24/09/2026
Налайх дүүргийн ЕБ-ын Эрдмийн Оргил сургуультай хамтын ажиллагааны хүрээнд сургалт зохион байгууллаа.
🎯Тус сургалтад 10 дугаар ангийн 4 бүлгийн сурагчид хамрагдаж, өсвөр үеийнхний өөрийгөө танин мэдэх, зан төлөвөө зөв төлөвшүүлэх, өөрийн давуу чанараа нээн хөгжүүлэхэд чиглэсэн агуулгаар мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ.
🎯Сургалтын агуулга сурагчдад өөрийн үнэт зүйлсээ тодорхойлох, ёс зүйн хэм хэмжээнд суралцах, шийдвэр сонголтдоо ухамсартай үйлдэхэд чиглэгдсэн бөгөөд өөрийн зан чанар, хандлага, гаргаж буй шийдвэрүүдээ эргэцүүлэн харах боломж олгож, зөв хандлага, зөв сонголт нь хувь хүний хөгжил болон ирээдүйдээ хэрхэн өөрийгөө бэлтгэхэд суралцлаа.
🎯Мөн хүн бүр өөрийн гэсэн давуу тал, хөгжүүлэх боломжтой зан чанартай бөгөөд тэдгээрийг зөв чиглүүлэн хөгжүүлснээр өөртөө итгэх итгэл, хариуцлага, бусдыг хүндэтгэх хандлага, зөв шийдвэр гаргах чадвар зэрэг чухал чанарууд төлөвшдөг болохыг онцоллоо.
🎯Сурагчид ёс суртахууны хэм хэмжээ нь зөвхөн дүрэм, шаардлага бус, харин өөрийгөө болон бусдыг хүндэтгэн, зөв сонголт хийж, хариуцлагатай амьдрахад чиглүүлдэг үнэт зүйл болохыг ойлгоход чиглэсэн дасгал, ярилцлага, оролцоонд суурилсан арга хэлбэрээр сургалт зохион байгуулагдлаа.