28/04/2026
ТАЛАРХАЛ БА БАЯР ХҮРГЭЕ
Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт соён гэгээрүүлэгч Ж.Бадраа агсны мэндэлсний 100 жилийн ой, "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд - 2026" хаврын номын баярыг тохиолдуулан зохион байгуулагдсан уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцсон сурагчид, багш нартаа гүн талархал илэрхийлье.
🏆 "Амьдрал уран бүтээл" уран илтгэлийн уралдаанд:
Нэрт соён гэгээрүүлэгчийн өв соёлыг түгээн дэлгэрүүлж, уран цэцэн үгээрээ оюун бодлоо уралдуулсан:
Тэргүүн байр: Сод-Эрдэм сургуулийн 10б ангийн сурагч Ө.Номин
Гутгаар байр: Сод-Эрдэм сургуулийн 10б ангийн сурагч Ч.Адьяасүрэн
Дасгалжуулагч багш: Түүх, нийгмийн ухааны багш Т.Сэнгэбаяр
🌟 "Оюуны давалгаа" анхдугаар тэмцээнд:
Аймгийн хэмжээний шилдэг илтгэгчдийн дунд мэдлэг чадвараараа ялгарч:
Шилдэг 10 илтгэгч: Сод-Эрдэм сургуулийн 8г ангийн сурагч У.Анхмаа (Чиглүүлэгч багш Т.Сэнгэбаяр)
“Оролцсон хүүхэд ямагт хөгжиж байдаг”
Оюуныг ундаалагч ном эрдмийн баярт идэвхтэй оролцож, өөрийгөө сорьж, амжилт гаргасан нийт сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье. Мөн шавь нараа чиглүүлэн, соён гэгээрүүлэх үйлсэд манлайлан оролцсон Т.Сэнгэбаяр багшид талархал илэрхийлж, эрдэм ухаан нь улам дэлгэрэхийн ерөөл өргөе.
Эрдэм ухаан дэлгэрэх болтугай!