Academic English Program

Academic English Program

Share

This page is for students who are studying or have studied at JET Institute for Academic Success in

Photos from JET Institute's post 24/05/2017

Are you interested in gaining 3 levels of English language within 3 months?
Well, here is your chance to spend your summer effectively.

Photos 12/05/2017

ЖЭТ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГУУЛИАС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН

Жэт Англи хэлний сургууль маань Монголын залуусын мэдлэг боловсролыг дэмжихийн хүрээнд АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХААР болсныг дуулгаж байна.

✍️ Тэмцээний зорилго: Монголын Англи хэл суралцагч залуусын дунд Англи хэлний илтгэлийн тэмцээн зохион байгуулснаар тэдэнд Англи хэлний мэдлэг болон Англи хэл дээр илтгэх чадвараа сорих боломж олгох ба Англи хэлийг сурахын ач холбогдолыг олонд таниулахад энэхүү тэмцээний зорилго оршино.

📚Илтгэлийн ерөнхий сэдэв: “Англи хэл сурснаар надад гарсан өөрчлөлт” буюу “Changes I encountered by learning English”

🌏 Хамрах хүрээ: 15-30 насны хүн бүр

🖋️Тэмцээний үе шат: Илтгэлийн тэмцээн маань нийт 2 үе шаттайгаар явагдана.

1-р шат: Илтгэлийн хураангуй

🔹"Англи хэл сурснаар надад гарсан өөрчлөлт” ерөнхий сэдвийн хүрээнд өөрийн тавих илтгэлийн хураангуйг (500 үгс) цаасаар “JET” Англи хэлний сургалтын төв дээр авчирч өгөх ба мөн [email protected] хаягруу мейлээр илгээнэ.

🔹Илтгэлийн хураангуйд овог нэр, ажлын эсвэл сургуулийн нэр, мейл хаяг, утасны дугаар, фейсбүүк нэр болон илтгэлийн хураангуйн илгээсэн огноо зэрэг мэдээллүүдийг бичнэ. Илтгэлийн хураангуйн загварыг www.jetinstitute.mn хаягаас харна уу. Илтгэлийн хураангуйд тавих шаардлага:
o Үгсийн тоо: 500
o Фонт: Times New Roman
o Үсгийн хэмжээ: 12
o Мөр хоорондын зай: 1.5

2-р шат: Англи хэл дээр илтгэл тавих

🔹Шалгарсан эхний 20 илтгэлүүдийн илтгэгчид 2017 оны 6-р сарын 10-ны 10:00 цагт Монголын Банкны Холбооны хурлын зааланд цугларна. Илтгэгчид гарааны дэс дарааллын дагуу илтгэлээ танилцуулна.
🔹Илтгэлийн хугацаа: 10 минут
Илтгэлд Microsoft PowerPoint файл ашиглах бол 2017 оны 06-р сарын 8-ны дотор [email protected] мейл хаягаар илгээнэ.

🏤Хаана: 2017 оны 6-р сарын 10-нд Монголын Банкны Холбоо

🏅Шагналын сан:

🔸1-р байр: Өргөмжлөл, 200.000 төгрөг
Жэт англи хэлний сургуульд 100% үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг

🔸2-р байр Өргөмжлөл, 100.000 төгрөг
Жэт англи хэлний сургуульд 50% үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг

🔸3-р байр: Өргөмжлөл, 50.000 төгрөг
Жэт англи хэлний сургуульд 30% үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг

Тэмцээний удирдамжтай www.jetinstitute.mn хаягаар орж танилцана уу.

Англиар “сэтгэж” бичих нь нэр хүндтэй шалгалт, нэр хүндтэй ажилд илүү үнэлэгддэг... 19/04/2017

Англиар “сэтгэж” бичих нь нэр хүндтэй шалгалт, нэр хүндтэй ажилд илүү үнэлэгддэг... Бичгийн чадвар гэдэг бүхий л хэлний хувьд ноён оргил нь юм. Тэр тусмаа тухайн хэл дээр боловсрол эзэмших болон ажил хэргийн албан харилцаанд маш чухал үүрэгтэй. Магадгүй бизнесийн хамтрагч болохоор хэн нэгэнд энгийн үг хэллэг ашигласан, дүрмийн болоод үг үсгийн алдаатай, ажил хэрэгч бус мэйл илгээвэ...

Photos 19/04/2017

Did you know?....

Сурагч, оюутан нас их сайхан. Хичээлдээ явна, тараад найзуудаараа хааяа гадуур зугаална, гэхдээ ихэвчлэн номын санд цагийг өнгөрүүлдэг байжээ.

Номын санд ороход удаан хадгалсан номын үнэр ханхалаад их дотно санагддаг юм. Чимээгүй орчинд суугаад хичээл хийхэд нэг л тайван, шинэ санаа төрөөд их үр дүнтэй байдаг юм.

Сайн бичигдсэн ном уншихад үйл явдал дунд нь ороод очиж үзээгүй газраа очсон юм шиг, уулзаж үзээгүй хүнтэйгээ уулзсан юм шиг тийм гайхалтай мэдрэмж төрдөг.
Зөвхөн сурдаг гэлтгүй ажил эрхэлдэг хүмүүс ч гэсэн өөртөө багахаан цаг гаргаад амралтын өдөр номын санд цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж сураасай гэж зөвөлмөөр байна.

Ингээд та бүхэндээ УБ хот дахь номын сангийн байршил, утасны дугаар, холбогдох вэб сайтын талаар мэдээллийг хүргэж байна.

Мөн дэлхийн цахим номын сангийн вэб сайтаар зочлон танин мэдэхүйн хүрээгээ тэлээрэй. :)
Холбогдох мэдээллийг https://www.wdl.org/en/ сайтаас...

АМЖИЛТ ХҮСЬЕ :)

Бичгийн чадвар сайжруулах сургалт 17/04/2017

LET'S GET OUR WRITING ON!!!

FASTER AND CHEAPER !!!

Англи хэлийг ойлгоод, яриад байдаг хирнээ бичих гэхээр нэг л болж өгөхгүй байгаад байна уу?

Цэгцтэй дүрмийн мэдлэг дутагдаад, утга төгөлбөр гаргасан өгүүлбэр бичих гээд бал цаас нийлүүлээд суусан ч нэг л болж өгөхгүй байгаа хүмүүс их байдаг.

Академик түвшинд эссэ бичихээс эхлээд хамгийн их тулгамддаг асуудал болох бичгийн чадвараа сайжруулах хүсэлтэй оюутан залуучуудад зориулаад бид "Бичгийн чадвар сайжруулах" сургалтыг санал болгож байна.

Энэхүү ангид Англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй хүмүүс хамрагдах боломжтой бөгөөд ахисан түвшиний дүрмийг ашиглан Академик түвшинд бичиж сурах сургалтын хөтөлбөр юм.

Шинэ анги тун удахгүй эхлэх ба зөвхөн 1 ангийг хичээллүүлж эхлэх тул та яараарай.

Photos 13/04/2017

KEEP READING TO IMPROVE OURSELVES

Англи хэлний үгсийн сан болон бичгийн чадвар сайжруулах маш олон аргууд байдгийн нэг нь ном унших юм. Тэр дундаа уран зохиолын ном унших нь үгсийн санг баяжуулж түүний хэрэглээг нэмэгдүүлдэг.

Бид өөрсдийн эх хэл дээрх Монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон Д.Урианхай, Б.Явуухулан, Д.Нацагдорж гэх мэт зохиолчдын номыг уншихад тэдгээрийн уран яруу үг хэллэг, зүйрлэлийг шагшин магтаж Монгол хэлний үгсийн баялагийг гайхширан бардаггүй шүү дээ.

Үүний нэгэн адилаар Англи хэл дээрх уран зохиолыг уншсанаар үгсийн сан нэмэгдэж баяжихаас гадна өвөрмөц хэлц, зүйр үг, өгүүлбэрийн найруулга зэрэг бичгийн чадвар үүнийгээ дагаад сайжирдаг. Жишээлбэл алдарт зохиолч Францэс Ходсон Бүрнеттийн Нууц Цэцэрлэг туужийн хэсэгт

~Mary did not know what ‘wutherin’ meant until she listened, and then she understood. It must mean that hollow, shuddering sort of roar which rushed round and round the house, as if the giant no one could see were buffeting it and beating at the walls and windows to try to break in. But one knew he could not get in, and somehow it made one feel very safe and warm inside a room with a red coal fire.~

хэмээн салхинаас гарах дуу чимээг зүйрлэсэн байдаг. Үүнийг уншихад тэрхүү салхины чимээг өөрийн биеэр дэргэдээс сонсож байгаа мэт дотно сэтгэгдэл төрдөг. Салхины чимээг shuddering sort of roar, the giant no one could see were buffeting, feel very safe and warm inside a room гэх мэтээр дэлгэрэнгүй, уран яруу, олон талаас нь тайлбарлаж өгснөөр уншигчийг тухайн нөхцөл байдлыг өөрийн бие болоод сэтгэл зүрх, оюун санаагаараа мэдрэх тэрхүү боломжийг олгож байна.

Уран зохиолын ном нь заримдаа академик шинжлэх ухааны текстээс илүү хүнд байдаг. Учир нь Англи хэлний тодорхойлох үг нь нэг буюу түүнээс олон утга санааг илэрхийлж болдог бол мэргэжлийн үг хэллэг ихэвчлэн ганц л утга илэрхийлдэг.

Англи хэл анхлан сурч байгаа хүмүүс ямар ном унших хэрэгтэйгээ мэддэггүйн улмаас буруу шийдвэр гаргах нь түгээмэл байдаг.
Тэгвэл та ямар түвшний ном унших хэрэгтэйгээ хэрхэн мэдэх вэ?
1. Өөрийн түвшинг тодорхойлуулах
2. Өөрийн болон түүнээс бага түвшний номуудыг унших

Аливаа ном өөрийн түвшинд тохирч байгаа эсэхийг шалгах нэг энгийн бөгөөд хялбар арга бол тухайн номыг худалдан авахын өмнө эхний 2 нүүрийг уншиж үзэх. Хэрэв эхний 2 нүүрт 15 буюу түүнээс дээш мэдэхгүй үг гарч ирвэл, энэ ном таны түвшингөөс хүнд байна гэсэн үг юм. Харин 10 дотор байвал тухайн номыг цааш үргэлжлүүлэн уншихад хэт их хүндрэл тулгарахгүй гэдгийг санаарай.

Англи хэлийг хоёрдогч хэлээ болгон сурч байгаа хүмүүст уншихад тааламжтай ном, тууж, романы нэрсийг орууллаа.

1. Alexie, Sherman, Absolutely True Diary of a Part-Time Indian
2. White, E.B., Charlotte’s Web
3. Cisneros, Sandra, The House on Mango Street
4. L’Engle, Madeleine, A Wrinkle in Time
5. Hinton, S.E., The Outsiders
6. Collins, Suzanne, The Hunger Games
7. Collins, Suzanne, Catching Fire
8. Collins, Suzanne, Mockingjay
9. Steinbeck, John, The Pearl
10. Lewis, C.S., Chronicles of Narnia: Voyage of the Dawn Treader
11. Rowling, J.K., Harry Potter and the Sorcerer’s Stone
12. Lewis, C.S., The Chronicles of Narnia: The Magician’s Nephew
13. Lewis, C.S., Chronicles of Narnia: Prince Caspian: Return to Narnia
14. Schaefer, Jack, Shane
15. Lewis, C.S., The Chronicles of Narnia: The Silver Chair
16. Lewis, C.S., The Chronicles of Narnia: The Horse and His Boy
17. Lewis, C.S., The Chronicles of Narnia: The Last Battle
18. Soto, Gary, Baseball in April
19. Montgomery, Lucy Maud, Anne of Green Gables
20. Rowling, J.K., Harry Potter and the Order of the Phoenix
21. Rowling, J.K., Harry Potter and the Chamber of Secrets
22. Twain, Mark, The Adventures of Huckleberry Finn
23. Twain, Mark, The Adventures of Tom Sawyer
24. Barrie, J.M., Peter Pan
25. Lewis, C.S., Chronicles of Narnia: Lion, the Witch and the Wardrobe
26. Steinbeck, John, The Red Pony
27. Kingsolver, Barbara, The Bean Trees
28. Rowling, J.K., Harry Potter and the Half Blood Prince
29. Cormier, Robert, Chocolate War
30. Baum, L. Frank, L. Frank Baum’s The Wonderful Wizard of Oz
31. Kipling, Rudyard, Just So Stories
32. LeGuin, Ursula, A Wizard of Earthsea
33. Saint-Exupery, Antoine de, The Little Prince
34. Wells, H.G., The Invisible Man
35. Wells, H.G., The Time Machine
36. London, Jack, The Call of the Wild
37. Rowling, J.K., Harry Potter and the Deathly Hallows
38. Watson, Larry, Montana 1948
39. Gibbons, Kaye, Ellen Foster
40. Golding, William, The Lord of the Flies
41. Hemingway, Ernest, The Old Man and the Sea
42. Lee, Harper, To Kill a Mockingbird
43. McCullers, Carson, The Heart is a Lonely Hunter
44. Salinger, J.D., Franny and Zooey
45. Steinbeck, John, Cannery Row
46. Steinbeck, John, Of Mice and Men
47. Tolkien, J.R.R., The Hobbit
48. Tolkien, J.R.R., Lord of the Ring: Fellowship of the Ring
49. Crutcher, Chris, King of the Mild Frontier
50. Grahame, Kenneth, The Wind in the Willows
51. Kingsolver, Barbara, Animal Dreams
52. Tolkien, J.R.R., The Lord of the Rings: The Two Towers
53. Orwell, George, Animal Farm
54. Tolkien, J.R.R., The Lord of the Rings: The Return of the King
55. Twain, Mark, Life on the Mississippi
56. Bradbury, Ray, Fahrenheit 451
57. Blume, Judy, Summer Sisters
58. Guest, Judith, Ordinary People
59. McCall Smith, Alexander, The No. 1 Ladies’ Detective Agency
60. Miller, Linda Lael, Escape from Cabriz
61. Momaday, N. Scott, The Ancient Child
62. Morgan, Marlo, Mutant Message Down Under
63. Narogin, Mudrooroo, Wild Cat Falling
64. Okada, John, No-No Boy
65. Orwell, George, 1984
66. Russell, P. Craig, Coraline
67. Steinbeck, John, Tortilla Flat
68. Swift, Jonathan, Gulliver’s Travels
69. Tan, Amy, The Hundred Secret Senses
70. Wynd, Oswald, The Ginger Tree

Академик ангийн төгсөлт :) 12/04/2017

Congratulations to our graduates!!!

Академик ангийн дунд, ахисан дунд болон гүнзгий түвшиний суралцагчид маань төгсөн сертификатаа гардан авлаа.

2 сарын хугацаанд дурсамжтай, дурсгалтай үеүдийг хамтдаа өнгөрүүлсэн, хичээл зүтгэлтэй оюутнууддаа цаашдын хэл сурах үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье

Photos from JET Institute's post 12/04/2017

Did you know....

Гадаадын их дээд сургуульд суралцах нь.... 10/04/2017

Always plan ahead of time. It will open opportunities and possibilities for you!!!

Зөвхөн Америк, Англиар хязгаарлагдахгүйгээр Англи хэл анхдагч биш улс орнуудад байдаг дэлхийн шилдэг их дээд сургуульд хүссэн мэргэжлээрээ Англи хэл дээр суралцах боломж бидэнд бий.

Багахан л хичээхэд байгаа боломжийг ашиглах нь байтугай хүссэн боломжоо бий болгож ч болно.

Та бүхэндээ гадаадын их дээд сургуулиудын талаарх мэдээллийг цувралаар хүргэж байна.

30/03/2017

Learn to use business vocabulary.

23/03/2017

ACADEMIC English explained by our teachers. Hope you get to understand the difference and the benefits.
PS: Don't forget to enter the competition to win 30% discount.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Bagshiin Deed, Max Building 5th Floor, Sukhbaatar District
Ulaanbaatar