Шинэ Монгол сургууль

Шинэ Монгол сургууль Ерөнхий Боловсролын Шинэ Монгол сургуулийн албан ёсны фэйсбүүк хуудас.
(276)

Шинэ Монгол ахлах сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдыг говийн байгаль, ахуй амьдрал, соёлтой танилцуулах замаар монгол ...
25/09/2026

Шинэ Монгол ахлах сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдыг говийн байгаль, ахуй амьдрал, соёлтой танилцуулах замаар монгол уламжлалт ахуй, соёлыг ойлгон мэдэрч, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой “Говь” хөтөлбөр 9 дэх удаагаа амжилттай хэрэгжлээ.

9 дүгээр сарын 14–18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус хөтөлбөрт 27 дугаар үеийн 129 сурагч хамрагдаж, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Дэлгэрхангай уул, Ардын уран зохиолч С.Дашдооровын төрсөн гэрийн буурь, Сайхан-Овоо сумын Онгийн хийдийн туурь, малчин айлын ахуй зэрэг түүх, соёл, байгалийн онцлог бүхий газруудаар аяллаа.

Аяллын үеэр сурагчид говийн байгаль, газар зүй, цаг уур, ургамал, амьтан, усны нөөц зэрэг чиглэлээр ажиглалт, судалгаа хийж, “Эх хэл ба орон нутаг”, “Газар зүй ба одон орон”, “Ус”, “Медиа ба хөтөч”, “Ургамал судлал”, “Амьтан судлал”, “Тусгай салаа”, “Улаан загалмай” зэрэг багт хуваагдан багаар ажиллалаа.

Мөн Дэлгэрхангай сумын төрийн болон үйлчилгээний байгууллагуудтай танилцаж, нутгийн сурагчидтай нөхөрсөг уулзалт, тэмцээн зохион байгуулан, харилцан туршлага солилцсон юм.

Ийнхүү сурагчид аяллын туршид бие даах, багаар ажиллах, хариуцлага хүлээх, бусадтай зөв харилцах, байгаль орчноо хайрлан хамгаалах зэрэг амьдрах чадварт суралцаж, говь нутгийн байгаль, ахуй соёлыг биечлэн мэдэрч, сурагч насныхаа мартагдашгүй дурсамжийг бүтээлээ.

Хөтөлбөрийг ерөнхийд нь удирдан зохион байгуулж, сурагчдыг чиглүүлэн ажилласан сургалтын менежер Н.Лхагвадорж, “Улаан загалмай” багийг хариуцан ажилласан Япон хэлний багш Б.Гэрэлмаа, “Медиа ба хөтөч” багийг хариуцсан Англи хэлний багш Д.Шүрэнцэцэг, математикийн багш Д.Алтангэрэл, “Одон орон”, “Газар зүй” багийг хариуцсан физикийн багш С.Батдорж, “Эх хэл ба орон нутаг” багийг хариуцсан Англи хэлний багш Д.Баясалжаргал, “Ус” багийг хариуцсан химийн багш Б.Өнөржаргал, “Ургамал ба амьтан судлал” багийг хариуцсан биологийн багш Д.Лхагвабаасан, “Тусгай салаа” багийг хариуцсан нийгмийн ухааны багш Д.Отгонтуяа, Н.Дашбат нартаа талархал илэрхийлье.

Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, халуун дотноор угтан авсан Дэлгэрхангай сумын С.Дашдооровын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон, нутгийнхаа түүх, соёлын дурсгалт газруудыг танилцуулан хөтөч хийсэн сурагчид, тусч сэтгэлээр дэмжиж ажилласан малчин айлууддаа талархал илэрхийлье.

10 дугаар ангийн сурагчдыг осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй амьдрах арга ухаанд сургах, бие даах болон бага...
21/09/2026

10 дугаар ангийн сурагчдыг осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй амьдрах арга ухаанд сургах, бие даах болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой “ЦЭРЭГ” амьдрах чадвар хөтөлбөр 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

9 дүгээр сарын 15–18-ны өдрүүдэд Гүнжийн хоолой дахь ДХИС-ийн Сургалт, дадлагын цогцолборт зохион байгуулагдсан тус хөтөлбөрт нийт 124 сурагч хамрагдав.

Хөтөлбөрийн хүрээнд сурагчид:
-Болзошгүй халдлага, хүчирхийллээс өөрийгөө хамгаалах
-Анхны тусламжийг гарын доорх материал ашиглан үзүүлэх
-Бие даан болон багаар хамтран ажиллах
-Эх орон, түүхээрээ бахархах, эх оронч үзэл төлөвшүүлэх зэрэг олон талын мэдлэг, ур чадвар эзэмшлээ.

9 дүгээр сарын 18-нд болсон хаалтын арга хэмжээний үеэр сурагчид эцэг эх, асран хамгаалагчдадаа хөтөлбөрийн хугацаанд сурч, эзэмшсэн мэдлэг, ур чадвараа тайлагналаа.

Энэхүү хөтөлбөрт идэвх зүтгэл гарган оролцсон сурагчдадаа чиглүүлэн ажилласан нийгмийн ажилтан Э.Чулуунчимэг, багийн багш нартаа болон хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажилласан ДХИС-ийн Цэргийн албаны зохион байгуулалт, бэлэн байдлын газрын хамт олонд талархал илэрхийлье.

Сурагчид маань өөртөө итгэлтэй, эр зоригтой, урам зориг дүүрэн болж, сурагч насныхаа мартагдашгүй дурсамжийг бүтээсэн сайхан өдрүүдийг өнгөрүүлсэн гэдэгт итгэлтэй байна.

https://shinemongol.edu.mn/news/post-1789969195526

21/09/2026

Намрын ажил - 2026

Шинэ Монгол сургуулийн 25 дугаар үеийн төгсөгч Б.Эрмүүн, Т.Буян-Амгалан, Б.Мэндбаяр, 12-4 ангийн сурагч Н.Ариунгоо нар 2...
17/09/2026

Шинэ Монгол сургуулийн 25 дугаар үеийн төгсөгч Б.Эрмүүн, Т.Буян-Амгалан, Б.Мэндбаяр, 12-4 ангийн сурагч Н.Ариунгоо нар 2026 онд зохион байгуулагдсан олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцож, дэлхийн шилдэг сурагчидтай мэдлэг, ур чадвараараа өрсөлдсөнийг төрөөс үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа.

Сурагчдын олон улсын амжилтыг танилцуулбал:
🔹 Баттулгын Эрмүүн
2026 оны Олон улсын физикийн 56 дугаар олимпиадаас мөнгөн медаль,
Азийн физикийн олимпиадаас хүрэл медаль

🔹 Бямбадоржийн Мэндбаяр
Олон улсын химийн 58 дугаар олимпиадаас мөнгөн медаль

🔹 Тайванбаатарын Буян-Амгалан
Олон улсын биологийн 37 дугаар олимпиадаас хүрэл медаль

🔹 Нямбаярын Ариунгоо
Олон улсын химийн 58 дугаар олимпиадаас хүрэл медаль

Сурагчдын эдгээр амжилт нь тэдний олон жилийн тууштай хөдөлмөр, хичээл зүтгэл, багш нарын мэргэжлийн ур чадвар, гэр бүл болон сургуулийн хамтын дэмжлэгийн үр дүн билээ.

Олон улсын олимпиадад амжилт гарган, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн Шинэ Монголын шилдэг сурагчдадаа халуун баяр хүргэе!

Та бүхний эрдмийн их зам, цаашдын сурч хөгжих аялалд улам их амжилтыг хүсэн ерөөе.

https://shinemongol.edu.mn/news/post-1789634348187

Шинэ Монгол ахлах сургуулийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ажил” амьдрах чадварын хөтөлбөр 9 сарын 1...
16/09/2026

Шинэ Монгол ахлах сургуулийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ажил” амьдрах чадварын хөтөлбөр 9 сарын 13-ны өдрөөс амжилттай хэрэгжиж, 12-р ангийн 135 сурагч хамрагдаж байна.

12 дугаар ангийн сурагчид маань тариан талбайд гарч, ургац хураалтын ажилд оролцон, хөдөлмөрийн үнэ цэнэ, хамтын хүч, тэвчээр, хичээл зүтгэлийн утга учрыг өөрийн биеэр мэдэрч байна.

Өглөөг эрт угтан ажилдаа гарч, нар салхинд хөдөлмөрлөж, нэг нэгэндээ туслан, хамтдаа ургацаа хураах энэ мөчүүд төгсөх ангийн сурагчдад маань мартагдашгүй дурсамж төдийгүй амьдралын чухал сургамж үлдээнэ гэдэгт итгэлтэй байна.

Мөн сурагчдын маань хичээнгүй байдал, сэргэлэн занг тариаланчид, ногоочид өндрөөр үнэлж, бахархсан сэтгэгдлээ хуваалцлаа.

Улсын аварга тариаланч Б.Будалцолмонгийн сэтгэгдлээс:

Шинэ Монгол сургуулийн хүүхдүүд оюуны потенциал өндөртэй, оюунлаг юм байна. Ногоочид бид нар ер нь хар ажил хийж байгаа шүү дээ. Ажлаа зааварчлахад маш сайн ойлгодог. Аль ногоог аль шуудайнд хийх вэ, алийг нь хаях вэ, энэ талбайд хэрхэн ажиллах вэ гэдгийг нэг хэлээд л ойлгодог болохоор бидэнд маш их давуу талтай. Өдөржин нэг юмаа давтаж хэлж ярих шаардлагагүй.

Өчигдөр манай хүүхдүүд 0.5 га газар хураасан бол өнөөдөр нэг дахин илүү буюу 1 га газар хураачихсан байгаа. Ерөөсөө тухайн үеийнхээ нөхцөл байдалд зохицох чадвар нь маш сайн юм байна.

Багаасаа хөдөөгүүр явж, амьдрах чадварын олон хөтөлбөрт хамрагдаж байсан болхоор ногоо хураалтад ирэхдээ ажлын хувцас, бэлтгэлээ маш сайн хангаж ирсэн байна. Ялаа, шумуул болон шороо тоосноос хамгаалах зүйлсээ маш сайн бэлдсэн байна. Энэ нь багш нар нь хүүхдүүдээ мэдээллээр хангаж, хүүхдүүдийнхээ оюун санаа, сэтгэхүйд маш сайн суулгаж өгснийх байх.

Ногоочид бидний ажлыг ингэж сайн дэмжиж, хурдан явуулж байгаад баяртай байна. Мөн бид нар Шинэ Монголын хүүхдүүдээс урам авч байна. Маш их баярлалаа.

“Намрын ажил” хөтөлбөрийнхөө үлдсэн өдрүүддээ амжилттай хамрагдаж, хөдөлмөрийн үнэ цэнэ, хамтын хүч, амьдралын ухаанаас суралцан, олон сайхан дурсамж бүтээхийг нийт сурагчдадаа хүсэн ерөөе.

Сурагчидтайгаа хамтран ажиллаж, өдөр бүр үлгэрлэн чиглүүлж, дэмжин ажиллаж буй багш нартаа болон сурагчдын маань хөдөлмөрийг халуун сэтгэлээр дэмжин, хамтран ажиллаж буй тариаланч, ногоочид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхний хөдөлмөр, хичээл зүтгэл, халамж дэмжлэгийн ачаар хүүхдүүд маань амьдралын чухал хичээлээс суралцаж, үнэ цэнтэй туршлага хуримтлуулж байна.

Та бүхэндээ баярлалаа!

https://shinemongol.edu.mn/news/post-1789550166470

2026–2027 оны хичээлийн жилийн Шинэ Монгол ахлах, дунд, бага сургуулийн “НАМРЫН СПАРТАКИАД” спорт өдөрлөг амжилттай зохи...
16/09/2026

2026–2027 оны хичээлийн жилийн Шинэ Монгол ахлах, дунд, бага сургуулийн “НАМРЫН СПАРТАКИАД” спорт өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

Тус спорт өдөрлөг нь сурагчдыг хөнгөн атлетикийн спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл зөв дадал хэвшүүлэхийн зэрэгцээ анги хамт олны эв нэгдэл, хамтын ажиллагааг дэмжих зорилготойгоор зохион байгуулагддаг юм.

“НАМРЫН СПАРТАКИАД”-д бага, дунд, ахлах ангийн сурагчид идэвхтэй оролцож, хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин гүйлт, уртын харайлт, бөөрөнцөг түлхэлт, буухиа зэрэг төрлүүдээр өрсөлдлөө.

Тэмцээний төрөл тус бүрд амжилт үзүүлсэн сурагчид болон анги хамт олныг танилцуулъя.

БАГА СУРГУУЛЬ:
✅60 метрийн гүйлтийн төрөлд:
▪️4-5 анги - эрэгтэй:
Тэргүүн байр С.Хувьбилэгт /4-3 анги/
Дэд байр М.Эрхэс /5-1 анги/
Гутгаар байр Э.Ивээлттөр /5-4 анги/
▪️4-5 анги - эмэгтэй:
Тэргүүн байр Б.Хулан /5-2 анги/
Дэд байр А.Энхжин /4-2 анги/
Гутгаар байр С.Асрал /4-2 анги/

✅100 метрийн гүйлтийн төрөлд:
▪️4-5 анги - эрэгтэй:
Тэргүүн байр О.Ананд /5-4 анги/
Дэд байр З.Ашидбилэг /5-1 анги/
Гутгаар байр Л.Пүрэвгалсан /5-1 анги/
▪️4-5 анги - эмэгтэй:
Тэргүүн байр Б.Индра /5-1 анги/
Дэд байр Х.Уянгоо /5-2 анги/
Гутгаар байр О.Анунгоо /4-4 анги/

✅200 метрийн гүйлтийн төрөлд:
▪️4-5 анги - эрэгтэй:
Тэргүүн байр Г.Тэмүүжин /5-2 анги/
Дэд байр Ц.Цогтбаатар /5-4 анги/
Гутгаар байр Б.Эрхэмтөгс /5-3 анги/
▪️4-5 анги - эмэгтэй:
Тэргүүн байр Ц.Мөнх-Аялгуу /5-2 анги/
Дэд байр О.Билиг /5-3 анги/
Гутгаар байр Ц.Дүүрэнбилэг /5-1 анги/

✅Уртын харайлт:
▪️4-5 анги - эрэгтэй:
Тэргүүн байр Г.Очирням /4-4 анги/
Дэд байр Б.Учрал /5-4 анги/
Гутгаар байр Т.Амгалан /5-3 анги/
▪️4-5 анги - эмэгтэй:
Тэргүүн байр Б.Сараана /5-1 анги/
Дэд байр Г. Анударь /5-3 анги/
Гутгаар байр С.Танхилуун /5-3 анги/

✅5*100 метрийн гүйлтийн төрөлд:
▪️4-5 анги - эрэгтэй:
Тэргүүн байр: П.Шинэтуяа багштай 5-3 анги Б. Билигт, И.Цэгмэд, Т.Мэргэн, П.Шижирбаатар, Х.Ринчин
Дэд байр: С. Жавзандулам багштай 4-3 анги С. Хувьбилэгт, Б. Тэмүүлэн, С. Цасчихэр, Б. Ивээл, Г. Буян-Очир
Гутгаар байр: Л. Мөнхтуул багштай 5-4 анги Э.Мичид, Д.Мөнхдэлгэр, Б. Оюунзоригт, Н. Мөнхцолмон, Б. Чинхүслэн
▪️4-5 анги - эмэгтэй:
Тэргүүн байр: П.Шинэтуяа багштай 5-3 анги Б. Анударь, Э. Саран-Үжин, Л.Гэгээлэн, М.Ундрал, Ц.Сонор
Дэд байр: Б. Урансайхан багштай 4-4 анги Э. Мишээл, Г. Номин-Ивээл, Ц. Эрдэм-Ундрах, У. Энх-Учрал, Э. Ивээл
Гутгаар байр: С. Жавзандулам багштай 4-3 анги Б. Аминжигүүр, Г.Гэгээннаран, Ч. Бодьгэгээ, Б. Сараана, Э. Түүхэнзаяа

ДУНД СУРГУУЛЬ:
✅100 метрийн гүйлтийн төрөлд:
▪️6-7 анги - эрэгтэй:
Тэргүүн байр: Д.Бумбаяр /7-4/
Дэд байр: М.Эрхтгүн /7-1/
Гутгаар байр: З.Сод-Аялгуу /7-2/
▪️8-9 анги - эрэгтэй:
Тэргүүн байр: У.Ивээлт /9-2/
Дэд байр: Б.Билгүүдэй /9-3/
Гутгаар байр: М.Эрдэнэ-Очир /8-1/
▪️6-7 анги - эмэгтэй:
Тэргүүн байр: Г.Гэгээлэн /7-3/
Дэд байр: Э.Тавилан /6-2/
Гутгаар байр: Б.Энхбилэг /6-2/
▪️8-9 анги - эмэгтэй:
Тэргүүн байр: Ч.Чинхүслэн /9-4/
Дэд байр: У.Мичидмаа /9-2/
Гутгаар байр: Т.Удвал /8-3/

✅200 метрийн гүйлтийн төрөлд:
▪️8-9 анги - эмэгтэй:
Тэргүүн байр: Ө.Өсөх-Ирээдүй /9-5/
Дэд байр: А.Гунгаадаваа /8-4/
Гутгаар байр: Х.Ирмүүн /9-1/
▪️8-9 анги - эмэгтэй:
Тэргүүн байр: А.Нандин /9-2/
Дэд байр: Б.Мишээл /9-5/
Гутгаар байр: Б.Хишигдэлгэр /9-1/

✅400 метрийн гүйлтийн төрөлд:
▪️6-7 анги - эрэгтэй:
Тэргүүн байр: Д.Төгөлдөр /7-3/
Дэд байр: Х.Цэлмэг /7-1/
Гутгаар байр: Г.Тэргэл /6-4/
▪️6-7 анги - эмэгтэй:
Тэргүүн байр: Т.Аялгуу /7-3/
Дэд байр: Э.Ангирам /7-4/
Гутгаар байр: М.Азжаргал /6-3/
▪️8-9 анги - эрэгтэй:
Тэргүүн байр: Г.Санчир /8-1/
Дэд байр: А.Дэлгэрэн /8-4/
Гутгаар байр: Б.Ерөөлт /9-4/
▪️8-9 анги - эмэгтэй:
Тэргүүн байр: Т.Хөхцэцэг /9-5/
Дэд байр: Б.Бадамцэцэг /8-2/
Гутгаар байр: М.Цолмон /9-2/

✅4*100 метрийн гүйлтийн төрөлд:
▪️6-7 анги - эрэгтэй:
Тэргүүн байр: О.Төгөлдөр, Ж.Гүнчин-Иш, Э.Төгөлдөр, Д.Гантүшиг /7-4/
Дэд байр: А.Тэмүүлэн, А.Гарьд, Б.Сүбээдэй, Э.Тэлмэн
Гутгаар байр: М.Тэмүүжин, Д.Баттулга, Р.Ирмүүн, Ё.Амаржаргал
▪️6-7 анги - эмэгтэй:
Тэргүүн байр: О.Оюунбилиг, Б.Гүнжиймаа, С.Анужин, Б.Энхтэнүүн /7-2/
Дэд байр: С.Буянбилиг, А.Энэрэл, Б.Минжболор, О.Мишээл /7-3/
Гутгаар байр: Ё.Зүмпрүлмаа, Б.Мишээл, Г.Монголжин, Б.Ариун-Энх /7-1/
▪️8-9 анги - эрэгтэй:
Тэргүүн байр: С.Энх-Учрал, А.Тэнгүүн, Б.Винай, Б.Ерөөлт /9-4/
Дэд байр: У.Ивээлт, Э.Ананд, Б.Цовоо, Г.Эрдэм-Од /9-2/
Гутгаар байр: Д.Ирмүүн, Х.Ирмүүн, Г.Түвшинбаяр, О.Түвшин /9-1/
▪️8-9 анги - эмэгтэй:
Тэргүүн байр: Б.Мишээл, Т.Хөхцэцэг, Х.Ариунгэрэл, Ц.Сүндэр /9-5/
Дэд байр: Э.Сугартана, А.Нандин, М.Цолмон, У.Мичидмаа /9-2/
Гутгаар байр: Г.Энхмишээл, С.Амин-Эрдэнэ, Б.Эмүүлэн, Б.Халиун /9-4/

✅800 метрийн гүйлтийн төрөлд:
▪️6-7 анги - эрэгтэй:
Тэргүүн байр: У.Төгөлдөр /7-1/
Дэд байр: Ц.Хунан /7-1/
Гутгаар байр: Б.Хонгор /6-2/
▪️6-7 анги - эмэгтэй:
Тэргүүн байр: Б.Бадмаараг /7-4/
Дэд байр: Т.Ачлалтөгөлдөр /6-1/
Гутгаар байр: С.Мөнхлэй /7-3/
▪️8-9 анги - эрэгтэй:
Тэргүүн байр: Г.Тэмүүлэн /9-5/
Дэд байр: П.Бат-Очир /9-4/
Гутгаар байр: Ж.Гэрэлт-Од /8-4/
▪️8-9 анги - эмэгтэй:
Тэргүүн байр: Х.Ариунгэрэл /9-5/
Дэд байр: Ц.Сүндэр /9-5/
Гутгаар байр: А.Наранзаяа /9-3/

✅Уртын харайлт:
▪️6-7 анги - эрэгтэй:
Тэргүүн байр: Х.Билгүүн /7-2/
Дэд байр: Ш.Түшиг /7-3/
Гутгаар байр: Д.Гүржав /7-2/
▪️6-7 анги - эмэгтэй:
Тэргүүн байр: И.Цэлмэг /6-3/
Дэд байр: Ц.Энхжин /6-2/
Гутгаар байр: Б.Сүрэн /7-3/
▪️8-9 анги - эрэгтэй:
Тэргүүн байр: Г.Эрдэм-Од /9-2/
Дэд байр: Ч.Тэмүүлэн /8-4/
Гутгаар байр: Б.Цовоо /9-2/
▪️8-9 анги - эмэгтэй:
Тэргүүн байр: Б.Бадмаараг /9-5/
Дэд байр: О.Цэлмүүн /8-4/
Гутгаар байр: Н.Цахирмаа /8-3/

✅Ангийн гүйлтийн төрөлд:
▪️6-7 анги
Тэргүүн байр: 7-2 анги (АУБ Б.Отгонжаргал)
Дэд байр: 7-4 анги (АУБ Г.Баяржаргал)
Гутгаар байр: 7-1 анги (АУБ Б.Эрдэнэхүү)
▪️8-9 анги
Тэргүүн байр: 9-2 анги (АУБ Б.Алтанзул)
Дэд байр: 9-5 анги (АУБ Г.Нямсүрэн)
Гутгаар байр: 9-3 анги (АУБ Ш.Шинэбаяр)

АХЛАХ СУРГУУЛЬ:
✅100 метрийн гүйлтийн төрөлд:
▪️10-12 анги - эрэгтэй:
Тэргүүн байр: Х.Галт /12-2/
Дэд байр: Д.Тэргэл /12-1/
Гутгаар байр: Э.Эрдэнэбулган /10-1/
▪️10-12 анги - эмэгтэй:
Тэргүүн байр: Л.Солонго /11-1/
Дэд байр: Д.Цэрмаа-Янжиндулам /10-2/
Гутгаар байр: Г.Цэлмүүн /11-1/

✅200 метрийн гүйлтийн төрөлд:
▪️10-12 анги - эрэгтэй:
Тэргүүн байр: М.Ганбилэг /12-3/
Дэд байр: Г.Сумъяабат /12-4/
Гутгаар байр: С.Гүнбилэг /11-4/
▪️10-12 анги - эмэгтэй:
Тэргүүн байр: Б.Мөнхцэцэг /10-4/
Дэд байр: Г.Хонгор /11-3/
Гутгаар байр: Б.Цэцүжин /10-2/

✅400 метрийн гүйлтийн төрөлд:
▪️10-12 анги - эрэгтэй:
Тэргүүн байр: Ц.Тамир /12-2/
Дэд байр: Т.Тэнгэрлэн /12-3/
Гутгаар байр: Х.Өнөболд /12-3/
▪️10-12 анги - эмэгтэй:
Тэргүүн байр: А.Мөнхчимэг /10-4/
Дэд байр: Т.Цэцэйхэн /11-4/
Гутгаар байр: Э.Мишээл /10-1/

✅1500 метрийн гүйлтийн төрөлд:
▪️10-12 анги - эрэгтэй:
Тэргүүн байр: Б.Мөнхмандах /11-2/
Дэд байр: Т.Зоригт /12-2/
Гутгаар байр: Б.Тамир /10-1/

✅800 метрийн гүйлтийн төрөлд:
▪️10-12 анги - эмэгтэй:
Тэргүүн байр: Э.Есүлэн /10-2/
Дэд байр: Д.Мөнгөнсар /12-4/
Гутгаар байр: Ц.Нандинзаяа /10-2/

✅4*100 метрийн гүйлтийн төрөлд:
▪️10-12 анги - эрэгтэй:
Тэргүүн байр: Б.Одмандах, Э.Өнөболд, Т.Тэнгэрлэн, М.Ганбилэг /12-3/
Дэд байр: Б.Төгөлдөр, Б.Төгсболд, Д.Тэргэл, Т.Хүслэн /12-1/
Гутгаар байр: Б.Тэлмүүн, Азжаргал, Ц.Тамир, Х.Галт /12-2/
▪️10-12 анги - эмэгтэй:
Тэргүүн байр: Б.Пүрэвдарь, У.Нандин-Эрдэнэ, А.Мөнхчимэг, Б.Мөнхцэцэг /10-4/
Дэд байр: А.Ану, Т.Цэцэйхэн, Ц.Эвтүшиг, Н.Гэгээ /11-4/
Гутгаар байр: Н.Солонго, Э.Энхлэн, С.Ану-Үжин, Г.Хонгор /11-3/

✅Бөөрөнцөг түлхэлт төрөлд:
▪️10-12 анги - эрэгтэй:
Тэргүүн байр: Э.Тэргэл /12-4/
Дэд байр: Б.Ган-Эрдэнэ /11-1/
Гутгаар байр: Б.Мөнх-Оргил /11-3/
▪️10-12 анги - эмэгтэй:
Тэргүүн байр: Т.Мичид /10-1/
Дэд байр: Б.Оюу /12-1/
Гутгаар байр: С.Цэлмэг /10-2/

✅Уртын харайлт:
▪️10-12 анги - эрэгтэй:
Тэргүүн байр: Б.Төгөлдөр /12-1/
Дэд байр: Г.Сэцгэрэл /10-2/
Гутгаар байр: Д.Ирмүүн /11-3/
▪️10-12 анги - эмэгтэй:
Тэргүүн байр: А.Номуужин /11-4/
Дэд байр: Ц.Мишээл /11-3/
Гутгаар байр: Г.Уянга /10-3/

✅Ангийн гүйлтийн төрөлд:
Тэргүүн байр: 11-4 анги (АУБ Д.Лхагвабаасан)
Дэд байр: 12-2 анги (АУБ П.Баасансүрэн)
Гутгаар байр: 12-4 анги (АУБ Н.Цогжаргал)

“НАМРЫН СПАРТАКИАД”-д идэвх санаачилгатай оролцож, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин амжилт гаргасан нийт сурагчдадаа халуун баяр хүргэе!

Мөн спорт өдөрлөгийг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж, сурагчдаа дэмжин ажилласан багш, ажилтан, зохион байгуулагчид болон нийт хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхний хичээл зүтгэл, хамтын ажиллагаа, идэвх оролцооны үр дүнд “НАМРЫН СПАРТАКИАД” спорт өдөрлөг маань эрч хүч, инээд хөөр, өрсөлдөөн, нөхөрлөлөөр дүүрэн сайхан болж өндөрлөлөө.

Цаашдын спортын тэмцээн уралдаан, сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!

https://shinemongol.edu.mn/news/20262027-1

Шинэ Монгол сургуулийн математикийн багш нарын хамтын  бүтээл болох “Математик VIII” гарын авлага хэвлэгдэн гарлаа.Энэхү...
14/09/2026

Шинэ Монгол сургуулийн математикийн багш нарын хамтын бүтээл болох “Математик VIII” гарын авлага хэвлэгдэн гарлаа.

Энэхүү гарын авлага нь цуврал бүтээл бөгөөд “Математик VIII” гарын авлагаас гадна 2020 онд хэвлэгдсэн “Математик VI” ном 4 дэх, 2025 онд хэвлэгдсэн “Математик VII” ном 3 дахь хэвлэлтээр дахин гарлаа.

Номын онцлог:
• Математикийн цөм хөтөлбөрт суурилан, сургуулийн сургалтын хөтөлбөрийн онцлогийг тусган баяжуулсан бөгөөд анги хоорондын залгамж холбоог хангасан.
• Сэдэв бүрийн онолын хэсгийг сурагчдад ойлгомжтой, тодорхой байдлаар боловсруулсан.
• Жишээ, бататгах болон нэмэлт бодлого, өөрийгөө сорих дасгал зэрэг бодлогын арвин нөөцтэй бөгөөд бодлого бүр хариутай.
• Дасгалуудыг хөнгөнөөс хүнд рүү эрэмбэлж, анги болон гэрт бие даан ажиллах бодлогуудыг нэг дор багтаасан.

Математикийн хичээлийг эхнээс нь системтэй, шат дараатай суралцахад сурагчдад дэмжлэг болж буй эдгээр гарын авлага нь сурагчийг математикийн хичээлээс халшрахгүйгээр хялбар, хөнгөн дасгалын гүйцэтгэлдээ урамшин, илүү гүнзгийрүүлэн суралцах сэдэл өгөх замаар мэдлэг, чадвараа ахиулан, асуудал шийдвэрлэх чадвараа хөгжүүлэхэд чиглэж, хүүхдийн өөрийн удирдлагатай суралцахуйг дэмжиж байгаа билээ.

Шинэ Монгол сургуулийн багшийн “Судлаач”, “Бүтээлч” хэв шинжийг үлгэрлэн харуулж чаддаг математикийн багш нартаа талархал илэрхийлж, баяр хүргэе.

Шинэ Монгол бага сургуулийн 34 дүгээр үеийн 4 дүгээр ангийн бяцхан сурагчид маань анх удаа “Боролдой” хөтөлбөртөө хамраг...
11/09/2026

Шинэ Монгол бага сургуулийн 34 дүгээр үеийн 4 дүгээр ангийн бяцхан сурагчид маань анх удаа “Боролдой” хөтөлбөртөө хамрагдаж, намрын сайхан байгальд шинэ орчин, шинэ найз нөхөдтэй танилцан, амьдрах ухаанд суралцаж, хүүхэд насны нандин дурсамжаа бүтээлээ.

Тус хөтөлбөрт нийт 124 сурагч, 10 багш оролцож, Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт орших “Цагаан нуга” хүүхдийн зусланд амжилттай хэрэгжлээ.

Хөтөлбөрийн хүрээнд сурагчид монгол ахуй, ёс заншилтай танилцаж, малчин айлын амьдралтай танилцан, цагаан идээ боловсруулах үйл явцаас суралцлаа. Улмаар өөрсдийн гараар боловсруулсан цагаан идээнийхээ амтыг мэдэрснээр хөдөлмөрийн үнэ цэнэ, хамтран суралцахын чухлыг бодитоор ойлгож, мэдэрч чадсан юм.

Хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж, сурагч бүрийн сэтгэлд дурсамж, баяр баясал, хайр шингээсэн хөтөлбөрийн багийнхан, эцэг эхчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мөн биднийг халуун дотноор хүлээн авч, байгалийн сайханд амьд харилцаа, бодит туршлагыг мэдрүүлсэн “Цагаан нуга” хүүхдийн зуслангийн үүсгэн байгуулагч, “Хөдөлмөрийн баатар” З.Ойдов болон нийт хамт олонд нь талархал илэрхийлье.

HIPPO олон улсын англи хэлний олимпиадын Ази, Номхон далайн бүсийн шигшээ шат Тайландын Пукет хотноо 7 дугаар сарын 2–4-...
11/09/2026

HIPPO олон улсын англи хэлний олимпиадын Ази, Номхон далайн бүсийн шигшээ шат Тайландын Пукет хотноо 7 дугаар сарын 2–4-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, бүс нутгийн 20 улсын шилдэг сурагчид мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө.

Тус олимпиадад Монгол Улсаас оролцсон сурагчдаас Шинэ Монгол сургуулийн сурагч Б.Гүн-Үйлс амжилттай оролцож, HIPPO 5 ангилалд алтан медаль хүртэж, 9 дүгээр сарын 28-нд Италийн Сполето хотноо зохион байгуулагдах HIPPO World Final буюу дэлхийн финалын шатанд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй боллоо.

Олон улсын тавцанд эх орон, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөн, англи хэлний мэдлэг, ур чадвараа амжилтаар батлан харуулсан Б.Гүн-Үйлсдээ халуун баяр хүргэе!

Мөн бэлтгэсэн багш нартаа халуун баяр хүргэж, талархал илэрхийлье!

Шинэ Монгол эрдмийн хүрээлэн, Япон Улсын Ямагата муж болон Ямагата их сургууль хооронд байгуулсан гурван талт хамтын ажи...
10/09/2026

Шинэ Монгол эрдмийн хүрээлэн, Япон Улсын Ямагата муж болон Ямагата их сургууль хооронд байгуулсан гурван талт хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Улаанбаатар–Ямагата чиглэлийн шууд нислэгээр Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн бүрэлдэхүүн байгууллагууд болох Шинэ Монгол технологийн их сургууль, Шинэ Монгол технологийн коллеж, Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн сурагч, эцэг эх, багш, ажилтны төлөөлөл бүхий 100 орчим хүн Ямагата мужид зочлоод ирлээ.

2026 оны 9 дүгээр сарын 5–9-ний өдрүүдэд үргэлжилсэн энэхүү аяллаар Ямагата мужийн түүх, ёс заншил, орон нутгийн онцлогтой танилцахын зэрэгцээ шинжлэх ухаан, технологийн судалгаа, их сургууль, ахлах сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, Япон орны боловсролын орчин, туршлагыг биечлэн мэдрэв.

Аяллын хүрээнд Цуруока Шинжлэх Ухааны парк болон Ямагата их сургуульд зочилж, судалгаа шинжилгээний ажил, технологийн хөгжил, шинэ дэвшлүүдтэй танилцан, сонирхолтой судалгааны төслүүдийг нүдээр үзэж, шинэ мэдлэг, шинэ санаа өвөртөллөө.

Аяллын хамгийн онцгой, сэтгэлд үлдсэн мөчүүдийн нэг нь Ямагата Баруун ахлах сургуульд зочилсон өдөр байлаа.

Шинэ Монгол сургууль анх үүдээ нээхдээ Ямагата Баруун ахлах сургуулийг загвар, жишиг болгон, тус сургуулийн сайн туршлагаас суралцаж, Монголын хөрсөнд нутагшуулан хөгжүүлж ирсэн түүхтэй.

Тиймээс жишиг, суурь болсон сургуульдаа очсон нь бидний хувьд энгийн нэгэн зочлол биш Шинэ Монголын түүхэн замналынхаа эхлэл рүү эргэн очсон онцгой уулзалт байлаа.

Ямагата Баруун ахлах сургуулийн сурагчид, манай сургуулийн сурагч, багш, ажилтнууд биднийг халуун дотноор угтан авч, хоёр сургуулийн сурагчдын нөхөрлөлийг бэхжүүлэх өдөрлөгийг зохион байгуулсан юм.

Энэ үеэр хоёр сургуулийн сурагчид сургуулийнхаа сүлд дууг дуулж, өөрсдийгөө танилцуулан, шинэ зүйл туршиж, бие биенээсээ суралцлаа.

Ямагата Баруун ахлах сургуулийн сурагчид бидэнд ятга тоглох, Японы уламжлалт цайны ёслол зэрэг сонирхолтой зүйлсийг зааж өгч, бидний оролдлого бүрийг чин сэтгэлийн баяр хөөр, инээмсэглэл, урам зоригоор дэмжиж байв.

Тэдний нээлттэй, өөртөө итгэлтэй, чин сэтгэлээсээ харилцдаг, халуун дулаанаар инээмсэглэж чаддаг зан чанар нь манай сурагчдад ч мөн сайхан мэдрэмж, урам өгсөн юм.

Энэ бол зөвхөн нэг өдрийн танилцах аялал байгаагүй.
Энэ бол олон жилийн өмнө эхэлсэн боловсролын холбоогоо дахин мэдэрч, хоёр орны хүүхэд залуусын нөхөрлөлөөр дамжуулан, ирээдүйн шинэ холбоог эхлүүлсэн аялал байлаа.

Энэхүү аяллыг зохион байгуулж, Шинэ Монголын сурагч, багш, эцэг эх, ажилтнуудад шинэ орчинтой танилцах, шинэ туршлага хуримтлуулах, шинэ санаа төрүүлэх боломжийг бүрдүүлсэн Монгол, Япон хоёр орны олон сайхан сэтгэлт хүмүүсийн хөдөлмөр, зүтгэл, дэмжлэгт чин сэтгэлээсээ талархаж байна.

Address

25-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, БЗД
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Шинэ Монгол сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Шинэ Монгол сургууль:

Shortcuts

Share

Category