Gankhuyag Naranbat

Gankhuyag Naranbat Blog

Спортын тэтгэлэгт хөтөлбөрийн 24 дэх хүүхэд тодорлоо. Амжилт хүсье.
20/08/2026

Спортын тэтгэлэгт хөтөлбөрийн 24 дэх хүүхэд тодорлоо.

Амжилт хүсье.

САГСАН БӨМБӨГИЙН 6 ЖИЛИЙН 100% ТЭТГЭЛЭГИЙН ЭЗЭН ТОДОРЛОО

“Уудам Монгол” сургуулиас хүүхэд бүрийн авьяас чадвар, хүсэл мөрөөдлийг дэмжих зорилгоор зарласан Япон улсын сургуульд 6 жилийн хугацаанд 100 хувийн тэтгэлгээр суралцах САГСАН БӨМБӨГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР-ийн сонгон шалгаруулалтын дүн гарч, Олула ТОМЁ сургуулийн сурагч Б.Түвшинбаяр шалгарлаа.

Сонгон шалгаруулалтаар оролцогчдын бие бялдрын бэлтгэл, хөдөлгөөний эвсэл, сагсан бөмбөгийн техник ур чадвар, тоглолтын мэдрэмж, хандлага болон цаашид хөгжих боломж зэрэг үзүүлэлтийг харгалзан үнэлсэн юм.

Тэтгэлэгт шалгарсан Б.Түвшинбаяр 2027 оны 4 дүгээр сараас Япон улсын Мэйтокү Гижүкү сургуульд элсэн суралцаж, 6 жилийн хугацаанд сагсан бөмбөгийн 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болно.

Энэхүү тэтгэлэг нь хүүхдийн өнөөдрийн ур чадварыг үнэлэхээс гадна түүний цаашид хөгжих боломж, хүсэл мөрөөдлийг дэмжиж, боловсрол болон спортоо хослуулан хөгжүүлэх урт хугацааны боломж юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцсон нийт хүүхдүүд болон тэдний гэр бүлд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Б.Түвшинбаяртаа баяр хүргэж, Япон улсад суралцах шинэ замнал, сагсан бөмбөгийн ирээдүйн зорилгод нь өндөр амжилт хүсье.

МӨРӨӨДӨЛД БОЛОМЖ ХЭРЭГТЭЙ.
БОЛОМЖИД ЗӨВ ОРЧИН ХЭРЭГТЭЙ.

ТАНЫ ХҮҮХДИЙН МӨРӨӨДӨЛ ЮУ ВЭ?

Унаач хүү
20/08/2026

Унаач хүү

Багасаа Нэг эстоорны зураг дардаа гэнээ
19/08/2026

Багасаа
Нэг эстоорны зураг дардаа гэнээ

Багасаа Соор 17 гэнэ үү нэг юм болоод бөглөрөө гэж тамтаггүй. Нэг эрээлний зураг дараадхаач гэнээ
19/08/2026

Багасаа
Соор 17 гэнэ үү нэг юм болоод бөглөрөө гэж тамтаггүй.

Нэг эрээлний зураг дараадхаач гэнээ

19/08/2026

ШИНЭ БАГШАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА |

Ирэх 2026–2027 оны хичээлийн шинэ жилээс “Уудам Монгол Эдүкейшн” сургуулийн Англи хэлний хөтөлбөрт Marz (Maricel Vista Enomlay) багш нэгдэн ажиллахаар боллоо.

Marz багш нь 10 гаруй жилийн багшлах туршлагатай, үүнээс сүүлийн 6 орчим жил Монгол Улсад ЕБС болон их сургуулийн түвшинд Oxford болон Cambridge хөтөлбөр, ESL, IELTS сургалтын чиглэлээр ажилласан туршлагатай англи хэлний багш юм.

Манай сургууль англи хэлний сургалтаа Oxford University Press-ийн Oxford Discover, Solutions хөтөлбөрүүдэд тулгуурлан хэрэгжүүлж байгаа бөгөөд Marz багш өмнө нь эдгээр сурах бичиг, хөтөлбөртэй ажиллаж байсан нь манай сургалтын хөтөлбөртэй шууд уялдаж байгаа юм.

2026–2027 оны хичээлийн жилд Marz багш нь 2–9 болон 11 дүгээр ангийн сурагчдад Oxford University Press-ийн хөтөлбөрийн дагуу англи хэлний хичээл заана.

Харин 10 болон 12 дугаар ангийн англи хэлний хичээлийг С.Ананд (Энэтхэг) багш маань үргэлжлүүлэн хариуцан ажиллана. Ийнхүү бид одоо ажиллаж буй туршлагатай багш нарынхаа залгамж холбоог хадгалахын зэрэгцээ гадаад багшийн оролцоог нэмэгдүүлж, сурагчдын англи хэлний яриа, харилцаа, бодит хэрэглээний чадварыг шат дараатай хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Marz багшийг Монгол Улсад албан ёсоор ажиллуулахтай холбоотой шаардлагатай зөвшөөрлийн хүсэлт, холбогдох материалыг эрх бүхий байгууллагад хүргүүлээд байна. Хичээлийн шинэ жил эхлэх хугацаатай холбоотойгоор зөвшөөрөл, визийн үйл ажиллагаа бүрэн шийдвэрлэгдэж, багш Монгол Улсад албан ёсоор ирэх хүртэл хичээлийн жилийн эхнээс хуваарийн дагуу онлайнаар хичээлээ эхлүүлнэ. Монголд ирсний дараа танхимын сургалтад шилжин ажиллах болно.

Marz багш нь хичээл заахаас гадна манай Англи хэлний багш нарын багтай хамтран хөтөлбөрийн хэрэгжилт, хичээл төлөвлөлт болон сургуулийн англи хэлний орчныг хөгжүүлэхэд оролцоно.

Шинэ багш маань “Уудам Монгол”-ын сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид болон хамт олондоо хандан ийнхүү мэндчилжээ:

“Hello everyone! I am Teacher Marz, and I am honored to join the Uudam Mongol Education School family as a new English teacher.

Teaching is more than a profession for me—it’s a passion. I believe that learning English opens doors to new opportunities, cultures, and experiences. My goal is to create a positive, engaging, and supportive classroom where every student feels confident to learn, grow, and express themselves.

I am excited to get to know my students, work alongside my colleagues, and become part of this wonderful school community. I look forward to an inspiring and successful school year together.

Thank you, and I can’t wait to meet you all!”

Бид зуны хугацаанд нээлттэй танилцуулсан “UUDAM MONGOL SCHOOL 3.0” стратеги төлөвлөгөөнийхөө хүрээнд англи хэлийг зөвхөн “судалдаг” бус, бодитоор хэрэглэдэг болгох сургалтын орчныг үе шаттайгаар бүрдүүлэхийг зорьж байна.

Marz багшдаа:
Welcome to Uudam Mongol, Teacher Marz!

Таны хүүхдийн мөрөөдөл юу вэ?

18/08/2026
16/08/2026

ЭЦЭГ ЭХИЙН СЭТГЭГДЭЛ

Энэ удаагийн сэтгэгдэл бидний хувьд онцгой түүхтэй.

Уудам Монгол сургууль анх үүдээ нээж, анхны сурагчдаа хүлээн авч байсан үеэс бидэнд итгэж, зээ охиноо сургуульд маань элсүүлсэн нэгэн эмээгийн сэтгэгдлийг хүргэж байна. Түүний зээ охин Уудам Монгол сургуулийн анхны элсэгчдийн нэг болж, 2024 онд сургуулиа төгссөн билээ.

“Уудам Монгол сургууль шинээр нээгдэж байгаа гэж сонсоод анх очиж уулзахад сургуулийн хэтийн төлөв, боловсролын утга агуулга, найрсаг хамт олон нь ихэд таалагдсан. Үүднээсээ л мэндэлж, хүндэлж угтсан нь үнэхээр сайхан санагдаж билээ.

Миний зээ охин энэ сайхан сургуульд суралцсанаар мэргэжлээ зөв сонгохоос эхлээд хүнийг хайрлаж, хүндлэх зэрэг хүн байх ёстой зан чанаруудыг өв тэгш эзэмшсэн гэж боддог.

Өглөө охиноо сургуульд нь хүргэж өгөхөөр очиход захирал нь гадаа зогсоод сурагч бүртэйгээ мэндлэн угтаж авдаг байсныг одоо ч сайхан дурсдаг.

Өндөр боловсролтой, холч ухаантай эрхэм хүндэт захирал танд болон багш, сурган хүмүүжүүлэгч, нийт ажилтан та бүхэндээ үргэлж талархаж явдаг. Уудам Монгол сургуульдаа улам их амжилт хүсье.”

Сургууль байгуулагдсан эхний өдрүүдэд бидэнд итгэж хүүхдээ даатгасан гэр бүлүүдийн итгэл, өнөөдөр төгсөгчдийн маань амьдрал, төлөвшлөөр үргэлжилж байгаа нь бидний хувьд хамгийн үнэ цэнтэй үр дүн юм.

Та яагаад Уудам Монгол сургуулийг сонгосон бэ?
Таны хүүхдэд ямар өөрчлөлт гарсан бэ?

Эдгээр хоёр асуултын хүрээнд 4–6 өгүүлбэрт багтаан өөрийн бодит туршлага, сэтгэгдлээ бидэнд ирүүлээрэй.

Сэтгэгдэл хүлээн авах:
[email protected]

Таны бодит туршлага өөр нэгэн гэр бүлд хүүхдийнхээ ирээдүйн орчныг сонгоход үнэ цэнтэй мэдээлэл болно.

ТАНЫ ХҮҮХДИЙН МӨРӨӨДӨЛ ЮУ ВЭ?

Бензин яажийнэ гэнэ цаагуур чинь.Айн?
15/08/2026

Бензин яажийнэ гэнэ цаагуур чинь.
Айн?

15/08/2026

ЭЦЭГ ЭХИЙН СЭТГЭГДЭЛ

Хүүхдийнхээ сургуулийг сонгоно гэдэг эцэг эх бүрийн хувьд чухал бөгөөд хариуцлагатай шийдвэр байдаг.

Уудам Монгол сургууль 2026–2027 оны хичээлийн жилээс ашиглаж эхлэх шинэ веб сайтынхаа хүрээнд “Эцэг эхийн сэтгэгдэл” буланг нээж, манай сургуулийг сонгосон шалтгаан, хүүхдүүдэд гарсан бодит өөрчлөлт, үр дүнг эцэг эхчүүдийнхээ өөрсдийнх нь үгээр цувралаар хүргэхээр бэлтгэж байна.

“Уудам Монгол сургуулийг сонгосон нь бидний хүүхдүүдийн ирээдүйд хийсэн хамгийн үнэ цэнтэй сонголтуудын нэг байлаа. Манай том хүү Уудам Монгол сургуульд 2019 оноос хойш суралцаж, улмаар энэ сургуулиас зарласан спортын 100% тэтгэгэлт хөтөлбөрт тэнцэж, Японы Мэйтокү Гижикү сургуульд 5 дахь жилдээ суралцаж байгаа нь бидний хувьд том бахархал юм. Өнөөдөр хоёр охин маань 7, 3 дугаар ангид суралцаж, бага хүү маань энэ жил 1 дүгээр ангид шинээр элсэн орж байна.

Уудам Монголд суралцсанаар хүүхдүүд маань цаг баримталж, аливаад хариуцлагатай, бие даасан хандаж, олон төрлийн хөтөлбөрт идэвхтэй оролцдог болсон нь бидний өдөр тутамдаа мэдэрдэг хамгийн сайхан өөрчлөлт юм. Дөрвөн сайхан үрийн минь өсөж, хөгжих зам Уудам Монголтой маань салшгүй холбоотой бөгөөд нийт багш, сурган хүмүүжүүлэгч нартаа чин сэтгэлээсээ талархаж явдаг.”

Шинэ веб сайт маань зөвхөн сургуулийн танилцуулга мэдээлэл хүргэдэг хуудас бус, цаашид сурагч бүрийн цахим хувийн хэрэг, хүүхдийн түвшинд тохирсон гэрийн даалгавар, бодлогын сан, сургуулийн ашиглаж буй цахим системүүдийн уялдаа холбоог нэг дор төвлөрүүлсэн хүүхэд–эцэг эх–багшийн цахим орчин болон хөгжихөөр төлөвлөгдөж байна.

Энэ ажил нь Уудам Монгол сургуулийн стратеги төлөвлөгөөний хүрээнд сургалтын чанар, хүүхэд бүрийн хөгжлийг илүү бодитой дэмжих зорилгоор үе шаттай хэрэгжүүлж буй ажлуудын нэг юм.

Мөн нийт эцэг эхчүүд та бүхнийг “Эцэг эхийн сэтгэгдэл” буландаа нээлттэй оролцохыг урьж байна.

Та яагаад Уудам Монгол сургуулийг сонгосон бэ?
Таны хүүхдэд ямар өөрчлөлт гарсан бэ?

Эдгээр хоёр асуултын хүрээнд 4–6 өгүүлбэрт багтаан өөрийн бодит туршлага, сэтгэгдлээ бидэнд ирүүлээрэй.

Сэтгэгдэл хүлээн авах:
[email protected]

Таны бодит туршлага өөр нэгэн гэр бүлд хүүхдийнхээ ирээдүйн орчныг сонгоход үнэ цэнтэй мэдээлэл болно.

ТАНЫ ХҮҮХДИЙН МӨРӨӨДӨЛ ЮУ ВЭ?

Nice
14/08/2026

Nice

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Gankhuyag Naranbat posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Gankhuyag Naranbat:

Shortcuts

Share