Otgoo Coach

Otgoo Coach Таны амьдралын хамгийн том аялал бол өөрийгөө олох аялал.” 🌿
Self-growth | Mindset | Coaching

Одоо үгүй бол  Дараа байхгүй Өнөөдөр амжихгүй дараа л болгоё гэжӨөрийгөө хуурч цагаа бүү үрээрэйДараа болгох тушаалыг та...
25/09/2026

Одоо үгүй бол Дараа байхгүй

Өнөөдөр амжихгүй дараа л болгоё гэж
Өөрийгөө хуурч цагаа бүү үрээрэй
Дараа болгох тушаалыг та өөртөө өгөөгүй юм
Далд ухамсраас чинь автомат илгээгдсэн
ТУШААЛ ЮМ

Сэргэг ухамсраар өөрийгөө нэг шинжээрэй
Санаа бодлоо тогтоож, тунгааж нэг үзээрэй
Жинхэнэ өөрийгөө хаана байгааг анзаараарай
Жаргал зовлонгын алийг нь сонгохоо шийдээрэй

Үндсэнд тань нуугдсан ҮНЭНИЙГ ОЛ
Үүрэндээ байхгүй ЖАРГАЛАА ХАЙ

“Сэтгэлийн гүүр “ 14 хоногийн онлайн хөтөлбөр сургалтын бүртгэл явагдаж байна. 💰Сургалт маань 10-р сараас тогтсон төлбөр...
18/09/2026

“Сэтгэлийн гүүр “ 14 хоногийн онлайн хөтөлбөр сургалтын бүртгэл явагдаж байна.

💰Сургалт маань 10-р сараас тогтсон төлбөртэй болж байгаа учраас энэ сардаа амжиж бүртгүүлээрэй.

Тиймээс энэ 9-р сардаа өөрийн хүссэн дүнгээр төлбөрөө төлөөд орох боломжтой байгаа шүү.🔥✨✨✨✨✨✨✨✨✨✨✨✨✨✨✨✨✨

Энэхүү 14 хоногийн эрчимжүүлсэн хөтөлбөрөөр

1-р 7 хоногт - Гал унтраах - Сэтгэл зүйн аюулгүй байдал

2-р 7 хоногт- Далд ухамсрын засал- Шинэ холбоос

Гэсэн 2 том сэдвийн дор ярилцана.

🎁.

Илүү олуулаа гэр бүлийн аз жаргалыг мэдэрцгээе💝💕

Хөтөлбөрт Хэн хамрагдах вэ? ⤵️
💚 Асуудалд мухардсан мэт мэдрэмжтэй
💚 Асуудал хүндрээд байгаа ч яахаа мэдэхгүй
💚 Гэр бүлийн харилцаанд тогтмол асуудалтай байдаг ч ямар нэг үйлдэл хийдэггүй.
💚Харилцаа улам хөндийрсөөр байгаа
💚Өөрчлөлт хиймээр байгаа ч нэг л болохгүй байгаа


✅ 14 хоногийн өдөр бүр 15-20 мин хичээл
✅ Өдөр бүр ажиллах шинэ дасгал, даалгавар
✅ Шууд онлайн уулзалт

😍1 сарын турш нөхөн үзэх боломжтой.

📩 Бүртгэл явагдаж байна.

📝 Бүртгүүлэх:
💰 Төлбөр: Өөрийн боломжит дүнгээр/Энэ 9-р сард/
🏦 Хаан банк: 5058718586 Н. Ариунзул
IBAN: 65000500 Гүйлгээний утга дээр FB нэрээ утсаа бичиж, баримтаа чатаар илгээнэ үү💕

16/09/2026
15/09/2026

Дотоод гэрэлээ асаахад
Доглон нулимс чинь хатаад
Догдлол дүүрэн болоод л
Дотогшоогоо илүү татагдаад

Өөрөө өөртөө дурлаад
Өнгө зүс чинь гэрэлтээд л
Үзэсгэлэнт төрх тань тодроод
Үүрдийн жаргалтай харагдана.

Бусдаас хүсдэг хайр халамж тань
Бүгдийг дагуулаад араас тань гүйнэ
Халуун дотно харилцаа сэргэж
Харалган байснаа одоо л ойлгоно.

Чиний дотор тийм л хүч байна
Чи өөрөө л өөрийгөө сонговол боллоо доо
Чиглүүлэх хүн хэрэгтэй болбол
Чат бичээд надтай холбогдоорой үзэсгэлэнт минь💕💕💕💕💕💕💕💕💕💕💕💕💕💕💕💕💕

Зүрх сэтгэл тань хоосон буйг Зүйрлэж хэлвэл аяга тань хоосон байнаӨөртөө эхэлж өгөхгүй юм болӨрөөл бусад нь таныг дургүй...
11/09/2026

Зүрх сэтгэл тань хоосон буйг
Зүйрлэж хэлвэл аяга тань хоосон байна
Өөртөө эхэлж өгөхгүй юм бол
Өрөөл бусад нь таныг дургүй юм уу гэж лйлгоно

Өөрийн аягаа хайраар дүүргэж байж
Өөр нэгэнд хайрлагдах эрхээ авна
Үгийн сайныг сонсмоор байвал
Үргэлж өөртөө шивнэж байгаарай💕

Амьдрал хатуу байна даа гэж гомдоллоод яана
Алдхан биеэ асран энхрийл, бас аргад
Хүн таньд хатуу хандвал түр хүлээгээд
Хүслээ бодож өөрийгөө нэг сонсоорой💕

Бодолдоо бүү итгэ зүрхэндээ орш
Бороо шиврэх адил өөрийгөө нэг усал
Дотоод мэдрэмжээ ажаад сэтгэл рүүгээ өнгий
Доглон нулимс хөвөрвөл дотогш бүү залги урсга

Сайхан бүхэн санаанаас эхтэй💕
Ирэх бүхэн чинь итгэлээс эхтэй💕
Ухаарал бүхэн ухамсраас эхтэй💕
Уужрал бүхэн уучлалаас эхтэй💕

Би- гээс би -гээ олох замБилиг оюунд хөтлөх гэгээн мөртэйБи- гээс Бид- рүү урсах сэтгэлБиеийг анагааж сэтгэлийг тэлэх ши...
05/09/2026

Би- гээс би -гээ олох зам
Билиг оюунд хөтлөх гэгээн мөртэй
Би- гээс Бид- рүү урсах сэтгэл
Биеийг анагааж сэтгэлийг тэлэх шидтэй

Үнэнээс зугтах хуурамч төрхөө олж хараад
Үггүйгээр мэдрүүлсэн мэдрэмжээ нэг ажаад
Үйлийн үрээ үржүүлж буйгаа ухаараад
Үгийн харанхуйгаас сэтгэлийн гэрэл рүү тэмүүл

Бусдын гэмийг шүүх мунхаг сэтгэлээс холдож
Буруутныг өөрийн дотроос хайваас шидийг олох
Буяны мөрөөр замнаж байна гэх мухар сүсэгээсээ түр салаад
Бурхан гэж хаана байгааг өөрөөсөө асуувал үнэнийг хэлээд өгнөө

Боломж бүхнээ багшид даатгаад өөрөө зугтвал
Бардам зан мөхөс ухаанд дарагдаж үл үзэгдэнэ
Юу хэрэгтэйгээ юу хайж буйгаа эс ухааран тэнэвээс
Юу ч мэдэж чадалгүй эрэл тань мухардаж Дотоод сэтгэлийн гүнд тань хайр, зүрх хоёр өнчрөн үлдэж
Доголон нулимстай амьдралаа гэтэлгэх сонголт л үлдэнэ…..

Нарангэрэлт Отгонжаргал
2026:09:05

03/09/2026

Ганцхан удаа зарлагдах “СЭТГЭЛИЙН ГҮҮР”
Сургалтанд өөрийн хүссэн төлбөрөө төлөөд орох боломжтой💕💕💕
“Гүүр”гэж коммент бичээрэй✍️

"Хосууд хайргүй болсондоо биш, харин харилцаж сураагүйгээсээ болж л салдаг."Бид машин барьж сурахын тулд сургалтанд сууд...
02/09/2026

"Хосууд хайргүй болсондоо биш, харин харилцаж сураагүйгээсээ болж л салдаг."

Бид машин барьж сурахын тулд сургалтанд суудаг мөртлөө амьдралын хамгийн чухал харилцаа болох хосын харилцаагаа "аяндаа бүтнэ" дээ гэж андуураад амьдралын болон харилцааны чухал дүрмийг судалдаггүй буюу ямар ч боловсрол эзэмшдэггүй.
Харилцаа бол суралцдаг чадвар юм.Таны харж, мэдэрч өссөн туршлагууд таны амьдралыг удирдах ёсгүй.

"Та машин барихын тулд жолооны курст суусан уу?
Тэгвэл насан туршдаа хамт амьдрах хүнтэйгээ 'ойлголцож сурахын' тулд та сүүлийн 5 жилд ямар сургалтанд суусан бэ?"

Харилцааны боловсрол эзэмшихгүй бол алдаагаа давтсаар л байх болно. 9-р сарын сургалтаар бид харилцааны шинэ ABC-г заах болно.

Сэтгэлд тань гүүр болоё… Дулаан харилцааг бүтээж эхэл
ГҮҮР” гэж коммент бичээд чатаа шалгаарай💕

01/09/2026

“Сэтгэлийн гүүр” сургалтын талаар нэмэлт мэдээлэл орууллаа.

Ёсдүгээр сар минь айлчлан ирлээЕр бусын гайхамшигт  сарЕрөөл буян дэлгэрдэг сар Есөн хүслийг биелүүлдэг сар Сайхан бүхни...
01/09/2026

Ёсдүгээр сар минь айлчлан ирлээ
Ер бусын гайхамшигт сар
Ерөөл буян дэлгэрдэг сар
Есөн хүслийг биелүүлдэг сар
Сайхан бүхнийг сануулдаг сар
Саруул ухааныг билэгддэг сар
Сурах хүслийг бадраадаг сар
Сурсан эрдэм арвиждаг сар

Сэтгэлдээ гал асааж
Итгэлдээ хүч нэмээрэй
Зүрхэндээ хайр амилуулж
Амьдралдаа илч нэмээрэй💕

Address

Хотын төвийн бүс
Ulaanbaatar
1

Telephone

+97699953523

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Otgoo Coach posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Otgoo Coach:

Shortcuts

Share

Category