27/01/2026
🧠💛 **ХҮҮХДЭД СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ТАНЬЖ, НЭРЛЭЖ СУРАХ НЬ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?**
Хүн бүрт байдаг **6 үндсэн сэтгэл хөдлөлийг** танилцуулж байна:
😊 **Баяр хөөр**
😢 **Гуниг**
😡 **Уур**
😨 **Айдас**
😲 **Гайхшрал**
🤢 **Жигшил**
Хүүхэд эдгээр “суурь мэдрэмжүүдийг” таньж, нэрлэж сурвал:
✔ Дотроо юу болоод байгааг ойлгож эхэлдэг
✔ Уур бухимдлаа заавал зодоон биш үгээр илэрхийлж сурдаг
✔ “Би гунигтай байна”, “Би айж байна” гэж тусламж хүсэж чаддаг
✔ Бусдын мэдрэмжийг ойлгож, энэрэнгүй болдог
💬 Эцэг эх, багш нар аа,
Хүүхдээсээ ингэж асуугаарай:
**“Чиний мэдрэмж одоо аль ‘өнгө’ шиг байна?”**
эсвэл
**“Өнөөдөр чи ямар мэдрэмж хамгийн их мэдэрсэн бэ?”**
Сэтгэл хөдлөл болгон хэрэгтэй.
Хамгийн чухал нь — түүнийг **таньж**, **нэрлэж**, **эрүүл аргаар илэрхийлж сурах** юм 💛
#СэтгэлХөдлөлөөТанья
#МэдрэмжээНэрлэе
#ХүүхдийнСэтгэлЗүй
Эх сурвалж: Сэтгэл зүйч