Чингэлтэйн Боловсрол

Чингэлтэйн Боловсрол

Share

Боловсролын хэлтэс

Photos from Зэвсэгт хүчний Жанжин штаб / ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᠬᠥᠴᠤᠨ ᠪ ᠵᠠᠩᠵᠤᠨ ᠱᠲ᠋ᠠᠪ's post 11/03/2021
25/02/2021

ЭЕШ болон МХБШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2021 оны 02 дугаар сарын 25-ны 09:00 цагт эхэлж, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.
Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37-р тогтоолын дагуу “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.
Монгол хэл бичгийн шалгалт нь заавал өгөх үнэ төлбөргүй шалгалт бөгөөд монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүй хичээлийг сонгон шалгуулна. Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлийг нэмж болно. Сонгож баталгаажуулсан хичээлийг хасах болон солих боломжгүй.

Photos from Чингэлтэй Дүүргийн Онцгой Комисс's post 18/02/2021
17/02/2021

Аймаг, дүүргийн Боловсрол, соёл урлагийн газар, хэлтсүүдтэй онлайн хурал хийлээ

Өнөөдөр БМДИ-ээс 21 аймгийн БСУГ, нийслэлийн 9 дүүргийн Боловсролын хэлтэстэй онлайн хурал хийлээ. Хуралд БМДИ-ийн захирал Ж.Болормаа, дэд захирал Д.Энх-Амгалан, албаны дарга нар болон аймаг, дүүргийн БСУГ, хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд нийт 81 хүн оролцлоо.

Хурлаар “Чадварлаг багш” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд хийх ажлуудын товч танилцуулга, 2020 оны “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн үнэмлэхүүд олгох тухай, 1-2 дугаар сард зохион байгуулагдаж байгаа 10 дахь жилдээ ажиллаж буй багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын явц, 5 дахь жилийн үндсэн сургалтын курс сонголтын явц байдал болон цаашид зохион байгуулах сургалт, үйл ажиллагаануудын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. Мөн “Чадварлаг багш” хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх чиглэлээр аймаг, дүүргийн БСУГ, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдэд 02 дугаар сарын 17-ны 10 цагт онлайн сургалт зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.
Танд манай байгууллагаас зохион байгуулж байгаа сургалт, үйл ажиллагаатай холбоотой асууж тодруулах зүйл байвал [email protected] цахим шуудан руу захидал бичээрэй.
http://itpd.mn/article/386

15/02/2021

5 дахь жилийн Үндсэн сургалтад хамрагдах багш нарт мэдээлэл хүргэж байна

Боловсролын салбарын мэдээллийн систем (esis.edu.mn) дэх таны мэдээлэл тухайн албан тушаалдаа 5 дахь жилдээ ажиллаж байгаагаар тогтоогдсон тул танд “5 дахь жилдээ ажиллаж буй багш, ажилтны Мэргэжил дээшлүүлэх сургалт”-д суралцах урилга илгээж байна.
Ерөнхий боловсролын сургууль (мөн МСҮТ-ийн ерөнхий эрдмийн багшаар), цэцэрлэг, насан туршийн боловсролын төвд 5 дахь жилдээ ажиллаж буй багш, удирдах болон бусад ажилтан танд зориулсан мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг цахим хэлбэрээр дараах байдлаар зохион байгуулахаар бэлтгээд байна. Үүнд:
● 2021 оны 2-р сарын 16-ны өдрөөс 3-р сарын 01-ний өдрийг хүртэл http://esurgalt.itpd.mn вэб хуудас дээр “5 жил Курс сонголт хийх” гэсэн курсээр дамжиж “Заавал сонгон судлах” 3-н курс сонголт хийх.

● 3-р сарын 02-ны өдөр дээрх сонгосон “Заавал сонгон судлах курс”-үүдэд нь оруулна. /Ингэснээр танд “Миний курсүүд” цэсэнд “Мэргэжлийн онол, арга зүй (МОАЗ)”-н курстэй хамт 4-н курс үзэгдэх болно.

● 3-р сарын 02-ны өдрөөс 3-р сарын 23-ны өдрийг хүртэл “Заавал сонгон судлах” дараах гурван чиглэлийн курсүүд ба мэргэжлийн онол арга зүйн курсүүдийг хамтад нь esurgalt.itpd.mn цахим хуудас дээр судлах болно. Иймээс та энэхүү хугацаанд багтааж дараах гурван чиглэлийн курсүүдээ амжилттай судлаарай. Үүнд:
o Боловсролын бодлого, чиглэл (10 агуулгаас 1-ыг сонгоно)
o Мэдээлэл харилцааны технологи (9 агуулгаас 1-ыг сонгоно)
o Хувь хүний хөгжил (15 агуулгаас 1-ыг сонгоно)
● 3-р сарын 24-нд “Заавал сонгон судлах” 3-н курсүүд хаагдах бөгөөд цааш мэргэжлийн онол, арга зүйн курс нь үргэлжлэх болно.

● Мэргэжлийн онол, арга зүйн курс нь 4-р сарын 14 хүртэл вэбд суурилсан семинар буюу вэбинар хэлбэрээр явагдаж дуусах тул энэхүү хугацаанд та идэвхтэй суралцаарай.

● 4-р сарын 14-аас Мэргэжлийн онол, арга зүйн дүн гарч дуусахад, нийт оноогоороо 69.9 -өөс дээш оноотой суралцсан бол http://batlamj2021.itpd.mn вэб хуудас дээр таны батламж байршигдах болно. Та тус сайтаар орж батламжаа татаж аваарай.

Энэхүү захидлаас өөр мэдээлэл таны имэйл дээр очихгүй тул та энд бичсэн мэдээллийг сайтар уншиж судлаад сургалтдаа идэвхтэй, өөрийн санаачлагатай оролцоорой.

Боловсролын салбарын мэдээллийн систем дээрээс авсан таны мэдээлэлд буй имэйл хаягаар илээж байна.

http://esurgalt.itpd.mn сургалтын вэб хуудаст баруун гар талын дээд буланд Log in гэсэн үг дээр дараарай.

Нэвтрэх нэр: /имэйл хаяг бүтнээрээ байна. Имэйл хаягныхаа бүх үсгийг жижгээр бичээрэй. жишээ нь: [email protected] гэх мэт/
Нууц үг: Bagsh #регистрийн дугаарын 8-н тоонууд /эхний B үсэг том байгааг анхаарна уу.

Жишээ нь: Bagsh #95090122 гэх мэт/
Та нэвтэрч орвол таны овог нэр дэлгэцийн баруун гар талын дээд буланд харагдах болно.

Таны сургалтад амжилт хүсье
http://itpd.mn/article/382

11/02/2021

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын нийслэл хотын хоймор болсон Чингэлтэй хайрханаараа овоглосон Чингэлтэй дүүргийн ахмад настан, азай буурлууд, нийт иргэд та бүхэндээ айлчлан ирж буй “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр Үхэр жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол түмний билгийн тооллын цагаан сарын баяр бол эх дэлхийг минь илч гэрлээрээ ивээгч алтан нарыг одот тэнгэрийн мандлаар бүтэн тойрч нас нэмсний баяр, хахир өвлийн бэрх улирлыг хөдөлмөр зүтгэлээрээ даван туулсан амжилт ялалтын баяр, шимтэй бүхэн дэлгэрч цэцэглэх, үндэстэй бүхэн үржин өсөх, үйлс ажил нь өрнөн дээшлэхийн бэлгэдэлт урин хавартай энх мэнд золгосны их баяр билээ.
Шинэ төрлийн коронавирус “Ковид-19” цартахал дэлхийн улс орнуудад гарч, улмаар Монгол улс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед иргэд олон түмэн минь дор бүрнээ хичээж өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж гэр бүлээрээ шинэлэн байгаа та бүхэндээ талархаж байна.
Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө халдварын голомтыг бууруулах ажилд үүргээ хүлээн ажиллаж байгаа Эрүүл мэндийн байгууллагын эмч ажилтнууд, цагдаа, Онцгой байдлын албан хаагчид, Мэргэжлийн хяналтын хэлтэс, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, идэвхтэн сонгуультнууддаа талархаж буйгаа илэрхийлье.
Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан цахим мэндчилгээ дэвшүүлэн, гэр бүлийнхээ хүрээнд сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхийг та бүхэнд уриалж байна.
Өнгөрч буй жилийн өлзий буян арвижин, угтах жилийн тань үйлс хийморь бадран, ураг төрөл удам угсаагаараа урт насалж удаан жаргах болтугай.
ТӨР МИНЬ ТҮВШИН
ТҮМЭН ОЛОН МИНЬ
ЭНХ АМГАЛАН БАЙЖ
САЙХАН БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАЦАГДОРЖИЙН БАТСҮМБЭРЭЛ

11/02/2021
09/02/2021

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Н.БАТСҮМБЭРЭЛ: ИРГЭД ХУВИЙН БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ, ХӨЛ ХОРИОНЫ ҮЕИЙН ЗӨВЛӨМЖИЙГ ДАГАХЫГ УРИАЛЖ БАЙНА

Энэ сарын 11-ний өдрөөс эхлэн 12 хоногийн хугацаанд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх буюу хөл хорио тогтоох гэж байна. Энэ хугацаанд нийслэлд өрх бүрийн нэг гишүүнээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулах юм. Энэхүү ажлыг дүүргийн хэмжээнд хэрхэн зохион байгуулах талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлээс тодрууллаа.

- Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх үед дүүргийн хэмжээнд энэ ажлыг хэрхэн зохион байгуулах гэж байна вэ?

Хөл хорио тогтоох 12 хоногийн хугацаанд нийслэлийн 411.420 өрх бүрийн нэг гишүүнээс заавал шинжилгээнд хамруулах ажил зохион байгуулагдана. Энэ ажилд нийслэлийн хэмжээнд 15184 албан хаагч үүрэг гүйцэтгэхээр байна. Чингэлтэй дүүргийн хувьд 19 хороотой, 150 мянга гаруй иргэнтэй. Эдгээр өрхийн нэг гишүүнээс шинжилгээ авах ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж байна. Чингэлтэй дүүргийн ЗДТГ болон харьяа хэлтэс, албадын бүх төрийн албан хаагч энэ үеэр ажиллана. Бид Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комисс, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хөл хорионы үеэр өрх бүрээс шинжилгээ авах ажлыг өндөр түвшинд зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ ажилд иргэдийг хамруулах, судалгаа мэдээлэл гаргах гээд олон ажил хийгдэж байна. Үүнд хорооны Засаг дарга, хэсгийн ахлагчдын үүрэг оролцоо өндөр. Хөл хорионы үеэр иргэдийг шинжилгээнд хамруулах ажилд 1200 гаруй албан хаагч ажиллана. Тэгэхээр анхан шатны нэгжээсээ эхлэн төрийн бүх байгууллага хамтран оролцох юм.

- Танай дүүргийн Эрүүл мэндийн төв PCR шинжилгээ авах боломжтой лабораторитой болсон. Үйл ажиллагаа жигдэрсэн үү? Орны хүрэлцээ нөхцөл боломж хэр байна вэ?

Дүүргийн эрүүл мэндийн төв 250 орны хүчин чадалтай. Коронавируст халдвар болон амьсгалын замын хүнд халдвартай хүмүүсийг тусгаарлан эмчлэх 25 орыг нэмэлтээр дэлгэсэн байгаа. Манай дүүргийн эрүүл мэндийн төв PCR шинжилгээ хийх молекул биологийн лабораторитой болсон. Иргэдээс шинжилгээ авах ажил хэвийн явагдаж байна. Лабораторид 16 эмч, ажилтны бүрэлдэхүүн 24 цагийн турш ажилладаг. Нийт 11754 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Одоогоор манай дүүргийн 56371 иргэн PCR шинжилгээнд хамрагдаад байна.

- Хөл хорионы энэ хугацаа сар шинийн баяртай давхцаж байна. Хэдийгээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих мэдээлэл өгч байгаа ч иргэд сар шинийн бэлтгэлээ базааж байгаа нь бас ажиглагдаж байна?

Гамшгаас хамгаалах хуулийн дагуу бэлэн байдал нь өдөр тутмын бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдал, бүх нийтийн бэлэн байдал гэсэн зэрэгтэй байдаг. Бид он гарснаас хойш бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, халдварыг хумих бодлого хэрэгжүүлснийг иргэд маань мэдэж байгаа. Энэ удаа ч бас халдварын голомтыг хумих, өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулах томоохон зорилттой энэ ажлыг хийж байна. Сар шинийн баяр давхцаж байгаа учраас иргэд баярын бэлтгэлээ базааж, зах худалдааны төвийн ачаалал ихэссэн, замын хөдөлгөөн нэмэгдсэн нь энэ өдрүүдэд харагдаж байна. Гэхдээ иргэд маань цар тахлын хор хохирлыг тооцож төр засгаас гаргаж байгаа энэ шийдвэрийг дагаж мөрдөнө гэж итгэж байна. Хэрвээ байдал энэ хэвээр үргэлжилбэл хор хохирлыг тооцоход бэрх болно. Өнөөдрийн байдлаар манай улсад 2000 гаруй хүн энэ өвчний халдварыг аваад байна. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй бол баярын өдрүүдэд энэ тоо хэд дахин нэмэгдэхийг үгүйсгэх аргагүй шүү дээ. Тэгэхээр иргэн бүр хариуцлагатай байж, өрх бүрийн гишүүнээс авах шинжилгээг өгч, эрүүл мэндийн байгууллагын заавар зөвлөмжийг дагах хэрэгтэй.

- Халдварын голомтыг хумих нь маш чухал асуудал. Гол нь иргэдийн ухамсар маш чухал байх шиг?

Тиймээ. Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс болон Дүүргийн онцгой комисс гээд шат шатандаа бүгд ажиллаж байна. Иргэдийг мэдээллээр хангах чиглэлээр Шуурхай штаб өнгөрсөн оны хоёрдугаар сараас ажиллаж байгаа. Эрүүл мэндийн байгууллагаас халдвар хамгааллын заавар зөвлөмжийг байнга өгч байна. Иргэд ч нэг үеэ бодвол тогтмол амны хаалтаа зүүж, зорчсон газрын QR кодыг уншуулах зэрэг хэвшмэл үйлдлүүдэд дасан зохицлоо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч цаашид цар тахалтай зэрэгцэн орших учир дасан зохицох шаардлага бий гэдгийг сануулж байгаа. Тийм учраас бид цаашид амны хаалт зүүх, ариутгал, халдвар хамгааллын дэглэмийг мөрдлөгө болгох хэрэгтэй.

- Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд иргэд юу анхаарах хэрэгтэй вэ?

Энэ ажлыг зохион байгуулахад иргэдийн оролцоо маш чухал. Нийслэлийн хэмжээнд явуулын болон түр цэгүүдээр шинжилгээ авахаар төлөвлөгдсөн байгаа. Өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулах учраас шинжилгээний цэгт ажиллаж байгаа ажилтан албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэх, шинжилгээндээ хамрагдах нь маш чухал. Мөн бэлэн байдлын зэрэг гэдэг утгаараа хүнс, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гадуур зорчихгүй байх хэрэгтэй. Хөл хорионы өдрүүдэд хүнсний хангамж, ус түгээгүүр, эмийн сан, эмнэлгийн байгууллага иргэдэд үйлчилнэ. Гэхдээ иргэд аль болох гэрээсээ гарахгүй байхыг уриалж байгаа. Тиймээс хөл хорио тогтоохоос өмнө хувийн бэлтгэлээ сайтар базаах нь зүйтэй. Зайлшгүй тохиолдолд гэрээсээ гарах зааварчилгаа өгч байгаа учраас хөл хорионы 12 хоногийн хугацаанд аль болох гэртээ байхыг уриалж байна. Хороодын дарга, алба хаагчид маань нэгж дээрээ ажиллах учир иргэдийг хэрэгцээтэй мэдээллээр хангана.

- Дүүргийн онцгой комиссын даргын хувьд иргэддээ хандаж үг хэлнэ үү?

Сар шинийн баярын өдрүүд давхцаж байгаа учраас иргэд та бүхнийг ойр дотны хүмүүстэйгээ цахимаар золгон, гэр гэртээ шинэлэн халдварын голомтыг хумихад өөрийн хувь нэмрээ оруулаарай гэж уриалж байна. Цар тахлын голомтыг хумихад та бүхний үүрэг оролцоо юунаас ч илүү чухал. Ингэж чадвал нийгмийн амьдрал хэвийн горимдоо орж, эдийн засаг сэргэх сайхан цаг удахгүй ирнэ. Төр засгийн зүгээс хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжин бидэнтэй хамтран ажиллаж байгаад баярлалаа.

- Ярилцсанд баярлалаа.

08/02/2021
Photos from Боловсролын яам's post 05/02/2021
Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Chingeltei
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00