Залуу Анатомич Клуб

Залуу Анатомич Клуб Эрүүл энхийн төлөө
Зөв мэдлэгийг түгээхийн төлөө
Анат?

🙏🏼🙏🏼Эрхэм багш минь
27/04/2026

🙏🏼🙏🏼Эрхэм багш минь

ЭМГЭНЭЛ

САМБУУГИЙН ТҮНДЭВРЭНЦЭН
АУ-НЫ ДОКТОР, ПРОФЕССОР
(1960-2026)

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Анатомийн тэнхимийн ахмад багш анагаах ухааны доктор, профессор Самбуугийн Түндэврэнцэн 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж Монголын анагаах ухаан, эрүүл мэнд, хүний биеийн бүтэц судлалын салбарт нэгэн том орон зайг орхин одлоо.
Профессор С.Түндэврэнцэн нь 1960 онд Архангай аймгийн Цэнхэр сумын “Цагаан сүм” гэдэг газар айлын ууган хүү болон төрж 1979 онд Архангай аймгийн төвийн нэгдүгээр арван жилийн сургуулийг төгсөөд АУДС-д элсэн ороход нь зүрхний нэрт мэс засалч, Академич АШУ-ы доктор, профессор Т.Шагдарсүрэн багш Эрдмийн алтан түлхүүрийг гардуулан өгч, хичээлийн жилийн анхны хонхыг цохиж, 1985 онд АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр онцгойлох “Улаан диплом”-той төгссөн шилдэг оюутан байлаа. 1995 онд “Монгол хүний зүрхний эрүүл, эмгэг үеийн хэмжээг харьцуулан судалсан нь” сэдвээр АУ-ны магистр, 2000 онд “Монгол хүний эрүүл болон зарим эмгэгтэй зүрхний хэмжил зүйг судасжилтын хэлбэртэй харьцуулан судалсан нь” сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалж, 2007 онд дэд профессор цол, 2012 онд профессор цол хүртэж 25 ном, сурах бичгийн зохиогч, 4 номын редактор, 2 номын орчуулгад хамтран оролцож, 1 доктор, 9 магистр, 5 бакалаврын ажлыг удирдаж хамгаалуулсан, хэвлэн нийтлүүлсэн материал-20, эрдэм шинжилгээ, судалгааны ажлаас эшлэл 30, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл 120 гаруй, олон улсын болон хоёр улсын их дээд сургуулийн хоорондын эрдэм шинжилгээний хурлын илтгэл 10, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төсөлт ажил 1, дотоодын төсөлт ажил 1, эрдэм шинжилгээний төсөлт ажилд өгөх санал 4, эрдэм шинжилгээний ажилд албан ёсны шүүмж 10, эрдэм шинжилгээний ажилд эксперт 3, боловсруулсан стандарт болон хөтөлбөрүүд 6, Монгол улсын шинэ бүтээлийн патент 3, ШБОС, тэргүүн туршлага 12-ыг нэвтрүүлж ажилласан эрдэмтэн, судлаач байлаа. 2002-2006 онд ЭМЯ-ны Эмгэг судлал-Шүүх эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, ЭМЯ-ны Шүүх эмнэлгийн ерөнхий мэргэжилтэн, 2017 оноос ЭМЯ-ны Эмгэг судлал-Шүүх эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн, 2003-2008 оны хооронд ЭМШУИС-ийн Био-анагаахын ёс зүйн зөвлөлийн гишүүн, 2004-2006 оны хооронд ЭМШУИС-ийн Био-Анагаахын магистрын жинхэнэ хамгаалах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байлаа.
Багшийн маань нөр их хөдөлмөр, оюуны хөрөнгө оруулалтыг салбар яамдууд болон төр засаг нь үнэлж 2008 онд Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, 2010 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, 2014 онд Боловсролын тэргүүний ажилтан, 2018 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, 2016 онд “Алтан гадас” одон, 2022 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнагдаж байлаа.
Эрхэм багшийн маань эрдэм оюунаар хийж бүтээгдсэн бүхэн мөнхийн бүтээл болж, Хүнлэг энэрэнгүй, хөдөлмөрч хичээнгүй зангаар сургаж заасан бүхэн олон мянган шавь нарынх нь сэтгэл зүрхэнд мөнхөд орших болно.
Багшийнхаа гэр бүл, үр хүүхэд, ач зээ, ачит багш нар, анд нөхөд, мянга мянган шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
Био-Анагаахын сургууль
АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Анатомийн тэнхимийн хамт олон
2026 оны 4 дүгээр сарын 24.
Гал морин жилийн хаврын адаг сарын шинийн 8.

Оюутны эрхийг хамгаалах сарын хүрээнд зохион байгуулагдсан “Амжилтын хурдасгуур” хэлэлцүүлэг 2025.10.28нд амжилттай болж...
30/10/2025

Оюутны эрхийг хамгаалах сарын хүрээнд зохион байгуулагдсан “Амжилтын хурдасгуур” хэлэлцүүлэг 2025.10.28нд амжилттай болж өндөрлөлөө.
Хүрэлцэн ирсэн зочин Эмч нар болон нийт оюутан залуусдаа баярлалаа😁

Оюутан залуус та бүхнийг “Амжилтын хурдасгуур” хэмээх чөлөөт ярилцлаганд ирэхийг урьж байна.Та энэхүү ярилцлаганаас амжи...
27/10/2025

Оюутан залуус та бүхнийг “Амжилтын хурдасгуур” хэмээх чөлөөт ярилцлаганд ирэхийг урьж байна.
Та энэхүү ярилцлаганаас амжилттай яваа эмч нарын зөвлөгөө ярилцлагыг сонсонгоо crush-тайгаа уулзаарай😍
Жич:( 3н азтан тодруулна, азаа шалгаад үзээрэй)
tax:1000

Таны асуултад бид хариулна😘“Амжилтын хурдасгуур” хэлэлцүүлэг…Эдгээр хүмүүсийн амжилттай яваа нууц юу вэ?Та мэдэхийг хүсв...
27/10/2025

Таны асуултад бид хариулна😘
“Амжилтын хурдасгуур” хэлэлцүүлэг…
Эдгээр хүмүүсийн амжилттай яваа нууц юу вэ?
Та мэдэхийг хүсвэл маргааш
АШУҮИС төв сургууль ОСТ
18:00 цагт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Үлдсэн 1 зочин хэн бэ?
Tax:1000

2025.10.06ны 1дэх өдөр 18:20 цагт эхний хурал 105 тоотод болно. (зураг авхуулах тул бүгд халадтай цагаан цамцтай ирээрэй...
03/10/2025

2025.10.06ны 1дэх өдөр 18:20 цагт эхний хурал 105 тоотод болно.
(зураг авхуулах тул бүгд халадтай цагаан цамцтай ирээрэй)

Намрын элсэлтийн 2-р шат✌️2025.10.1ны лхагва гарагт 18:10 цагт.
30/09/2025

Намрын элсэлтийн 2-р шат✌️
2025.10.1ны лхагва гарагт
18:10 цагт.

“Залуу анатомич” клуб элсэлтээ авч байна❗️❗️❗️Элсэлтийн 1-р шат буюу анкет бөглөх хэсэг 2025.09.25-ны 00 цаг хүртэл нээл...
21/09/2025

“Залуу анатомич” клуб элсэлтээ авч байна❗️❗️❗️
Элсэлтийн 1-р шат буюу анкет бөглөх хэсэг 2025.09.25-ны 00 цаг хүртэл нээлттэй байх тул https://student.mnums.edu.mn/request/solve системээрээ нэвтрэн бүртгүүлээрэй😘.

Элсэлт зарлагдсан байгаа шүү😘. Хөөрхнүүдээ оюутны системээрээ ороод анкетаа бөглөөрэй☺️.
19/09/2025

Элсэлт зарлагдсан байгаа шүү😘.
Хөөрхнүүдээ оюутны системээрээ ороод анкетаа бөглөөрэй☺️.

АШУҮИС-ИЙН ОЮУТНЫ КЛУБИЙН 2025 ОНЫ ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

АШУҮИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн оюутны клубийн элсэлтийг оюутны системээр (https://student.mnums.edu.mn/) бүртгэж эхэллээ.

Элсэлтийн 1-р шат оюутны системээр 2,3-р шат тухайн клуб өөрсдөө зохион байгуулж, шалгаруулалт хийж элсүүлж авна.
Клубт элсэх хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд бүртгэж авна.
Оюутан 5 клубт элсэх хүсэлт илгээж, 2 клубт харьяалагдах боломжтой.

Оюутан та авьяас, хүсэл сонирхолдоо нийцсэн клубт элсэж, хамтдаа хөгжихийн зэрэгцээ шинэ нөхөрлөлийг бий болгоорой.
Амжилт хүсье.

Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе!

14/04/2025

"АНАТОМИЙН ОЛИМПИАД-2025" оролцогч багуудын мэндчилгээг хүлээн авна уу.

14/04/2025

Address

Ulaanbaatar
S.ZORIGSTREET

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 11:00 - 15:00

Telephone

+97688099136

Alerts

Be the first to know and let us send you an email when Залуу Анатомич Клуб posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Залуу Анатомич Клуб:

Shortcuts

Share

Category