Sweet Teen

Sweet Teen

Share

Зөвхөн өсвөр насны охидод зориулсан хуудас! Мэдэхийг х Зөвхөн өсвөр насны охидод зориулсан хуудас! Мэдэхийг хүссэн бүх зүйлсээ нэг дороос

23/11/2021

Өөрийгөө сорих дуртай юу?

23/11/2021

We don’t grow when things are easy 💯

23/11/2021

💪 энэхүү сорилтыг хэрэгжүүлье

23/11/2021

Бид аливаа сорилттой нүүр тулж байж хөгжин дэвшдэг💯

23/11/2021

Үргэлжлэл...

🎈Ойр дотныхны нөлөө, дарамт

Шилжилтийн насан дээрээ бид найзуудтайгаа ихэнх цагийг өнгөрөөж, маш их зүйлсийг ярилцдаг. Найз нөхдийн яриа, үзэл бодол, телевизийн нэвтрүүлэг, сэтгүүл, интернэт дэх мэдээлэл зэрэг нь ямар нэг хэмжээгээр бидэнд нөлөөлдөг. Энэ бүгдээс шалтгаалан бидний өмсөж зүүх, ярих, тэр байтугай гадаад дүр төрх, байр байдал өөрчлөгдөж болох юм. Заримдаа бүр юунд дуртай, дургүй чинь хүртэл өөрчлөгддөг. Энэ бүхэн нь найз нөхөд, орчин тойрныхонтойгоо дасан зохицохыг хүсэмжилж буйн илрэл юм. Энэхүү өөрчлөлтийг бидний найз нөхөд хэвийн үзэгдэл гэж хүлээж авдаг бол харин эцэг эх онцгой өөрлөлт гэж үзэн хоорондын харилцаанд ан цав гарч болзошгүй юм.

🎈Өөрийнхөө биеийг хэт анзаарах

Шилжилтийн үеийн онцлог нь хүн хүнээс хамаарч өөр өөрөөр илэрдэг. Тэгэхээр хүүхэд бүр харилцан адилгүй “том” болдог тул чиний найз нөхөд чамтай адил байхгүй, мөн чи ч тэдэнтэй адилгүй байж болох юм.
Үүний жишээ нь охидуудад түлхүү илэрдэг. Учир нь охид хөвгүүдээс түрүүлэн илүү хурдацтай “том” болж эхэлдэг байна. Охидын гаднах байдлын хувьд хөх ургаж, ташаа томрох зэргээр ихээхэн өөрчлөгддөг. Энэ нь тэднийг ойр тойрныхонтойгоо байхдаа биеэ цэгнэх, өөртөө хэт анхаарал хандуулахад хүргэдэг.

🎈Сексийн талаар сонирхох

Бэлгийн бойжилтын үед сексийн талаар илүү сонирхох болж хүний бие бялдарыг сонирхон хардаг болно. Энэ үед охид хөвгүүд таалагдсан хүнийхээ талаар сексийн бодолтой байх нь хэвийн юм.
Заримдаа романтик ном, кино үзэх үед сексийн талаар бодож, сэрэл хөдлөх нь хэвийн үзэгдэл юм. Чамд сексийн талаар асуух асуултууд их гарч ирнэ. Энэ үед итгэл даах том хүнтэй эсвэл эмч, сэтгэл зүйчтэй ярилцах нь зөв юм. Тэднээс асуул зүйлсээ асууж, аюулгүй бэлгийн харилцааны талаар мэдээлэл олж аваарай.

23/11/2021

Love isn't something you find.
Love is something that finds you

23/11/2021
23/11/2021

Сэтгэл санааны хүчирхийлэл нь тухайн хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг тогтмол шүүмжлэх, ур чадварыг нь дорд үзэх, хэл амаар доромжлох, нэр хочоор дуудах, хохирогчийн хүүхдүүдтэй харилцах харилцааг сэвтээх, эсвэл гэр бүл найз нөхөдтэй нь уулзуулахгүй байх зэргээр илэрдэг. Хэрэв хэн нэгэн танд дараах үйлдлүүдийг гаргадаг бол та хүчирхийлэлд өртөж байж болзошгүй:

-Таныг хочилж дууддаг, тогтмол доромжлох эсвэл шүүмжилдэг

-Танд итгэдэггүй, хардаж эсвэл өмчлөх байдлаар ханддаг

-Таныг найз нөхөд, гэр бүлээс тань тусгаарлах гэж оролддог

-Таны хаашаа явах, хэнтэй ярих, хэнтэй уулзахыг хянадаг

-Таныг ажил хөдөлмөр эрхлүүлэхийг хүсдэггүй

-Санхүүгийн нөхцөл байдлыг хянаж, орлогыг тантай хуваалцдаггүй

-Анхаарал халамж тавихгүй байх замаар таныг шийтгэдэг

-Аливаа зүйлд өөрөөсөө заавал зөвшөөрөл авах ёстой гэж үздэг

-Таныг болон үр хүүхэд, гэр бүл эсвэл тэжээвэр амьтдыг тань гэмтээхээр заналхийлдэг

-Ямар нэгэн байдлаар таныг доромжилдог.

⭕️Сэтгэл зүйн хүчирхийлэлд:

- Айлган сүрдүүлэх замаар айдас бий болгох;

- Өөрийгөө, хохирогчийг эсвэл үр хүүхдээ гэмтээхээр заналхийлэх;

- Тэжээвэр амьтдыг гэмтээх, эд хөрөнгө сүйтгэх;

- Сэтгэл зүйгээр тоглох;

- Таныг ажил, сургууль, гэр бүл, найз нөхдөөс тань холдуулахаар хүчилдэг зэрэг орно.

23/11/2021

Бие махбодийн хүчирхийлэлд хамтрагчаа цохих, өшиглөх, шатаах, шүүрэх, чимхэх, түлхэх, алгадах, үснээс татах, хазах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, согтууруулах ундаа эсвэл мансууруулах бодис хэрэглэхийг албадах, бусад биеийн хүч хэрэглэх зэргээр хамтрагчаа хохироох, гэмтээхийг оролдох зэрэг орно. Хэрэв хэн нэгэн танд дараах үйлдлийг гаргадаг бол та бие махбодийн хүчирхийлэлд өртөж байж болзошгүй:

-Ууртай үедээ эд хөрөнгө эвдлэн сүйтгэдэг (юм авч шидэх, хана руу цохих, хаалга өшиглөх гэх мэт);

-Түлхэх, алгадах, хазах, өшиглөх, эсвэл боомилдог

-Таныг аюултай, танил бус газарт хаяж явдаг

-Машинаа хайхрамжгүй жолоодох замаар таныг айлгадаг

-Таныг зэвсэг хэрэглэн гэмтээдэг эсвэл заналхийлдэг

-Таныг гэрээсээ хөөдөг

-Таныг гэртээ хорьж, гадагш гарахыг хориглодог

-Таныг цагдаа дуудах, эмнэлгийн тусламж авахыг хориглодог

23/11/2021

Бэлгийн хүчирхийлэл нь хамтрагчаа хүсээгүй үед бэлгийн зан үйл үйлдэх, оролцохыг хүчлэхийг хэлнэ. Хэн нэгэг танд дараах үйлдлүүдийг гаргадаг бол та бэлгийн хүчирхийлэлд өртөж байж болзошгүй:

-Таныг үнэнч байгаагүй хэмээн хардах, өөрсдийн харилцаанаас гадуурх аливаа харилцааг хардаж сэрддэг

-Таныг бэлгийн зан үйлтэй холбоотой байдлаар хувцаслахыг шаарддаг

-Таныг бэлгийн талаас доромжилдог, хочилдог

-Таныг хууран мэхлэх замаар бэлгийн харилцаанд хүчээр оруулах эсвэл зан үйл үйлдүүлдэг

-Таныг бэлгийн харилцааны үеэр өөрийн эрхэнд байлгадаг

-Таныг өвчтэй, ядарсан эсвэл зодсоны дараа бэлгийн харилцаанд орохыг шаарддаг

-Таныг бэлгийн харилцааны үеэр ямар нэгэн биет, зэвсэг ашиглан гэмтээдэг;
Бэлгийн зан үйлийн үеэр өөр хүмүүсийг оролцуулдаг

-Бэлгийн харилцааны талаарх таны үзэл бодлыг үл ойшоодог

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Ulaanbaatar