13/09/2025
Нүүр хуудасны минь хүндэт жаалхан сурагч найзуудаа амгалан сайхан байцгаана уу?
Багш нь төсөөлөлд нь үндэснээсээ ургаж, мөчрөөсөө нахиалж, нахианаасаа цэцэглэж, жимсэлж буй мод шиг нүдэнд нь харагдтал үгээрээ, бичгээрээ зураад тайлбарлаад өгъе дөө..
Монгол хэлний цагаан толгой 35 үсэгтэй!
1) Нийт 13 эгшигтэй!
* ҮНДСЭН 7 ЭГШИГ
/Эр-а,о,у, Эм-э,ө,ү, Саармаг-и/
* ТУСЛАХ 6 ЭГШИГ
/я,ю,е,ё,й,ы/
2) Нийт 20 гийгүүлэгчтэй!
* ЭГШИГТ 7 ГИЙГҮҮЛЭГЧ
/МоНГоЛ БааВаР гэдэг үгэнд ордог 7 гийгүүлэгчүүд/
# Энэ 7 нь дандаа эгшигтэй бичигддэг шинж чанартай гийгүүлэгчүүд юм.
* ЗАРИМДАГ 9 ГИЙГҮҮЛЭГЧ
/ЦооЖоо ЗаСааД ТуШааЧиХ гэдэг үгэнд ордог 9 гийгүүлэгчүүд/
# Энэ 9 нь заримдаа л эгшигтэй бичигддэг шинж чанартай гийгүүлэгчүүд юм.
* ОНЦГОЙ 4 буюу ГАДААД 4
/к,ф,п,шц!/
3) Нийт 2 тэмдэг үсэгтэй!
/ъ,ь/
# Үсэгт тоолох боловч авианд огт тоолдоггүй шинж чанартай.
Жич: ДАГАВАР гэдэг нь НӨХЦӨЛ биш ээ!
# Шинээр үг бүтээж байгаа нь ДАГАВАР юм.
(Жишээ нь: ХАШАА гэдэг ерөнхий нэршил буюу НЭР ЯЗГУУРТАЙ/ҮНДЭСТЭЙ/ үгэнд
ҮЙЛ ҮГ БҮТЭЭХ +Л ДАГАВАР залгахад
ХАШААЛ буюу захиран тушааж үйлдүүлж байгаа ҮЙЛ ҮГ ШИНЭЭР ҮҮСЧ байна.
# Үгийн утгыг өөрчлөхгүйгээр залгагдаж байгаа нь НӨХЦӨЛ юм.
/ Жишээ нь: ХАШАА гэдэг ерөнхий нэршил буюу НЭР ЯЗГУУРТАЙ/ҮНДЭСТЭЙ үгэнд
+РУУ буюу ЧИГЛЭХийн ТИЙН ЯЛГАЛын НӨХЦӨЛИЙГ залгахад ерөнхий нэршил буюу НЭР ЯЗГУУР/ҮНДЭС утгаа огт өөрчлөөгүй, шинэ утгатай үг огт бүтээгдээгүй байна.
Үйл үг бүтээх +Л дагавар залгах зөв бичгийн дүрэм 1)
7+Л=ЛЭ гэсэн нь
* Эгшигт 7 гийгүүлэгчийн (м,н,г,л, б,в,р) аль нэг гийгүүлэгчээр нь төгссөн үгэнд
( зориГ )
* +Л дагавар залгахад ( зориГ+Л )
үүсэх үг нь +Л дагаврынхаа ард ЭГШИГ ( а,э,и,о,у,ө,ү) нэмүүлж бичдэг!
( зориГ+Л= зориГЛО )
Үйл үг бүтээх +Л дагавар залгах зөв бичгийн дүрэм 2)
9+Л=ЭЛ гэсэн нь
* Заримдаг 9 гийгүүлэгчийн ( ц,ж, з,с,д т,ш,ч,х ) аль нэг гийгүүлэгчээр нь төгссөн үгэнд
( буТ )
* +Л дагавар залгахад ( буТ+Л )
үүсэх үг нь +Л дагаврынхаа урд ЭГШИГ ( а,э,и,о,у,ө,ү) нэмүүлж бичдэг!
( буТ+Л=буТАЛ )
Үйл үг бүтээх +Л дагавар залгах зөв бичгийн дүрэм 3)
Э+Л=шууд залгана гэсэн нь
* Эгшгээр (а,э,и,о,у,ө,ү) төгссөн үгэнд
( тоО )
+Л дагавар залгахад
( тоО+Л )
үүсэх үг нь шууд бичигддэг!
( тоОЛ )
Үйл үг бүтээх +Л дагавар залгах зөв бичгийн дүрэм 4)
+Л дагаврыг залгахад үгийн үндэс/язгуур буюу үндсэн утга/язгуур утга эвдрэхээр бол балархай эгшгийг ( 2 дугаар үе болон 2 дугаар үеэс хойшх үеүд) ард нь бичнэ!
Хүснэгтийн 2 дах дүрмийн дагуу бол
Үндэс+Л= Үндэсэл гэж бичигдэх ёстой боловч ингэж хэлж, ярьдаггүй!
Хэлэгдэх байдал үгүй тул мөн ингэж бичдэггүй.
# Зөв бичгийн дүрмийн гажилттай цөөхөн үг байдаг тул хуулан бичиж нүдэлж, мөн амандаа зөв, тод давтан хэлж цээжилдэг!
Монгол хэлний зөв бичгийн дүрмээ сэтгэлээсээ шамдан сурсан байхад
ямар ч гадаад хэлний зөв бичгийн дүрэм сурахад толгойгоо гашилгахгүй ээ, алзахгүй хө !!!
Хичээл болгон өнгө өнгийн ЧИХЭР шиг өөр өөрийн амттай шүү! хүүхдүүдээ!
А.Ач