ТАЗИ - Ирээдүйн татвар төлөгч
Сайн байна уу хүүхдүүдээ би татварын зөгий ТАЗИ байна. Та бүхэндээ татварын ач холбогдол болон бусад мэдээллийг хуваалцах болно
🎨"Татварын ач тус" гар зургийн уралдаад аймаг, дүргээс шалгарч ирсэн бүтээлүүдийг та бүхэнд танилцуулж байна. Уралдаанд оролцсон ирээдүйн татвар төлөгч хүүхдүүддээ БАЯРЛАЛАА.
05/05/2026
“Татварын ач тус” гар зургийн уралдааны уралдааны дүн гарлаа
Монголын татварын алба 2026 оны "ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД"-ийг угтан ирээдүйн татвар төлөгч хүүхэд багачуудын татварын тухай мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд бага анги 1-5 дугаар анги, дунд анги 6-9 дүгээр анги, ахлах анги 10-12 дугаар анги гэсэн 3 насны ангиллаар "Монголтакс ТМЗ" ХХК-тай хамтран гар зургийн уралдаан зарлаж, дүнгээ гаргалаа.
Эхний шатны шалгаруулалтыг аймаг, дүүргийн татварын албадын хэмжээнд 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулж, 3 насны ангилал тус бүрд аймаг, дүүргээс шалгарсан шилдэг 1 бүтээлийг Монголын татварын албаны ирээдүйн татвар төлөгчдөд зориулсан “ТАЗИ” фэйсбүүк пэйж хуудсанд 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал байршуулан олон нийтэд танилцуулсан.
Татварын ерөнхий газраас томилогдсон Уралдаан шалгаруулах комисст удирдамжид заасны дагуу ирүүлсэн бүтээл нь уралдааны сэдэвтэй нийцэж буй эсэх, зургийн агуулга илэрхийлсэн байдал зэргийг үндсэн үзүүлэлт болгон гар зургийн бүтээлийг насны ангилал тус бүрд шилдэг 3 байр болон ангилал тус бүрд олон нийтийн хамгийн их хандалт авсан 1 оролцогчийг шалгарууллаа.
2026 оны гар зургийн уралдаанд шалгарсан бага ангийн сурагчид
Нэгдүгээр байр: Чингэлтэй дүүргийн бага насны ангилалд шалгарсан бүтээл, 23-р сургууль 5г анги сурагч Ж.Учрал︔
Хоёрдугаар байр:Сүхбаатар аймгийн бага насны ангилалд шалгарсан бүтээл, 3-р сургуулийн 5б анги сурагч︔
Гуравдугаар байр: Сүхбаатар дүүргийн бага насны ангилалд шалгарсан бүтээл, 3в анги сурагч Х.Энэрлэн︔
Олон нийтийн хамгийн их хандалт авсан бүтээл: Баян-Өлгий аймгийн бага насны ангилалд шалгарсан бүтээл, 5-р анги сурагч Ж.Алихан (Нийт 5 хоногийн хугацаанд 2674 удаа шэйрлэгдсэн)
2026 оны гар зургийн уралдаанд шалгарсан дунд ангийн сурагчид
Нэгдүгээр байр: Орхон аймгийн дунд насны ангилалд шалгарсан бүтээл, Баян-Өндөр сум 13-р сургууль 7г анги сурагч Б.Сувд-Эрдэнэ ︔
Хоёрдугаар байр: Сүхбаатар дүүргийн дунд насны ангилалд шалгарсан бүтээл, 8-р анги сурагч А.Сийлэн ︔
Гуравдугаар байр: Дархан-Уул аймгийн дунд насны ангилалд шалгарсан бүтээл, Од цогцолбор сургууль 9-6 анги Б.Рэгзэд Б.Рэгзэд;
Олон нийтийн хамгийн их хандалт авсан бүтээл: Чингэлтэй дүүргийн дунд насны ангилалд шалгарсан бүтээл, 117-р сургууль 8г анги сурагч Ө.Болорцэцэг . (Нийт 5 хоногийн хугацаанд 3500 удаа шэйрлэгдсэн)
2026 оны гар зургийн уралдаанд шалгарсан ахлах ангийн сурагчид
Нэгдүгээр байр: Сүхбаатар дүүргийн ахлах насны ангилалд шалгарсан бүтээл, 12-р анги сурагч Э.Хонгорзул︔
Хоёрдугаар байр: Сэлэнгэ аймгийн ахлах насны ангилалд шалгарсан, Мандал сумын 1-р сургууль 10в анги сурагч н.Мөнхжин︔
Гуравдугаар байр:Хэнтий аймгийн ахлах насны ангилалд түрүүлсэн бүтээл
Олон нийтийн хамгийн их хандалт авсан бүтээл: Баянгол дүүргийн ахлах насны ангилалд шалгарсан бүтээл (Нийт 5 хоногийн хугацаанд 800 удаа шэйрлэгдсэн)
Олон нийтийн хамгийн их хандалт авсан бүтээлийг шалгаруулахдаа 2026 оны 05 дугаар сарын 01-ний 23:00 цаг 59 минутаар тасалбар болгон хамгийн олон шэйрлэгдэж, олон нийтэд хүрсэн бүтээлийг шалгаруулав.
Уралдааны шагналыг оролцогчийн оршин суугаа харьяа татварын албаар дамжуулан хүргүүлэх бөгөөд Улаанбаатар хотоос шалгарсан оролцогчийн шагналыг 05 дугаар сарын 06-ны өдөр 12.00 цагт Татварын ерөнхий газрын 7 давхрын хурлын танхимд гардуулна.
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
28/04/2026
Төв аймаг
Ахлах анги
28/04/2026
Төв аймаг
Дунд анги
28/04/2026
Төв аймаг
Бага анги
28/04/2026
Дархан-Уул аймаг
Ахлах анги
28/04/2026
Дархан-Уул аймаг
Дунд анги
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, С. Данзангийн гудамж 4А
Ulaanbaatar
976