Dream Guide LLC

Dream Guide LLC

Share

МӨРӨӨДЛӨӨ БОДИТ БОЛГОЁ

02/05/2023

🤩🤩🤩Амжилт бүтээлээр дүүрэн 5 сар минь сайн уу?

🌏🌏🌏Дрийм Фамили нь ОУ-н хуралдаа амжилттай сайхан оролцоод бизнесийн болоод хувийн аялалын хамтрагч байгууллагуудтайгаа уулзан ОЛЗ ОМОГ АРВИН ДҮҮРЭН ЭХ НУТАГТАА ИРЛЭЭ

🇲🇳🇲🇳🇲🇳ЯМАР ИХ ЗОЛ ЗАВШААНААР МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСӨН ЮМ БЭ ГЭМЭЭР БАХДАЛ БАХАРХАЛ ТӨРЖ ЯВЛАА

🔥🔥🔥ЦОО ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ТҮМЭН ОЛОНДОО ЗАДЛАХААР ХАНЦУЙ ШАМЛАН АЖИЛДАА ОРЛОО

🤗🤗🤗Оффис хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн тул ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ НАР МИНЬ УУЛЗАЛТЫН ЦАГАА АВААРАЙ

❤️‍🔥ХҮНДЭТГЭСЭН❤️‍🔥
ТЭНГЭРЛЭГ МОНГОЛЫНХОО МӨРӨӨДЛИЙГ БОДИТ БОЛГОСООР ИРСЭН
🌏ДРИЙМ ФАМИЛИ🌏

06/04/2023

🦋🦋🦋Дриймийг үүсгэн байгуулагдсанаас эхлээд өдгөөг хүртэл тасралтгүй 7 жил хамтран ажиллаж буй
😎😎😎 -ыг төгссөн хуульч өвгөн-АЛТАН ПАРТНЕР маань🔥🔥🔥

🇩🇪🇩🇪🇩🇪ХБНГерман улсад Au-Pair хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш тасралтгүй 25 жилийн түүхийг бичилцэж буй амьд домог🕹️🕹️🕹️

Монгол сурагчдыг АНУ-руу сурч ажиллах боломжийн талаар ярилцаж байх үед paparazzi-джээ😁😁😁

PS: Манай Дриймийн хүний хөл нь хугарсан гэмтэлтэй тул тэнцвэрээ олох гээд аймар поз авсан байгаа; #өршөөгөөрэй 😅🙏

🦋🦋🦋 #мөрөөдлөөбодитболгоё

Photos from Dream Guide LLC's post 06/04/2023

Ямарч эффект, филтер ашиглаагүй бодит зураглал…

Хүүхэд байхдаа сонсож өссөн үлгэрийн хот(арал)

Бие биенийхээ зулайг дэрлэх шавар байшин, өнө эртний балар түүхийг өдгөө хүртэл хадгалан орших туурь…Мөрөөдлийн аялал, мөрөөдлийн арал… мөрөөдлийн юм бүхэн нүдэнд биежэж гарт баригдах нандин дурдатгал

МӨРӨӨДЛӨӨ БОДИТ БОЛГОЁ+.mn

🦋🦋🦋

06/04/2023

🌎ОУ-Н ХУРЛЫН ЭРГЭН ТОЙРОНД

Манай шинэ түнш царайлаг залуутай танилцаарай 🥹😅 from Ireland 🇮🇪

05/04/2023

😌😌😌Юун түрүүнд ГАЛЗУУ ТОМООР МӨРӨӨД!

Задгай сэтгэж байж цаашлаад оюун санаандаа тэрхүү эрх чөлөөг мэдэрч чаддаг, дотроо багтаасан хүн л өөрийнхөө зорилго МӨРӨӨДЛӨӨ БОДИТОЙ БОЛГОЖ ЧАДДАГ ЮМ ШҮҮ 💪💪💪

01/04/2023

МӨРӨӨДЛИЙН АРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

🤣🤣🤣Хэн нэгэн чиний МӨРӨӨДЛИЙГ сонсоод шоолон инээж болно Магадгүй БҮХ ХҮМҮҮС үл итгэн ЭЛЭГЛЭН ДООГ ДОХУУ ХИЙЖ Ч БОЛНО

💡💡💡Тэгээд юу гэж? Бусдын юу гэх хэрхэн авирлах яагаад чамд тийм чухал байх ёстой вэ? Дахиад нэг өөрөөсөө асуугаарай

🦋🦋🦋МӨРӨӨДӨЛ БОДИТОО БОЛДОГ гагцхүү чи ӨӨРТӨӨ ИТГЭЖ, ХИЧЭЭСЭН тэр мөчөөс🦋🦋🦋

#мөрөөдлөөбодитболгоё

01/04/2023

Хүн юманд тууштай, хичээнгүй байснаараа хичнээн бэрхшээл зовлон асуудал тулгарсан ч түүнийг даван туулж бурханы бэлгийг хүртэж болдгийг мэдэрсэн гайхалтай өдрүүд байлаа

Жилдээ ганц удаа болдог ОУ-н хуралдаа маш амжилттай оролцож дэлхийн нөлөө бүхий томоохон улс орны өндөр эрх мэдэл бүхий түшээдүүдтэй танилцаж Монголын өсвөр үеийн хүүхэд залуусын гадаад улсад сурч боловсроход тулгардаг асуудал болоод хоёр орны соёлын хамтын ажиллагааны талаар нилээдгүй зүйлсийн талаар өргөн хүрээнд ярилцаж хамтран ажиллах боломж шийдлийн тухай зөвшилцөн цаашид хамтарч ажиллахаар болов🤩🤩🤩

Галын дөл мэт өөдөө заяатай Монгол хүний саруул ухаан хөх тэнгэр шигээ мөнхөд цэлмэг байг гэсэн ерөөл өргөн нутгийн зүг жолоогоо залуурдлаа

08/03/2023

🌸🌸🌸Турьхан нуруун дээрээ АМЬДРАЛ ГЭГЧ ачааг үүрэн яваа ЭНЭ ХОРВООГИЙН ЦЭЦЭГС БОЛСОН ОХИД БҮСГҮЙЧҮҮДДЭЭ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе💐💐💐🌺🌸🌷🌹 ТА НАР БОЛ ЖИНХЭНЭ БААТРУУД ЮМ ШҮҮ💪💪💪

04/03/2023

БИДНИЙ 7 ЖИЛИЙН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР..
🔥🔥🔥🔥

01/03/2023

Чой. Лувсанжав багшийн "хэл сурах тухай" сургаалаас...

1. Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтлыг маш нарийн мэдвэл зохино.

2. Хэлийг ингэж, тэгж сурна гэсэн яг яс томьёолж тогтоосон арга байхгүй. Тэр арга нь тухайн хүнээс өөрөөс нь гараад ирж ч мэднэ.

3. Гадаад хэл сурах нь уйгагүй оролдлого, тэсвэр, тэвчээр шаардах хүнд хүчир зүйл. Үүнийг өөр юмтай зүйрлэвээс элсэн уулын оройд гарахын тул цуцаж туйлдахаас шантралгүй цөхрөлтгүй мацахтай эгээ ижил. Тэр элсэн манхан уулын оройд нэг л гарчих юм бол цаашаагаа гулсаад буухад хэцүү биш.
Гадаад хэлийг сурчхаад үр шимийг хүртэж суух үнэхээр сайхан. Алимны модыг байнгад арчилж тордсоны хүчинд ургуулаад амтат жимс хувааж идэхтэй адил.

4. Оролдлого муутай хүний оюун тархи хөгжихгүй байсаар ухааных нь сүв дорхноо битүүрнэ. Эрдэнэт хүмүүний бие төрхийг олж төрсөн бол ихийг сурч бүтээх учиртай. Тэрнээс биш зөвхөн баас, шээсний үйлдвэр болж явсаар нэгэн насыг элээх ёсгүй.

5. Сүүг нь ууж, сүүлийг нь хөхөж өсчхөөд монгол ахуйгаа муучлах хэрэггүй. Тэгэх л юм бол гутлыг нь өмсөөд эзнийг нь өшиглөхтэй адил нэн тусгүй нүнжиг жудаггүй юм болно.
Чой. Лувсанжав

6. Дайралтаар шаргуу хичээллэх, арга нь зөв байвал англи хэлийг долоон сарын дотор унших, бичих, ярих хэмжээнд сурч болно. Би багш нарын амралтын 42 хоногт өдөр бүр 10 цаг хичээллэхэд 420 цагт тухайн хэлний гадартай болох төдийгүй дотортой болчхож байна. Герман, франц хэлийг яг ийм маягаар сурсан.

7. Гадаад хэл суръя гэвэл өдөр өнжилгүй хичээллэх шаардлагатай. Томилолтоор явлаа, амралтаа авсан гэх зэргээр аян шалтаг хайж алгуурлаж завсарлачих юм бол мөнөөх сурах гэсэн хэл чинь мөн л томилолтоор явчих буюу амралтаа аваад алга болно. Өвдлөө, халуурлаа гээд сурч байгаа хэлээ хойш тавьж алгуурлаж болохгүй. Ухаан тавьчхаагүй байсан цагт уг сурах гэж байгаа хэлээ үзээд л байх хэрэгтэй.

8. Таван үгээр бүтсэн өгүүлбэр байлаа гэхэд тэдгээрийн талыг нь мэдэхгүй байж толь харахаас төвөгшөөж гөрдөж ойлгох гээд байх нь зүйрлэвээс нэг том хатуу ааруул амандаа хүлхээд хагалахгүй бүхлээр нь залгих гэж хүчлээд байснаас тэр нь хоолой дээр тээглэж хаашаа ч үгүй болчихтой адил.

9. Ихээхэн уншаад байхаар үг аяндаа нүдэнд дасаж, сэтгэлд хоногшиж тогтоно. Үүнийг эгэл амьдралын жишээтэй зүйрлэвэл эр нөхөр нь олон жил ханилсан эхнэрээ хаа холоос хараад таньдагтай адил. Түүнийгээ алс зайнаас ардаас нь хараад ч "манай нөгөөх" байна хэмээн хэлж чаддагтай эгээ ижил.

10. Ойлгохгүй ч гэсэн ихээхэн уншаад ирэхээр үг аяндаа ой тойнд тогтох учир цээжлэх гэж явдалгүй. Толь сөхөөд л утгыг нь мэдээд авахаар болчихно.

11. Гадаад хэл сурахын тулд түүнийг зайлшгүй чухалд итгэж, уг сурах гэж байгаа хэлээ үнэн голоосоо сонирхож түүнд дурлах явдал их чухал. Хаана ч явлаа гэсэн тэр хэлээ хаяхгүй нухлаад байх хэрэгтэй. Дэлгүүрээс талх авахаар явлаа гэхэд талх авах тухайгаа бодоод явах шаардлагагүй.
Харин энийг тухайн сурах гэж байгаа гадаад хэлээр юу гэж хэлэх ёстойг хайрцаглан бодож өөртөө зохиомжлон сэтгэж байгууштай.

12. Цаг заваа ямагт зөв ашиглаж зөв өнгөрөөх ёстой. Дэмий юм бодон дэмий юм санаж, дэмий юм ярих хэрэггүй, бодох л юмаа бодож хийх л юмаа хий.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


СБД, 2-р хороо, Сөүлийн гудамж, MGG PROPERTIES барилга, 3 давхар, 303 тоот
Ulaanbaatar
14251