25/05/2026
Манай хуулийн фирмийн партнер, өмгөөлөгч Д.Оргилын "Хууль тогтоомж боловсруулах, үнэлэх аргачлалуудыг бодит хэрэгжилтийг оношлох тогтолцоо болгон шинэчлэх шаардлага" гэх Хууль зүйн техникийн сэдвээр бичигдсэн нийтлэл Legaldata.mn вэб сайтад нийтлэгдлээ.
https://legaldata.mn/b/2832
Даваасүрэн Оргил : Хууль тогтоомж боловсруулах, үнэлэх аргачлалуудыг бодит хэрэгжилтийг оношлох тогтолцоо болгон шинэчлэх шаардлага
Энэхүү өгүүлэлд Монгол Улсад хууль тогтоомж боловсруулах, үнэлэх ажиллагаанд хэрэглэгдэж буй аргачлалуудын нийтлэг сул талыг шинжилж, тэдгээрийг шинэчлэх талаар...
07/05/2026
Цалин хөлснөөс суутгал хийсэн шийдвэрт гомдолтой бол хаана хандах вэ?
Ажил олгогч ажилтны цалин хөлснөөс дур мэдэн суутгал хийх боломжгүй. Суутгал хийх үндэслэл, хэмжээ, тооцоо нь хуульд нийцсэн байх шаардлагатай.
Хэрэв ажилтан цалин хөлснөөс суутгал хийсэн шийдвэр, эсхүл суутгалын хэмжээг зөвшөөрөхгүй бол гомдлоо хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гаргах эрхтэй.
Ерөнхий дараалал:
Байгууллагад хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгаа бол эхлээд тухайн комисст хандана.
Комисс байхгүй бол сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандана.
Урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар маргаан шийдвэрлэгдээгүй бол хуульд заасан журмаар шүүхэд хандах боломжтой.
Мөн нэг сарын цалингаас хийх суутгал нь ерөнхийдөө 20 хувиас хэтрэхгүй байх бөгөөд хүүхдийн тэтгэлэг гэх мэт хэд хэдэн суутгал зэрэг хийх тохиолдолд 50 хувиас хэтрэхгүй байх хязгаартай.
Гомдол гаргахдаа цалингийн хуудас, банкны хуулга, суутгал хийсэн шийдвэр, ажил олгогчийн мэдэгдэл, холбогдох дотоод баримт бичгийг бүрдүүлэх нь зүйтэй.
OCH Legal Advocates LLP нь цалин хөлсний суутгал, хөдөлмөрийн эрхийн маргаан, ажил олгогчийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлтэй холбоотой асуудлаар зөвлөгөө, баримт бичгийн дүн шинжилгээ, гомдол, тайлбар боловсруулах үйлчилгээ үзүүлнэ.
📩 [email protected]
🌐 https://www.ochlegal.com/Articles/tsalin-hulsni
Оч хуулийн фирм - Ochlegal Advocates LLP
Och Legal Advocates LLP - Sparking Justice's Flame
Оч Легал адвокаейтс ХХН - Шударга ёсны оч бадраана
Холбоо барих утас: 98112875, 88096042, 98115279
06/05/2026
🏢 Орон сууцны захиалгын гэрээний үнэ нэмэгдэхэд юуг анхаарах вэ?
Орон сууц захиалгын гэрээ байгуулсны дараа барилгын компани үнэ нэмэх шаардлага тавих тохиолдол гардаг. Гэхдээ гэрээнд тохирсон үнэ, төлбөрийн нөхцөл, нэмэлт өөрчлөлт оруулах журам нь талуудын эрх, үүргийн үндсэн нөхцөл болдог.
Үнэ нэмэх шаардлага гарсан тохиолдолд дараах зүйлсийг шалгах нь зүйтэй:
✅ Гэрээнд үнэ өөрчлөх нөхцөл туссан эсэх
✅ Нэмэлт төлбөрийн шаардлага бодит баримтаар нотлогдож байгаа эсэх
✅ Талууд нэмэлт өөрчлөлтийг бичгээр тохиролцсон эсэх
✅ Барилга ашиглалтад оруулах хугацаа, төлбөрийн хуваарь зөрчигдсөн эсэх
✅ Маргааныг хэлэлцээрээр шийдвэрлэх боломж байгаа эсэх
Нэмэлт төлбөрийг шууд төлөх эсхүл шууд татгалзахаас өмнө гэрээ, төлбөрийн баримт, барилгын компанийн мэдэгдэл, үнийн нэмэгдлийн тооцоог хууль зүйн талаас нь нягтлах шаардлагатай.
📩 Гэрээний үнэ нэмэгдсэнтэй холбоотой асуудлаар зөвлөгөө авах бол бидэнтэй холбогдоно уу.
OCH Legal Advocates LLP
📧 [email protected]
🌐 https://www.ochlegal.com/Articles/oron-suutsnii-une
Оч хуулийн фирм - Ochlegal Advocates LLP
Och Legal Advocates LLP - Sparking Justice's Flame
Оч Легал адвокаейтс ХХН - Шударга ёсны оч бадраана
Холбоо барих утас: 98112875, 88096042, 98115279
12/03/2026
Үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас хохирсон хүмүүс манай хуулийн фирмд хандаж болно шүү. цагдаа нь тоодоггүй юм бол иргэний журмаар хохирол нэхэмжлээд үзэх л хэрэгтэй.
16/08/2025
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой маргаанд хууль зүйн туслалцаа үзүүллээ. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангуулж, нэмээд өмгөөлөгчийн зардал гаргуулав. Шүүгч хариуцлагагүй барилгын компаниас болоод хохирсон иргэний бодит байдлыг харгалзан үзсэн хэрэг.
Одоогийн байдлаар өмгөөлөгчийн зардал гаргах нь шүүгчийн эрх хэмжээний асуудалд хамаарч байна.
Эрүүгийн хэргийн шүүгчид ядаж эрдэнэт хүний амь эрсэдсэн бол хохирогчийн өмгөөлөгчийн зардал гаргаж байвал зохино. Энэ асуудалд Улсын дээд шүүх анхаарал хандуулахгүй юм байхдаа.
Өдрийн од шиг ганц нэг шүүгч өмгөөлөгчийн зардал гаргуулж байгаа харагддаг. Зарим нь бүр иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь хүртэл хязгаарлаж байна.
Шүүхийн нэг гол үүрэг бол зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.
08/08/2025
⚖️ “Өөртөө ашиг олоогүй байсан ч” Төсвийн хууль зөрчвөл гэмт хэрэгтэн болно.
Төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулна гэдэг нь заавал хэн нэгэн завшсан байх ёстой гэсэн үг биш. Заримдаа байгууллагын ажлыг явуулахын тулд л дүрмийг зөрчих тохиолдол гарч болно гэвч Эрүүгийн хууль үүнийг зөвшөөрдөггүй.
📌 Жишээ – Шүүхийн шийдвэр:
Байгууллага нь албан хэрэгцээндээ ашиглах зорилгоор нэг ширхэг автомашин худалдан авахаар төсөвт 35 сая төгрөг тусгасан байсан. Гэвч худалдан авах ажиллагааны явцад тухайн байгууллагын удирдлага худалдан авах журам, санхүүгийн зарцуулалтын дүрмийг зөрчин, автомашин нийлүүлэгчтэй 45 сая төгрөгөөр гэрээ байгуулж, нийт дүнг нийлүүлэгчийн данс руу шилжүүлсэн байна.
Ингээд нийлүүлэгч тал илүү авсан 10 сая төгрөгийг бэлнээр байгууллагын удирдлагад буцаан өгч, уг мөнгийг тухайн байгууллагын бусад, аль хэдийн ашиглаж байсан боловч эвдрэлтэй автомашинуудын засварт зарцуулсан байна.
эх сурвалж - https://shuukh.mn/single_case/58381?start_date=&end_date=&id=1&court_cat=2&bb=1
🗣 Гэрч Б.Б-ийн мэдүүлгээс (мөрдөн байцаалтын шатанд):
“Автомашины засварын зардлын ангилалд тавигдсан мөнгө хаана ч хүрдэггүй, машин нь хуучирсан, ажилд хүндрэлтэй байдал үүсдэг. Иймээс заримдаа нэг ангиллын зардлыг нөгөөд шилжүүлж асуудлаа шийддэг...”
👀 Хүн ёсны үүднээс бол энэ нь байгууллагын хэрэгцээг шийдсэн, буруугүй мэт санагдана. Гэвч Эрүүгийн хуулийн 22.8.1 болон Төсвийн тухай хуулийн 16.5.5 нь төсвийн зориулалтыг дур мэдэн өөрчлөхийг хориглодог тул, шүүх “төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэмт хэрэгт тооцож ял оноосон.
⚠️ Оногдуулсан ял:
Нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах
5,400,000 төгрөгөөр (5,400 нэгж) торгох
📜 Хууль:
Төсвийн тухай хуулийн 16.5.5 – “Төсвийн хөрөнгийг зөвхөн батлагдсан зориулалтаар ашиглана.”
Эрүүгийн хуулийн 22.8.1 – Зориулалтын бус зарцуулалт нь гэмт хэрэг.
📖 Сургамж:
Хувийн ашиг хүртээгүй ч төсвийг зориулалтын бусаар зарцуулсан бол гэмт хэрэг болдог.
Төсвийн сахилга бат бол зөвхөн авлигаас хамгаалах бус, төлөвлөсөн ажлыг бүрэн, цаг хугацаанд нь хэрэгжүүлэх баталгаа юм.
#ТөсвийнСахилгаБат
#ХуульИжилҮйлчилнэ
#ТөсөвХүнБүрийнМөнгө