Үндэсний Урлагийн Их Театр

Үндэсний Урлагийн Их Театр 🇲🇳75 жилийн түүхтэй, үндэсний урлагийн хамгийн том, ууган байгууллага.🇲🇳

Үндэсний Урлагийн Их Театр нь анх “Эстрад концертын товчоо” нэртэйгээр үндэслэгдэн байгуулагдаж улмаар “Ардын дуу танцны улсын ансамбль” хэмээн өөрчлөгдөж өнөөгийн тулгын чулуу тавигдсан билээ. Монгол улсын Засгийн газрын 2002 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 166-р тогтоолоороо Улсын ардын дуу бүжгийн чуулгыг, “Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга” нэртэй болж өөрчлөгдсөн. 2016 оны 11 дүгээр сарын 2нд Монгол улсын засийн газрын 129 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр болж өөрчлөгдөв.

Тус театрын түүх нь монгол түмний өнө эртний дуу хуур, бүжиг наадам, аман өвийн уламжлалд тулгуурласан арвин сан хөмрөгтэй, ард түмний авъяас билгийн сэжмээр холбоотой шавхагдашгүй арвин ундрагатай билээ.

17/09/2026

ТӨРТ ЁСНЫ УРТЫН ДУУНЫ ШИНЭ БҮТЭЭЛ

Үндэсний Урлагийн Их Театрын уртын дуучин Б.Бямбадоржийн төрт ёсны уртын дуунуудаас бүрдсэн пянзны нээлт…..

Монгол түмний төрт ёс, зан заншил, хүндэтгэлийн дэгтэй нягт холбоотой уртын дууны сор бүтээлүүдийг багтаасан энэхүү пянз нь үндэсний дууны өвийг хадгалан өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд зориулсан уран бүтээл юм.

Монгол уртын дууны өв, уран бүтээлчийн хөдөлмөр шингэсэн шинэ бүтээлийн нээлтэд эрхэм хүндэт үзэгч, сонсогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

📅 2026.09.18 | 11:40
📍 Үндэсний Урлагийн Их Театр

Үндэсний өв соёлоо дэмжиж, шинэ бүтээлийн мэдээг түгээгээрэй.

17/09/2026

Маргааш буюу 09/18-ны 11:40 цагт Үндэсний Урлагийн Их Театрын тайзнаа "Эрхэм Төр" пянзны цогц бүтээлийн баярт та бүхнийг урьж байна.
Уртын дуундаа хайртай хүн бүхэнд нээлттэй.

16/09/2026

“LAND OF THE SKY” тоглолт олон уран бүтээлч, хамт олон, үзэгчдийн дэмжлэг дор үргэлжиллээ.

Бидэнтэй хамт байсан хүн бүрд баярлалаа. Цаашдын тоглолт, уран бүтээлээрээ дахин уулзах болно. 🇲🇳

💬 Та энэ тоглолтыг үзсэн бол сэтгэгдлээсээ хуваалцаарай.

ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол дуучин Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Батмэнд гавьяаны амралтаа ...
16/09/2026

ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол дуучин Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Батмэнд гавьяаны амралтаа авч байгаатай холбогдуулан Үндэсний Урлагийн Их Театрын хамт олон хүндэтгэл үзүүлж “МӨНХӨД ГОЦЛОЛ ДУУЧИН” хүндэт өргөмжлөлийг гардууллаа.

Үндэсний урлаг, театрынхаа уран бүтээлд олон жилийн хөдөлмөр, авьяас билэг, ур чадвараа зориулж ирсэн эрхэм уран бүтээлч танд хамт олныхоо нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

“Мөнхөд гоцлол дуучин” хэмээх эрхэм хүндэтгэлийн эзэн таныг театрынхаа тайзнаа уран бүтээлээ туурвиж, үзэгч олонтойгоо учран золгосоор байхыг хүсэн ерөөе.

Үндэсний Урлагийн Их Театрын хамт олноос.

15/09/2026

“LAND OF THE SKY” тоглолтын энэ удаагийн тоглолтууд ийнхүү өндөрлөж байна. 🇲🇳

Энэ хугацаанд Монголын үндэсний урлаг, өв соёлын үнэ цэнийг үзэгч та бүхэндээ хүргэж, тоглолт бүртээ халуун алга ташилт, сайхан сэтгэгдлээр дүүрэн өнгөрүүллээ.

Бидний тоглолтыг зорин ирж, үндэсний урлагийг шимтэн үзэж дэмжсэн үзэгч та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа.

🇲🇳 Монголын үндэсний урлагийг хамтдаа түгээе.

🇲🇳🤝🇰🇷  МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН СОЁЛ УРЛАГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИЖ БАЙНА.2026 оны 9-р сарын 11-ний ...
14/09/2026

🇲🇳🤝🇰🇷 МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН СОЁЛ УРЛАГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИЖ БАЙНА.

2026 оны 9-р сарын 11-ний өдөр Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар, Үндэсний Урлагийн Их Театр, Пусан хотын Үндэсний Урлагийн Төвийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд Монгол, Солонгос хоёр орны соёл урлагийг харилцан сурталчлах, уламжлалт тайзны урлагийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хоёр орны уран бүтээлчдийн харилцан солилцоо, туршлага судлах боломжийг өргөжүүлэхээр боллоо.

Мөн хамтарсан уран бүтээл, төсөл, тоглолт зохион байгуулахаас гадна цаашид хамтарсан тоглолт, соёлын арга хэмжээг тогтмол зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Энэхүү санамж бичиг нь хоёр орны уран бүтээлчдийн хамтын ажиллагааг улам ойртуулж, Монголын үндэсний урлагийг БНСУ-д илүү өргөн хүрээнд таниулахад чухал ач холбогдолтой юм.

Монгол, Солонгос хоёр орны соёл урлагийн хамтын ажиллагаа улам өргөжин дэлгэрэх болтугай. 🇲🇳🇰🇷

14/09/2026

Цаатан бүжиг “LAND OF THE SKY” тоглолтын онцлох бүтээлүүдийн нэг.

Цаатан түмний ахуй амьдрал, зан заншлын онцлогийг харуулсан энэхүү бүжгийг “LAND OF THE SKY” тоглолтоос хүргэж байна.

Тоглолтын хаалт болоход 1 хоног үлдлээ.
Маргааш “LAND OF THE SKY” тоглолтыг үзэх сүүлийн боломж.

📍 Үндэсний Урлагийн Их Театр
🎭 LAND OF THE SKY

🎫 https://ticket.mn/event/3108

🇲🇳🇰🇷 Монгол, Солонгосын соёлын хамтын ажиллагаа Пусан хотноо.Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар бай...
13/09/2026

🇲🇳🇰🇷 Монгол, Солонгосын соёлын хамтын ажиллагаа Пусан хотноо.

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд 9-р сарын 11, 12-ны өдрүүдэд толилуулсан “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” тоглолт амжилттай сайхан болж өндөрлөлөө.

Энэ удаагийн тоглолтоор Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид Монголын үндэсний урлаг, өв соёлын шилдэг бүтээлүүдээ Пусан хотын үзэгчдэд хүргэж, хоёр өдрийн турш Монголын урлагийн өвөрмөц онцлог, үнэ цэнийг сурталчлан таниуллаа.

Биднийг халуун дотноор хүлээн авч, тоглолтыг
зохион байгуулахад хамтран ажилласан Монгол Улсаас
БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар болон Пусан хотын Үндэсний Урлагийн Төвийн хамт олонд талархал илэрхийлье.

Монгол, Солонгос хоёр орны соёл, урлагийн хамтын ажиллагаа улам өргөжин дэлгэрч, дахин олон сайхан уран бүтээлээр уулзах болтугай. 🇲🇳🤝🇰🇷

13/09/2026

📌Та “LAND OF THE SKY”-г үзэж амжсан уу?

⏳“LAND OF THE SKY” 9-р сарын 15-нд хаалтын тоглолтоо хийнэ.

📍Сүүлийн өдрүүдийн тоглолтууд үргэлжилж байна.
Хараахан үзэж амжаагүй бол хаалтын тоглолтоос өмнө амжиж үзээрэй.

🎫 https://ticket.mn/event/3108/

Address

Mongolian Grand Theatre Of National Art
Ulaanbaatar
976-11-323954

Alerts

Be the first to know and let us send you an email when Үндэсний Урлагийн Их Театр posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Үндэсний Урлагийн Их Театр:

Shortcuts

Share