Суралцах боломжоо нэмэгдүүлээрэй!Та өөрийн мэдлэгээ ахиулахыг хүсэж байна уу? Бид танд хамги...
27/04/2026

📚 iGebra Education Center – Суралцах боломжоо нэмэгдүүлээрэй!

Та өөрийн мэдлэгээ ахиулахыг хүсэж байна уу? Бид танд хамгийн ашигтай, уян хатан сургалтын санал болгож байна.

✨ ОНЦГОЙ УРАМШУУЛАЛ: 2+1 BONUS
✔️ 2 хичээл сонгоод → 3 дахь хичээлийг ҮНЭГҮЙ
✔️ 2 сарын төлбөрөө төлөөд → 3 дахь сар ҮНЭГҮЙ

📖 Манай сургалтууд:

Математик

Англи хэл

Монгол хэл

Хими

Биологи

Физик

🎯 Чанартай сургалт, туршлагатай багш нар, найрсаг орчин таныг хүлээж байна. Та бүртгүүлэх бол коммент хэсэгт 1 гэж бичээрэй бид тань руу холбогдох болно.

📞 Холбогдох утас: 8030-7781

⏳ Боломжийг бүү алдаарай — өнөөдөр бүртгүүлээд ирээдүйдээ хөрөнгө оруул!

Сайн байцгаана уу манай пэйжийг дагадаг сургалтын төвд маань суралцдаг сурагчид, эцэг эхчүүддээ энэ өдрийн мэндийг хүргэ...
01/04/2026

Сайн байцгаана уу манай пэйжийг дагадаг сургалтын төвд маань суралцдаг сурагчид, эцэг эхчүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе.☺️

🎉 Бахархам амжилт! 🎉

Манай сургалтын төвийн суралцагч Хүсэлхүү нь хими, биологи,математикийн чиглэлээр тууштай суралцсаны үр дүнд хот, дүүргийн хэмжээний 3–4 олимпиадад амжилттай оролцож, шагналт байр эзэллээ. 🏆👏
Бэлтгэсэн багшид болон сурагчид баяр хүргэе🫶.
Түүний хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр, зорилгын төлөөх тууштай байдал нь бусад суралцагчдад үлгэр дуурайлал болж байна.🥰

14/03/2026

Баярын мэнд🎉 🎉30% Хөнгөлөлттэй үнээр бүртгүүлээрэй🥰

27/02/2026

Боловсрол гэснээс Шилдгүүдийг шилж аваад шилдэг болгох амархөөн. Харин хэцүү хүүхдэд юм сургаад хүн болгох бол багш хүний хамгийн том сорил.🥰

23/02/2026

🚀 МАТЕМАТИКИЙН “СУУРЬ”-Г ЯАГААД ЗААВАЛ БАГААС НЬ ТАВИХ ЁСТОЙ ВЭ?

(Авьяас биш, харин цаг хугацаа ба арга барилын тухай)

Эцэг эхчүүдийн дунд нэг нийтлэг найдвар байдаг:

“Манай хүүхэд дунд ангид орохоороо, эсвэл 8–9-р ангидаа л гэнэт хичээгээд сайжирчих байх.”

Гэвч боловсрол судлалын шинжлэх ухаанд математикийг “кумулятив” буюу хуримтлагдах чанартай шинжлэх ухаан гэж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, математикийг хожим нь нөхөж сурах нь бусад хичээлтэй харьцуулахад хамгийн хэцүү байдаг.

Яагаад гэдгийг дараах 4 логик үндэслэлээр тайлбарлая.

⸻

1. Математик бол “ӨРЛӨГ” юм

(The Cumulative Effect)

Түүх, уран зохиолын хичээл дээр та 18-р зууныг сайн ойлгоогүй байлаа ч 19-р зууныг уншаад ойлгож чадна.
Харин математик бол тийм биш.

Математик бол шат юм.
• 3-р ангидаа хүрд дутуу цээжилбэл
• 4-р ангидаа хуваах үйлдэл дээр гацна
• Хуваахаа сайн ойлгоогүй бол
• 5-р ангидаа бутархай ойлгогдохгүй

Эцэг эхчүүдийн “Тоондоо муу байна” гэж дүгнэдэг олон асуудал нь тухайн ангийн хичээлээс бус, өмнөх шатанд үлдсэн жижиг “цоорхой”-нуудаас үүсдэг.

👉 Багаас нь зөв суурь тавих нь эдгээр цоорхойг үүсгэхгүй байх цорын ганц арга юм.

⸻

2. “5-р ангийн босго” онол

(The Critical Benchmark)

Боловсрол судлалд 5-р анги нь математикийн сургалтын хамгийн эрсдэлтэй “хугарал”-ын цэг гэж тооцогддог. Үүний цаана хоёр том шалтгаан бий.

📊 Судалгааны нотолгоо: “Gatekeeper” ойлголт

Карнеги Меллоны Их Сургуулийн профессор Robert Siegler-ийн судалгаагаар:

5-р ангидаа бутархай ба хуваах үйлдлийг хэр сайн эзэмшсэн нь
тухайн хүүхдийн
– ахлах ангийн алгебр
– цаашлаад их сургуулийн амжилтыг
хамгийн хүчтэйгээр урьдчилан таамагладаг хүчин зүйл болохыг тогтоосон.

Өөрөөр хэлбэл, 5-р ангийн математик бол хүүхдийн ирээдүйн амжилтын “хаалгач” (Gatekeeper) юм.

🧠 Сэтгэлгээний том шилжилт

(Concrete → Abstract)
• 1–4-р ангид:
Хүүхэд нүдэнд харагдах зүйлсээр (алим, хуруу, шоо) боддог
• 5-р ангиас эхлэн:
хийсвэр ойлголтууд (бутархай, хувь, харьцаа) орж ирдэг

Энэ шилжилтийг амжилттай давж чадахгүй бол хүүхэд 6–9-р ангид огцом хоцрогдож эхэлдэг.

⸻

3. Тархины “архитектур” ба логик сэтгэлгээ

Хүний тархи бага насанд хамгийн уян хатан байдаг. Үүнийг neuroplasticity гэж нэрлэдэг.

Багаас нь математикаар хичээллэх нь:
• зөвхөн тоо бодож сургах бус
• тархинд дараах логик загварыг суулгаж өгдөг:

Асуудал → Дүн шинжилгээ → Шийдэл

Том болсон хойноо хүн өдөр бүр тоо бодохгүй байж магадгүй.
Гэхдээ багадаа сурсан аналитик сэтгэлгээ нь:
• шийдвэр гаргалт
• асуудал задлах
• логик үндэслэл гаргах
чадварт шууд нөлөөлдөг.

⸻

4. Тоо бодох уу, уншиж ойлгох уу?

Математик бол нэг төрлийн хэл юм.

Бага насны математикийн сургалтын зорилго:
❌ хурдан бодох
❌ олон томъёо цээжлэх
биш,

✅ өгүүлбэр бүрийн цаадах утгыг ойлгож сурах юм.

Өгүүлбэртэй бодлоготой системтэй ажилласан хүүхэд:
• шалтгаан–үр дагаврыг холбож чаддаг
• мэдээллийг дүн шинжилгээтэй хүлээж авдаг
• “сэтгэлгээний соёл”-той болдог

⸻

💡 ЭЦСИЙН ДҮГНЭЛТ

Математик бол төрөлхийн авьяасаар бус,
шат дараалсан, тууштай хөдөлмөрөөр баригддаг барилга юм.

Хэрэв та хүүхдээ:
• инженер
• эдийн засагч
• эсвэл логик сэтгэлгээтэй сайн менежер
болгохыг хүсэж байвал

👉 “Том болохоор нь” гэж хүлээлгүй
👉 яг одоо, суурь тавигдах алтан үед нь анхаараарай.

Сиглерийн судалгаагаар:
5-р анги хүртэлх математикийн суурь нь
хүүхдийн дараагийн 40–50 жилийн амжилтын хамгийн найдвартай суурь болдог.

⸻

📚 Эх сурвалж
• Siegler, R. S., et al. (2012). Early Predictors of High School Mathematics Achievement.
• National Mathematics Advisory Panel Reports
•Ганбат багш

23/02/2026
Цагаан сарын амралт2/17-2/22 хүртэл амарна.2/23-аас хичээлүүд хэвийн үргэлжилнэ🥰Өлзий буян арвижиж,Өрх гэр тань инээд ба...
16/02/2026

Цагаан сарын амралт
2/17-2/22 хүртэл амарна.
2/23-аас хичээлүүд хэвийн үргэлжилнэ🥰

Өлзий буян арвижиж,
Өрх гэр тань инээд баяраар дүүрэн,
Өвөг дээдсийнхээ ёс заншлыг эрхэмлэн
Өөдрөг сайхан шинэлэхийг хүсэн ерөөе🐎.

16/01/2026

🥰🥰🥰

03/01/2026

📚✨ Шинэ он — шинэ зорилго, шинэ мэдлэг!
Эрхэм дагагч та бүхэндээ шинэ онд сурч мэдэх хүсэл эрмэлзэл тань улам бадарч, зорилго бүр тань биелэхийг хүсэн ерөөе.

02/12/2025

“Шинэ жил ойртлоо, шинэ өөрчлөлт ч бас хамт ирлээ🎄🥳. Суралцагч маань өөрийн амжилтаа бидэнтэй хуваалцлаа👏🏻
Манай сургалтын төв шинэ жилийн баярыг тохиолдуулаад бүх хичээлдээ хөнгөлөлт зарлалаа.🎉🥰

Харин дараагийн баярын баярт сэтгэгдлийн эзэн нь 👉🏻ТА 👈🏻байхыг үгүйсгэхгүй

Хаяг:
📍Салбар 1: Хүнсний 4-р дэлгүүр АВ төвийн 501-5 тоот
📍Салбар 2: Баруун 4 зам Сан их сургуулийн 3давхар 304тоот

📞 Бүртгэл авах утас: 80307781
Чатаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваад бүртгүүлээрэй.

🎓ЗУНЫ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА ☘️🌳 🌼Зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлцгээе хүүхдүүд ээ🥰🥰Маш богино хугаца...
04/06/2025

🎓ЗУНЫ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА ☘️🌳


🌼Зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлцгээе хүүхдүүд ээ🥰🥰

Маш богино хугацаанд Хоцрогдлоо нөхөж, 2-3дахин түвшингээ ахиулах боломжтой💯
🦋Зуны сургалт 6-сарын 9 болон 16нд эхэлнэ.

Шууд бүртгүүлэх:
☎️ 80307781; 99337781
#ХАЯГ:
📍САЛБАР1:СБД,Хүнсний 4р дэлгүүрийн автобусны буудлын хажууд АВ center 501-5 тоот
📍САЛБАР2:Баруун 4зам Сан их сургуулийн 3давхарт 304тоот

Address

Ulaanbaatar
14201

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 19:00

Telephone

+97680307781

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when IGebra Education Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to IGebra Education Center:

Shortcuts

Share

Category