Оргил сургууль

Оргил сургууль

Share

Та элсэлт болон сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг утсаар лавлана уу.

2003-2004 оны хичээлийн жилд байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

22/05/2026

2025-2026 оны хичээлийн жилд бага боловсролыг төгсөж буй Л.Пүрэв-Осор багштай 5-1, Л.Бямбаноров багштай 5-2 анги, Д.Оюумаа багштай 5-3, суурь боловсролыг төгсөж байгаа Н.Одгэрэл багштай 9-1 анги, Б.Алтаннавч багштай 9-2 анги, Бүрэн дунд боловсролыг дүүргэж буй Э.Дэлгэрмаа багштай 12-1 ангийн сурагчид.

Хөгжмийн зохиолч: МУУГЗ М.Бирваа хөгжим
Бүжиг дэглээч: МУУГЗ Д.Баярбаатар
“Монгол түмний их цэнгэл наадаан“
Оргил олон улсын сургуулийн нийт төгсөгчид.

22/05/2026
21/05/2026

Welcome to ORGIL INTERNATIONAL SCHOOL
CAMBRIDGE center MN055

📌Оргил олон улсын сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн бүртгэл явагдаж байна.
📌Доорх холбоосоор бүртгүүлнэ.
https://forms.gle/7Tqrb41JRFrCsQEB9
📌 2026.06.20-08.20нд ЗУНЫ АМРАЛТ тул элсэлтийн шалгалт түр завсарлана.

21/05/2026

Эрхэм хүндэт эцэг эх, асран хамгаалагч та бүхэндээ,

Хүүхэд бүрийн амжилтын ард хайр, халамж, итгэл, дэмжлэгээр дүүрэн гэр бүл байдаг билээ. Тиймээс бидний хамтдаа бүтээсэн энэ сайхан мөч төгсөлтийн баяраа тантай хуваалцах нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм.

Оргил олон улсын сургуулийн
“МӨНГӨН ХОНХ - ЭРДМИЙН ХОНХ”
төгсөлтийн баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, хүүхдүүдийнхээ амжилт, хөдөлмөрийн үр шимийг хамтдаа баярлан угтахыг урьж байна.

Таны халуун алга ташилт, бахархал дүүрэн инээмсэглэл энэ өдрийн хамгийн үнэ цэнтэй бэлэг байх болно.

Хүндэтгэсэн,
Оргил олон улсын сургуулийн захиргаа

18/05/2026

📌Оргил олон улсын сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн бүртгэл эхэллээ.

📌Доорх холбоосоор бүртгүүлнэ.

https://forms.gle/7Tqrb41JRFrCsQEB9

Photos from Оргил сургууль's post 14/05/2026

Оргил сургуулийн ЭМЧ мэдээллэж байна.

Сүүлийн үед Hand, foot, and mouth disease буюу гар, хөл, амны өвчний тохиолдол нэмэгдэж байгаа тул дараах мэдээллийг хүргэж байна.
Гар хөл амны өвчин нь энтеровирусээр үүсдэг халдварт өвчин бөгөөд хавар, намрын улиралд тархалт нэмэгдэх хандлагатай байдаг.
Халдвар дамжих зам: Өтгөн мөр амны зам буюу БОХИР ГАРААР дамжин халдварладаг.
Халдвартай хүний ханиаж найтаасан шүлсний дуслаар, цэврүүтэй тууралтын шингэнээр
Бохир гар, бохирлогдсон гадаргуугаар
Өтгөнөөр бохирлогдсон зүйлсээр
дамжин халдварладаг.
Вирусын онцлог: Бага насны хүүхдүүдийн дунд маш хурдан тархдаг вирусийн халдвар юм. Ихэнх тохиолдолд хөнгөн явцтай өнгөрдөг ч зарим хүүхдэд богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй тул эцэг эхчүүд анхааралтай хандах шаардлагатай. Нууц үе ихэвчлэн 3–7 хоног байдаг. Өөрөөр хэлбэл, вирус халдварласнаас хойш хэд хоногийн дараа шинж тэмдэг илэрч эхэлдэг гэсэн үг.
Шинж тэмдэг: Эхэн үед халуурах, хоолой өвдөх, сульдах, хоолонд дургүй болох байдлаар эхэлж, дараа нь аманд шарх, гар хөлөөр тууралт цэврүү гардаг.
Нууц үедээ ч бусдад халдвар тараах боломжтой тул гарын ариун цэвэр маш чухал.
Урьдчилан сэргийлэх:
Гараа савандаж угаах, гар халдваргүйтгэх гель хэрэглэх. Дор хаяж 20сек турш угаах. Гаднаас орж ирээд, хоол идэхийн өмнө болон бие зассаны дараа заавал угааж хэвших.
Угаагаагүй бохир гараа нүд, хамар, амандаа хүргэхгүй байх
Хувийн зүйлсээ бусадтай хуваалцахгүй байх. Тухайлбал аяга, халбага, сэрээ алчуур гэх мэт.
ХҮҮХДИЙГ СУРГУУЛЬД НЬ ЯВУУЛАХДАА ӨӨРИЙН ГЭСЭН УСНЫ САВ, ГАР АРИУТГАГЧ, НОЙТОН САЛФЕТКА ЗААВАЛ ӨГЧ ЯВУУЛЖ БАЙХ
Хэрвээ хүүхэд тань өвчилсөн бол гэртээ олон хүн цуглуулахгүй, олон нийтийн газар хүүхдээ дагуулж явахгүй байх
Өвчилсөн хүүхдийн 10 хоног сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байх
Өвчтэй хүүхдийг эрүүл хүүхдээс тусгаарлан үнсэх, тэврэхээс зайлсхийх
Өвчилсөн хүүхдийн аяга, таваг, халбага, сэрээ болон хувийн ариун цэврийн хэрэгслийг тусад нь байлгах
Өвчтэй хүүхдийн өтгөн, цэврүүт тууралтын шүүс, шүлс зэргээр бохирлогдсон орчны эд зүйлс тоглоом, хаалганы бариул, хөтөвч, суултуур зэрэг байнга хүрэлцдэг гадаргууг угааж цэвэрлэн зориулалтын уусмалаар халдваргүйтгэх
Гарын алчуур, цагаан хэрэглэл, өвчтэй хүүхдийн хувцас зэргийг савандаж угаан, наранд хатаах, индүүдэх
Аяга, таваг, халбага, сэрээ, хоол ундны сав суулгыг угааж цэвэрлэсний дараа 20-30 минут жигнэх буюу буцалгаж халдваргүйтгэх
Гэр орондоо өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, агаар сайн оруулах
Гэр бүлийн бусад гишүүдэд уг өвчний шинж тэмдэг илэрвэл харъяа өрх, сумын эмчид яаралтай үзүүлэх

Хүүхдийн эрүүл мэнд
Бидний эрүүл ирээдүй

13/05/2026

“Оргилын төгөл” — Үүрд өвлөгдөх өв
Оргил Олон Улсын Сургуулийн Э.Дэлгэрмаа багштай 12-1 ангийн сурагчид “Оргилын төгөл” мод тарих санаачлагыг эхлүүлж, анхны моддоо Эко Олон Улсын Цэцэрлэгт Хүрээлэнд тарилаа.
Энэхүү санаачилга нь зөвхөн нэг өдрийн ажил бус, үе үеийн Оргилын төгсөгчдийн үргэлжлүүлэх ногоон өв байх болно.
Зөв үлгэр дуурайлал үргэлж зөв хүмүүст хүрдэг.
Бид мод тарьсан.
Та ч бас мод тариарай.

#ОргилынТөгөл

Photos from Оргил сургууль's post 08/05/2026

🌱 “БИД Ч БАС МОД ТАРЬЯ” 🌱

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах, ногоон хөгжлийг дэмжих зорилготой үндэсний хэмжээний томоохон хөдөлгөөн билээ.
Энэхүү хөдөлгөөний хүрээнд иргэн бүр мод тарьж, арчилж ургуулах замаар эх дэлхийдээ бодит хувь нэмэр оруулахыг уриалдаг.

🌿 Оргил олон улсын сургуулийн 2025–2026 оны төгсөгчид болох Э.Дэлгэрмаа багштай 12-1 ангийн сурагчид “Хонхны баяр”-аа утга учиртай, ирээдүйд чиглэсэн бүтээлч үйлсээр тэмдэглэлээ.

Төгсөгчид өөрсдийн сургууль, дүү нарынхаа суралцах орчин, цаашлаад эх орныхоо ногоон ирээдүйд бодит хөрөнгө оруулалт болгон “Оргилын төгөл” санаачлагыг эхлүүлж, анхны мод тарих үйл ажиллагаагаа Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн-тэй хамтран амжилттай зохион байгууллаа.

🌳 Энэ өдөр тарьсан мод бүхэн зөвхөн нэгэн төгсөлтийн дурсамж бус — сурагчдын мөрөөдөл, хөдөлмөр, нөхөрлөл, эх орондоо үлдээж буй үнэ цэнтэй өв болон үлдэнэ.
Өнөөдрийн төгсөгчдийн суулгасан бяцхан суулгац маргаашийн бахархал болон ургах юм.

✨ Хамгийн бахархам нь, энэхүү санаачлагыг нэг удаагийн ажил бус, жил бүрийн Оргил олон улсын сургуулийн төгсөгчдийн үргэлжлүүлэн хэрэгжүүлэх сайхан уламжлал болгохоор шийдвэрлэсэн явдал юм. Энэ нь төгсөгчдийн алсын хараа, хариуцлага, манлайллын тод илэрхийлэл боллоо.

📣 Оргилын төгсөгчид үеийн найз нөхөд, нийт төгсөгчдөдөө хандан уриалж байна:

🌱 Хонхны баяр бол зөвхөн баярлах өдөр биш, ирээдүйдээ мөр үлдээх өдөр байг.
🌱 Нэг анги — нэг төгөл.
🌱 Нэг төгсөлт — нэг сайн үйлс.
🌱 Нэг мод — олон жилийн үнэ цэнэ.

Эрдмийн баяраа дурсамжтай, бодит бүтээлээр баяжуулж, эх дэлхийдээ МОД ТАРЬЖ ногоон өв үлдээцгээе.

💚 БИД Ч БАС МОД ТАРЬЯ!

"Солонгос хэл соёлын хөтөлбөр"-ийн бүртгэл 08/05/2026

ОРГИЛ СУРГУУЛИЙН ХӨТӨЛБӨРТ 10 СУРАГЧ БҮРТГЭНЭ.

Хөтөлбөрийн товч хуваарь
06-р сарын 13-19
• Солонгост ирэх, Сочон руу явах
• Сургууль дээр хичээлд суух
•Үзэсгнлэнт газруудаар аялах, зочлох
• Өглөө, оройн хоол
• Онцлох үйл ажиллагаа:
o Хансан Моси (уламжлалт даавуу) наадам үзэх
________________________________________
06-р сарын 20-26
• Аялал, танин мэдэхүйн хөтөлбөрүүд:
o Бүё аялал
o Үндэсний экологи төв үзэх
o Чүнжан далайн эрэг
o СиКюриум (далайн музей)
o Сөүл хот руу аялал
o Лотте Ворлд
o Кёнбокгун ордон, Гванхвамүн
o Үндэсний төв музей
o Намсан цамхаг
o Скайвок, медиа арт үзвэр
• 06-р сарын 26: Инчон нисэх буудлаас буцах

Доорх линкээр бүртгүүлж, дугаараа үлдээнэ үү.

"Солонгос хэл соёлын хөтөлбөр"-ийн бүртгэл 2025–2026 оны хичээлийн жилд солонгос хэл судалж буй болон солонгос хэл, соёлыг сонирхогч сурагчдад зориулсан Оргил олон улсын сургуулийн хэл, соёлын хөтөлбөр хоёр да...

Photos from Оргил сургууль's post 08/05/2026

🎉Амжилтын буухиа үргэлжилсээр . . .
"Шидэт квадрат" төвийн нэрэмжит бүсийн математикийн олимпиадад логик сэтгэлгээ, тууштай хичээл зүтгэлээрээ бусдыгаа манлайлан амжилттай оролцсон сурагчдадаа болон амжилтад хөтөлсөн багш нартаа халуун баяр хүргэж, цаашдынх нь сурлага, хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе!
🏆Медалийн болзол хангасан сурагчид:
🥇3-1 Н.Насан-Эрдэнэ -алт
🥈4-2 У.Бум-Очир-мөнгө
🥉3-1 М.Уугангэрэл-хүрэл
🥉4-2 Т.Эрхэс-хүрэл
🥉5-3 Б.Мөнх-Очир-хүрэл
🥉5-3 У.Дагвадорж-хүрэл
🎉Дипломын болзол хангасан:
1-1 О.Юмжир, Ж.Гэгээн, Б.Нинжин
1-2 У.Эрдэмбилиг
2-1 Б.Анхбаяр
2-3 Э.Энхлүүн, У.Бүжинлхам, А.Мөнх-Алдар, Т.Түвшинбаяр
3-2 Б.Нандин-Эрдэнэ
4-1 Б.Цацралт, Б.Эрхсаран, Б.Үжингүнж
4-3 Б.Мөнхсүлд
5-1 Б.Эсэнногу, Б.Тэлмүүн, Н.Түшинжаргал
5-2 А.Бат-Орших
5-3 М.Амрита
7-1 Г.Ундрах

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Хан-Уул дүүрэг-18, Богд Жавзандамбын гудамж-38 (Удирдлагын академи баруун хойно)
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 18:30
Tuesday 08:30 - 18:30
Wednesday 08:30 - 18:30
Thursday 08:30 - 18:30
Friday 08:30 - 18:30