МУИС Биеийн Тамирын Тэнхим

МУИС Биеийн Тамирын Тэнхим МУИС-ын Биеийн Тамирын Тэнхим

Биеийн тамирын тэнхим нь 1948 онд МУИС-ийн ректорын тушаалаар Цэрэг-биеийн тамирын кабинет нэртэйгээр анх байгуулагдсан. Кабинетийн эрхлэгчээр ЗХУ-ын мэргэжилтэн И.Ф.Силаевыг, багшаар армийн биеийн тамирын мэргэжилтэн ахмад И.Р.Польшук нарыг, 1949 оны 10-р сарын 15-ны өдрөөс Цэрэг биеийн тамирын тэнхимийн эрхлэгчээр Ц.Сандангэлэгийг, багшаар хошууч Ч.Ишдорж нарыг томилон ажиллуулсан байна.

1954 онд Ж.Гомбосүрэн МАХН-ын Төв Хорооны тогтоолын дагуу багшаар томилогдон иржээ. 1957 оны 2-р сараас Ц.Самдангэлэгийг асприантурт суралцуулахаар чөлөөлж, Ж.Гомбосүрэнг тэнхимийн эрхлэгчээр томилжээ.

Тус тэнхимийн хамт олны дотроос Шинжлэх ухаан, спортын алдар цолтнууд төрөн гарч Ж.Гомбосүрэн 1957 онд спортын гавьяат багш, Ц.Самдангэлэг 1960 онд дэд докторын зэрэгтэй, хошууч генерал Ч.Ишдорж спортын гавьяат багш цолтой болжээ.

МУИС-ийн Биеийн тамирын тэнхимээс 1951 онд ХААИС, 1962 онд АУИС, 1983 онд ТИС, ГХДС-ийн Биеийн тамирын тэнхимүүд салбарлан гарсан юм.

Тус тэнхим байгуулагдсанаас эхлэн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан багш нарыг дурьдвал: Монгол улсын спортын гавьяат багш Ж.Гомбосүрэн 1957-1987 онуудад, ахлах багш спортын мастер Ц.Сандагдорж 1987-1990 онуудад, ахлах багш Ч.Энхтуяа 1990-1992,1994-1996 онуудад ахлах багш Д.Чимэдцэрэн 1993-1994 онд, Хөнгөн атлетикийн спортын мастер Ж.Ганбаатар 1996-1997 онд, Волейболын Олон улсын хэмжээний мастер Э.Эрдэнэбилэг 1997-2002 онуудад ахлах багш, волейболын олон улсын хэмжээний мастер Ч.Сэлэнгэ 1992-1993 он, 2002 оноос одоог хүртэл тус тус тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.

Одоо тус тэнхим нь 11 багш, спорт заалны эрхлэгч 1, хичээлийн туслах ажилтан 1-тэйгээр МУИС-ийн харъяа 13 их дээд сургуулиудаар бэлтгэгдэж байгаа төрөл бүрийн мэргэжлийн ангийн оюутнуудад эрүүл мэнд, бие бялдрын сургалт явуулж, тэдний чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулж, бие бялдар оюун санааны хувьд өндөр чадамжтай ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна.

🏋️ МУИС-ИЙН ОЮУТНУУДАД GOLDEN GYM-ИЙН ОНЦГОЙ ХӨНГӨЛӨЛТМУИС-ийн Биеийн тамирын тэнхим Golden Gym Fitness Club-тэй хамтран...
24/09/2026

🏋️ МУИС-ИЙН ОЮУТНУУДАД GOLDEN GYM-ИЙН ОНЦГОЙ ХӨНГӨЛӨЛТ

МУИС-ийн Биеийн тамирын тэнхим Golden Gym Fitness Club-тэй хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн оюутнууд оюутны үнэмлэхээ үзүүлэн 50% хөнгөлөлттэй үнээр фитнесст хичээллэх боломжтой боллоо! 💪

Хөнгөлөлттэй багцын үнэ:

Хугацаа 07:00–17:00 Цагийн хязгааргүй
1 сар 105,000₮ 120,000₮
2 сар 160,000₮ 190,000₮
3 сар 190,000₮ 230,000₮
6 сар 360,000₮ 420,000₮
12 сар 600,000₮ 660,000₮

📍 Байршил: МУИС-ийн 2-р байрны ард, Багш оюутны хөгжлийн төвийн 4 давхарт
📞 Дэлгэрэнгүй мэдээлэл: 8805-7155

Хичээлийнхээ хажуугаар өөртөө цаг гаргаж, идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэнддээ хөрөнгө оруулаарай! 🦅

#МУИС #ОюутныХөнгөлөлт #ИдэвхтэйАмьдрал

🦅 2026–2027 оны хичээлийн жилийн анхны амжилт🏑 МОДОН БӨМБӨГМонголын модон бөмбөгийн холбооны “Top Cup” намрын нээлттэй т...
24/09/2026

🦅 2026–2027 оны хичээлийн жилийн анхны амжилт

🏑 МОДОН БӨМБӨГ

Монголын модон бөмбөгийн холбооны “Top Cup” намрын нээлттэй тэмцээн-д Н.Галбадрах дасгалжуулагчтай МУИС-ийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, шинэ хичээлийн жилийн анхны медалиудаа хүртлээ.

🥈 ШУС-БУС-ийн Хот ба бүс нутгийн төлөвлөлтийн хөтөлбөрийн II түвшний оюутан Оргилын Төгөлдөр — мөнгөн медаль

🥈🥉 МТЭС-ийн Мэдээллийн систем хөтөлбөрийн II түвшний оюутан Баасансүрэнгийн Бүжинлхам — мөнгө, хүрэл медаль

Тамирчид болон дасгалжуулагч Н.Галбадрах багшдаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье! 👏🦅

МУИС-ийн Шонхоруудын шинэ улирлын амжилтын буухиа ийнхүү эхэллээ!

31/07/2026

🏀🦅 Азийн тавцанд МУИС-ийн Шонхорууд

МУИС-ийн Шонхорууд эрэгтэй сагсан бөмбөгийн баг Азийн их, дээд сургуулиудын шилдэг багууд өрсөлддөг AUBL (Asian University Basketball League) тэмцээнд Монгол Улс, МУИС-иа төлөөлөн оролцож байна.

Тус багийг МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн ахлах багш Л.Эрдэнэпүрэв ерөнхий дасгалжуулагчаар, багш Б.Болд-Эрдэнэ туслах дасгалжуулагчаар удирдан ажиллаж байна. Мөн багийн сэтгэл зүйч Б.Золзаяа, хөдөлгөөн засалч Ундармаа нар тамирчдын бэлтгэл, сэргэлт, сэтгэл зүйн дэмжлэгийг хариуцан ажиллаж байна.

Азийн хүчирхэг багуудтай өрсөлдөж буй нийт тамирчид, дасгалжуулагчид, багийн арын албаны хамт олондоо өндрөөс өндөр амжилт хүсье!

Шонхорууд өндөрт дүүлэн нисэж, Монголын их сургуулийн спортыг Азийн тавцанд нэр төртэй төлөөлөөрэй! 🦅🇲🇳

#МУИС #БиеийнТамирынТэнхим #Шонхорууд

 Монгол улсын аварга шалгаруулах Хөнгөн атлетикийн тэмцээн 2026 оны 7 дугаар сарын 26–27-ны өдрүүдэд амжилттай зохион ба...
27/07/2026



Монгол улсын аварга шалгаруулах Хөнгөн атлетикийн тэмцээн 2026 оны 7 дугаар сарын 26–27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд МУИС-ийн БТТ-ийн багш, хөнгөн атлетикийн спортын мастер Ц.Ууганжаргал шигшээ багийн тамирчин ШУС-ийн НУС-ийн 2-р түвшний оюутан Э.Санжаажамцыг бэлтгэн уртын харайлт болон гурвын харайлтын төрөлд амжилттай оролцож, сургуулиа нэр төртэй төлөөллөө.

Оюутан тамирчин танд спортын замналд нь өндөр амжилт хүсье!

09/07/2026

🦅 🦅🦅Мөрөөдлөө спорттойгоо хамт үргэлжлүүлэх боломжийг МУИС олгодог.

МУИС-ийн Бакалаврын элсэлтийн журмын “Спортын өндөр ур чадвартай оюутан элсүүлэх” ангиллаар элсэн суралцсан Б.Нямцэцэг, Э.Энхбуян нар хүссэн мэргэжлээрээ БАКАЛАВРЫН боловсрол эзэмшихийн зэрэгцээ МУИС-ийн Шонхорууд багийн өмсгөлтэйгээр оюутны болон үндэсний хэмжээний олон тэмцээнд амжилт гаргаж, өнөөдөр мэргэжлийн лигийн тамирчин болон өсөн дэвшжээ.

Спорт, боловсрол хоёрыг зэрэг хөгжүүлж болдгийн бодит жишээ болсон та хоёроороо бид бахархаж байна.

Ирээдүйн тамирчиддаа хандаж хэлэхэд…
Мөрөөдлөө бүү хойшлуул. Суралц, хөгж, өрсөлд, ялалт байгуул.
МУИС-д ирээд өөрийн түүхээ бүтээгээрэй! 🦅🏀



#СпортынӨндөрУрЧадвартайЭлсэлт

Цэвээндоржийн Номунгоо Спортын төрөл: ЧирлидингЭлссэн хөтөлбөр: ШУС, БУС-ын Аялал жуулчлал🥇2022 Чирлидингийн НХУШ тэмцээ...
01/07/2026

Цэвээндоржийн Номунгоо
Спортын төрөл: Чирлидинг
Элссэн хөтөлбөр: ШУС, БУС-ын Аялал жуулчлал

🥇2022 Чирлидингийн НХУШ тэмцээн Алтан медаль
🥇2023 Чирлидингийн НХУШ тэмцээн Алтан медаль
🥈2023 Чирлидингийн НХУШ тэмцээн Мөнгөн медаль
🥈2025 Чирлидингийн НХУШ тэмцээн Мөнгөн медаль
🥉2025 Чирлидингийн НХУШ тэмцээн Хүрэл медаль
🥇2024 Аэробикийн НХУШ тэмцээн Алтан медаль
🥈2024 Аэробикийн НХУШ тэмцээн Мөнгөн медаль
🥈2025 Аэробикийн НХУШ тэмцээн Мөнгөн медаль
🥉2025 Аэробикийн НХУШ тэмцээн Хүрэл медаль
🏆2025 U18 Korea open
🥉2026 “Acrobatic rock’n roll” ААШ тэмцээн Хүрэл медаль

Ц.Номунгоод МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Байгалийн ухааны салбар, Аялал жуулчлал хөтөлбөрт элсэн суралцах эрх олголоо.
МУИС-ийн оюутан тамирчин танд амжилт хүсье.

Батболдын Хонгороо  Спортын төрөл: ЧирлидингЭлссэн хөтөлбөр: ШУС, НУС-ын Сэтгэл судлал🥇2023 “Кorea open” cheerleading ch...
01/07/2026

Батболдын Хонгороо
Спортын төрөл: Чирлидинг
Элссэн хөтөлбөр: ШУС, НУС-ын Сэтгэл судлал

🥇2023 “Кorea open” cheerleading championship Алтан медаль
🥇2022 Улсын аварга шалгаруулах тэмцээнд Алтан медаль
🥈2023 U18 Улсын аварга шалгаруулах тэмцээн Мөнгөн медаль
🥉2024 U18 Улсын аварга шалгаруулах тэмцээн Хүрэл медаль
🥉2024 U18 Улсын аварга шалгаруулах тэмцээн Хүрэл медаль
🥉2025 U18 Улсын аварга шалгаруулах тэмцээн Хүрэл медаль
🥈2025 Азийн аварга шалгаруулах тэмцээн Мөнгөн медаль
🥈2025 Азийн аварга шалгаруулах тэмцээн Мөнгөн медаль
🥇2026 Оюутны ДАШТ МУ-ын шигшээ баг Алтан медаль

Б.Хонгороод МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Хүмүүнлэгийн ухааны салбар, Сэтгэл судлал хөтөлбөрт элсэн суралцах эрх олголоо.
МУИС-ийн оюутан тамирчин танд амжилт хүсье.

Ганхуягийн Анударь Спортын төрөл: АэробикЭлссэн хөтөлбөр: ШУС, ХУС-ын Хятад хэл шинжлэл🥇2023 Чирлидингийн НХУАШ тэмцээн ...
01/07/2026

Ганхуягийн Анударь
Спортын төрөл: Аэробик
Элссэн хөтөлбөр: ШУС, ХУС-ын Хятад хэл шинжлэл

🥇2023 Чирлидингийн НХУАШ тэмцээн Алтан медаль
🥇2023 Чирлидингийн НХУАШ тэмцээн Алтан медаль
🥈2025 Чирлидингийн НХУАШ тэмцээн Мөнгө медаль
🥉2025 Чирлидингийн НХУАШ тэмцээн Хүрэл медаль
🥇2024 Аэробикийн НХУАШ тэмцээн Алтан медаль
🥈2024 Аэробикийн НХУАШ тэмцээн Мөнгөн медаль
🥉2025 Аэробикийн НХУАШ тэмцээн Хүрэл медаль
🏆2025 U18 Korea open
🥉2026 “Acrobatic rock’n roll” Азийн аварга Хүрэл медаль

Г.Анударьд МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Хүмүүнлэгийн ухааны салбар, Хятад хэл шинжлэл хөтөлбөрт элсэн суралцах эрх олголоо.
МУИС-ийн оюутан тамирчин танд амжилт хүсье.

Ганболдын Тогтасин Спортын төрөл: Волейбол Элссэн хөтөлбөр: ШУС-ийн НУС-ын Цаг уур судлал🥈2023 U16 Өсвөрийн УАШТ Мөнгөн ...
30/06/2026

Ганболдын Тогтасин
Спортын төрөл: Волейбол
Элссэн хөтөлбөр: ШУС-ийн НУС-ын Цаг уур судлал
🥈2023 U16 Өсвөрийн УАШТ Мөнгөн медаль
🥇2024 Клубуудын УАШТ Алтан медаль
🥇2025 Хүүхдийн спортын VIII их наадам /Төвийн бүс/ Алт
🥇2025 Өсвөрийн УАШТ Алтан медаль
🏆2025 Өсвөрийн УАШТ MVP
🥇2026 Сурагчдын лиг Баруун бүсийн АШТ Алтан медаль MVP
🥈2026 Хөгжлийн лиг Мөнгөн медаль
🥇2026 Сурагчдын лиг Баруун бүсийн УАШТ Алтан медаль, MVP

Г.Тогтасинд МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Байгалийн ухааны салбарын, Цаг уур садлал хөтөлбөрт элсэн суралцах эрх олголоо.

МУИС-ийн оюутан тамирчин танд амжилт хүсье.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when МУИС Биеийн Тамирын Тэнхим posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share