Амар.мн

Амар.мн Хамтдаа амжилтыг бүтээе...

Барилга угсралт, интерьер, засал тохижолт, материал худалдаа
20/10/2021

Барилга угсралт, интерьер, засал тохижолт, материал худалдаа

04/10/2020

Ёc cypтaxyyн, ёc зvй гэж юy вэ: Шинжлэx yxaaны xyвьд ёc cypтxyyн гэдэг oйлгoлтыг мaш caйн oйлгox yчиpтaй. Ёc cypтаxyyн бoл

Интернет маркетинг үр дүнтэй хэрэгжүүлэх 5 аргаСүүлийн үед байгууллагууд контент /блог, дүрс бичлэг, инфографик, подкаст...
26/09/2020

Интернет маркетинг үр дүнтэй хэрэгжүүлэх 5 арга

Сүүлийн үед байгууллагууд контент /блог, дүрс бичлэг, инфографик, подкаст г.м/ хийн түүнийгээ интернетээр түгээх, сошиал медиа сувгуудыг маркетингийн үйл ажиллагаандаа хэрэглэх нь ихсэж байна. Контент хийж түүнийгээ түгээх боломж олгох олон төрлийн үнэгүй платформ, хэрэгслүүд шинээр гарч байгаа нь зорилтот хэрэглэгчиддээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үр дүнтэй хүргэхэд улам бүр хямд зардалтай болгосоор байна.

Шинээр бизнесээ эхлүүлж байгаа болон эхлүүлэхээр төлөвлөж байгаа хүмүүст интернет сурталчилгаанд хангалттай төсөв хэрэв байхгүй бол бага зэргийн хүчин чармайлт гаргаснаар хэрхэн үр дүнтэй интернет маркетинг, сурталчилгаагаа хэрэгжүүлж болох 5 аргыг танилцуулья:

1. Худалдан авагчийн дүр тодорхойлох

Өөрт байгаа хязгаарлагдмал нөөцөө үр ашигтай зарцуулахын тулд маркетингийн стратегиа тодорхойлох хэрэгтэй байдаг. Энэ нь нэг талаас байгууллагынхаа зорилготой бүхий л хийж байгаа ажлуудаа уялдуулах тухай юм.

Маркетингийн үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ зорилтот харилцагчдаа сайтар мэдсэн байх нь яагаад чухал хэрэгтэй вэ?

Интернет орчинд тухайн хийж буй контентоо зорилтот хэрэглэгчдийнхээ хүсэл, сонирхолд нийцүүлэх тусмаа зардал бага, үр дүнтэй, олон хүнд хүрдэг. Тэгвэл бидний хэрэглэгчид хэн бэ? Ямар хүсэл, сонирхолтой вэ? гэдгийг сайтар ойлгож, судлаж байж л бид тэдний сонирхлыг татах сайн контент хийх боломжтой болно.

Үүний тулд дараах асуултуудад хариулт ол.

1. Таны зорилтот харилцагчид хэдэн насныхан вэ?

2. Тэдэнд тулгарч байгаа гол асуудал юу байна вэ?

3. Тэдний эрхэлдэг ажил болон орлого хэд вэ?

4. Тэдний зочилдог вэб сайт?

Энэ тухай судлаад ирэхээр танай хэрэглэгчид бусдаас ялгаатай болох нь тодорхой болно. Тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээ сонгох арга барил нь өөр өөр болохыг, өөр өөр хэрэгцээний улмаас худалдан авалт хийдэг болохыг ойлгох болно. Мэдээж та бүх төрлийн хүмүүст борлуулалт хийх боломжгүй.

Тийм ч учраас тэдгээр онцлогийг илэрхийлсэн дүр тодорхойлон түүндээ хийж буй бүх ажлуудаа нийцүүлэх нь үр дүнтэй байдаг. Тухайн дүр сайн болох эсэхээс таны сурталчилгааны ажлын үр дүн шалтгаалах учраас үүнд ач холбогдол өгч, аль болох судалгаан дээр суурилах хэрэгтэйг мартаж болохгүй.

2. Контентоо хийхдээ 80/20-н зарчмыг баримтал

Контент нь интернет маркетингд ус, агаар шиг л хэрэгтэй байдаг. Судалгаагаар сард 16 удаа пост хийдэг байгууллага, сард 3-4 пост хийдэг байгууллагаас 3.5 дахин илүү урсгал авдаг гэсэн байна. Гэхдээ дөнгөж бизнесээ эхлүүлж байгаа нэгний хувьд өдөр болгон шинэ контент, пост хийнэ гэдэг бэрхшээлтэй байдаг. Энэ тал дээр туршлагатай байгууллагуудаас аутсорсингийн үйлчилгээ авч болохоос гадна өөр нэг шийдэл нь контентийн чанартаа сайтар анхаарал хандуулан ажиллаж болно.

Юу гэсэн үг вэ гэхээр сайн чанартай контент сард нэг л удаа хийх бөгөөд гол анхаарлаа сурталчилгаанд хандуулж, аль болох олон хүнд хүргэх тухай юм. Контент бүтээхэд 20 хувь, сурталчилгаанд 80 хувь анхаарлаа хандуулна гэсэн үг. Шинэ контент хийхийн оронд хуучин контентуудаа сайжруулахад гол анхаарлаа хандуулна. Ингэснээр цөөхөн боловч чанартай контентуудтай болох бөгөөд тэдгээрийн чанар нь хайлтын системийн байрлалд нөлөөлж тодорхой хугацааны дараа интернетээс ирэх үнэгүй урсгалыг авах боломжтой болно.

3. Салбартаа нөлөөтэй нэгнийг ашиглах

Хайлтын системээс тогмол урсгал ирдэг болтол тодорхой хугацаа хэрэгтэй байдаг. Сошиал медиаг ашиглаж болох хэдий ч органик хандалт багасч байгаа өнөө үед тогтмол урсгал авахын тулд төлбөр төлөхөөс өөр аргагүй болдог.

Төлбөр төлөхгүй байх нэг боломж нь салбартаа тодорхой нэр хүндтэй, нөлөөтэй хүмүүсийг ашиглавал үр дүнтэй байдаг байна.

Энэ нь салбартаа туршлагатай блогеруудад хандах, тэдний тусламжийг авах тухай бөгөөд тэд таны шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар нийтлэл бичиж таны санал болгож байгаа үнэ цэнийг олонд хүргэх тухай юм.

4. И-мэйл маркетинг

Зарим блогерууд эхний өдрөөсөө л уншигчдынхаа и-мэйл хаягийг цуглуулаагүйдээ харамсдаг. Вэб сайтаар зочлогсдын и-мэйл хаягийг цуглуулах нь яагаад үр дүнтэй вэ? Танихгүй хэн нэгэн рүү биш, харин танай вэб сайтаар зочилсон, таны нийтлэсэн блог, контентуудыг үзээд таалагдсан нэгэнд и-мэйл илгээхэд тэрээр нээж үздэг тул энэ нь яах аргагүй үнэгүй хирнээ үр дүнтэй маркетингийн сувгуудын нэг юм. Mailchimp нь 2000 хүртэлх хэрэглэгчиддээ нэгэн зэрэг үнэгүй и-мэйл илгээх боломжтой байдаг.

5. Харилцаа тогтоох

Зорилтот харилцагчдынхаа талаар мэдээллүүд, тэр дундаа тоон мэдээллүүд их цуглуулаад ирэхээр магадгүй зарим нь бодит хүнд борлуулалт хийдэг тухайгаа мартдаг байж болох юм.

Тэгвэл харилцагчидтайгаа уулзаж тэд юу хүсдэгийг нь илүү гүнзгий мэдэн, тэднийг сайн ойлгох нь магадгүй таны бүтээгдэхүүн, үйлчилгээг өөр түвшинд хүргэж болно. Үүнийг та үнэгүйгээр хэрэгжүүлж болох тул ая тухтай байдлаа хаяад сошиал сувгаа ашиглан эсвэл харилцагчидтайгаа уулзаж яриа өрнүүлэх хэрэгтэй.

Бизнесээ хэрэв та эхлүүлж байгаа бол эдгээрийг хэрэгжүүлсэнээр бага зардлаар сурталчилгаагаа илүү үр дүнтэй хийж болно.

26/08/2020

Сурах маш олон арга зам байдаг ч хүн болгонд өөр өөр арга тохирдог. Хичээлийн шинэ жил дөхсөнтэй...

БҮХ ТӨРЛИЙН БЭЛЭН ТӨСӨЛ ЗАРНА, БИЧНЭ...Утас : 91991444Page : amar.mnТөсөл төлөвлөгөө боловсруулна, төслийг файлаар өгнө....
17/05/2020

БҮХ ТӨРЛИЙН БЭЛЭН ТӨСӨЛ ЗАРНА, БИЧНЭ...
Утас : 91991444
Page : amar.mn
Төсөл төлөвлөгөө боловсруулна, төслийг файлаар өгнө. Facebook messenger-ээр холбогдож төслийн нэрс, агуулгаа өгөөрэй.

09/04/2020
09/04/2020
Амьдрал, дэлхий ертөнц, өөрсдийнхөө талаар хэчнээн бага зүйл мэддэгээ ухаарах үед л  хүн цэцэн ухааныг олж авдаг.Сократ
27/08/2019

Амьдрал, дэлхий ертөнц, өөрсдийнхөө талаар хэчнээн бага зүйл мэддэгээ ухаарах үед л хүн цэцэн ухааныг олж авдаг.

Сократ

27/08/2019

Туршлага булан Брэнд бол итгэл. Хэрэглэгчийг мөнгө олох хэрэгсэл гэж харсан тэр цагаас эхлэн тэд танаас нүүр бууруулж эхэлнэ. Брэнд бол яг л хүнтэй адил. Итгэл даах....

Надад мод цавчих зургаан цаг өг. Би дөрвөн цагийг нь сүхээ ирлэхэд зарцуулна.Абрахам Линкольн
26/08/2019

Надад мод цавчих зургаан цаг өг. Би дөрвөн цагийг нь сүхээ ирлэхэд зарцуулна.

Абрахам Линкольн

Address

Улаанбаатар, Чингэлтэй, Бага тойруу, 4-р хороо, 20/7
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Амар.мн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Амар.мн:

Shortcuts

Share

Category