21/11/2023
👧👦Бяцхан Очир Ундраачууддаа зориулсан байгууллагын дэргэдэх ОЧУН КИДС хүүхдийн цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээлээ.
“Очир Ундраа ОМЗ ББСБ”-аас 15 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд ”Байгууллагын дэргэдэх хүүхдийн цэцэрлэг” байгуулах төслийг санаачлан “Очир Ундраа групп” - ийн санхүүгийн салбарын “Очир Ундраа ОМЗ ББСБ, Практикал даатгал ХХК, ОЧУН инвестмент ҮЦК” компаниуд хамтран өөрсдийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн 75 хүүхдийн ОЧУН КИДС цэцэрлэг үүд хаалгаа нээж, хүүхэд багачуудаа хүлээн авч эхэллээ🥳🥳🥳
ОЧУН КИДС цэцэрлэгт “Очир Ундраа групп” - ийн ажилтнуудын 2-5 насны хүүхдүүд хамрагдах бөгөөд “Чадварлаг багш, чанартай сургалт, ээлтэй тохилог орчин, амтат эрүүл хоол, эцэг эх” нь хүүхэд бүрийн хөгжлийн үндэс гэсэн эрхэм зорилгыг тавин Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрт тулгуурлан сургалтын хөтөлбөрөө боловсруулан хүүхэд нэг бүрийн онцлог авьяасыг нээн, хөгжүүлэхийн гэгээн үйлсэд ханцуй шамлан орлоо.
Цэцэрлэгийн онцлог нь:
🌟 Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тавигдах стандарт шаардлагуудыг бүрэн хангасан;
🌟 Цэцэрлэг өөрийн үйлчилгээний автобустай бөгөөд хүүхдүүдийг өглөө, орой тодорхой цэгүүдээс авах, хүргэх ажлыг шийдвэрлэсэн;
🌟 Байгууллагын ажлын цагтай уялдуулсан уян хатан цагийн системтэй бөгөөд ажилдаа ирэхдээ хүүхдээ өгөөд, тарахдаа хүүхдээ авах боломжтой;
🌟 Хүүхэд нэг бүрийн авьяас чадварыг нээн илрүүлэх олон төрлийн сургалтын хөтөлбөртэй;
🌟 Эрүүл, аюулгүй гадаад орчинтой бөгөөд өндөрлөг газар, нар тусдаг болохоор хүүхдүүд өдрийн ямар ч цагт салхилах боломжтой зэрэг тус тус давуу талуудтай.
👉Очир Ундраа групп нь 1000 гаруй ажилтантай бөгөөд үүнээс санхүүгийн компаниудад нийт 200 гаруй ажилтан ажиллаж байна. Ажилтны тоо жил бүр 25%-30% -иар тогтвортой өсөж байгаа бөгөөд нийт ажилтны 50 гаруй хувь нь 2-5 насны хүүхэдтэй тул хүүхдийн сурч хөгжих таатай орчинтой, мэргэжлийн багш, сургалтын иж бүрэн хэрэгсэлтэй, эко чанартай материалуудаар тохижуулсан ОЧУН КИДС цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлснээр ажилтнуудын цаг ашиглалт, ажил амьдралын тэнцвэр сайжрах, ажилдаа сэтгэл ханамжтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөл боломжийн дэмжиж өгсөн бодит, үр дүнтэй төсөл болно гэдэгт итгэлтэй байна.
Мөн бид нийгмийн хариуцлагын хүрээнд ОЧУН КИДС цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж буй дүүрэгт амьдардаг цэцэрлэгийн насны тодорхой тооны хүүхдүүдийг байгууллагын дэргэдэх цэцэрлэгтээ хамруулахаар болсон тул та бүхэн чатаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
ЭХ ОРНЫ МИНЬ ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БҮР ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД СУРЧ ХӨГЖИЖ, ЖАРГАЛТАЙ БАЙГ.