25/08/2026
сэтгэгдэлүүд нь харгис юмаа кк
Г.Мөнгөн: Мөнгө хадгалж сураагүй, дөнгөж эхэлж байх үедээ өөрийгөө сорихын тулд 6 дансны арга хэрэгжүүлж үзсэн
Орлого бага хэр нь өр, зээл ихтэй үедээ би сайхан амьдрахын тулд санхүүгийн асуудалдаа л хариуцлагатай хандах юм байна гэдгийг ойлгосон юм. Мөнгө хадгалж сураагүй, дөнгөж эхэлж байх үедээ өөрийгөө сорихын тулд 6 дансны аргаар хуримтлуулж үзсэн. Гэхдээ тэр 6 дансыг шууд л нэг дор нээчхээгүй. Нэг нэгнээсээ ургаж, “шаардлагатай юм байна” гэдгийг ойлгосны үндсэн дээр нээсэн данс л даа.
Эхдээд би ганцхан харилцах данстай байж байгаад хуримтлуулах хэрэгтэй гэдгийг ойлгоод хадгалах данс нээсэн юм. Тийшээ орлогынхоо 40 орчим хувийг хадгалдаг байлаа.
Тэгтэл зээлээ төлөх мөнгө хэрэг болоод, хуримтлалаараа төлнө гэхээр хайран санагдаад байсан юм. 6-7 сар хадгалж хадгалчхаад зээл төлчихнө гэхээр хайран шүү дээ. Тэгээд би гурав дахь дансаа зээл төлөх мөнгөө хадгалах зориулалтаар нээлээ. Тэнд байгаа мөнгөөрөө зээлээ төлөөд үлдсэнийг нь авалгүйгээр дараагийн сарын төлөлтдөө л зарцуулна. Ингэхээр ирэх сарын зээлдээ санаа зовох нь ч багасчихдаг юм байна лээ.
Гурван данстай явж байтал надад өөрийгөө шагнах баярлуулах хэрэгцээ гарч ирж байна. Аялалд явчихмаар, шинэ загварын гар утас зээлээр авчихмаар санагдаад л. Ингээд дөрөв дэх дансаа “Аяллын данс” нэртэйгээр нээлээ. Энэ бол өөрийгөө шагнах зориулалттай мөнгөө хадгалдаг данс бөгөөд би л аяллын гэж нэрлэсэн болохоос бусад хүмүүс юу ч гэж нэрлэж болно л доо.
Яг сайхан дөрвөн данстай явж байтал хүн бүрд байдаг шунал намайг хатгасан юм. Хуримтлуулаад ирэхээр тэр мөнгөө богино хугацаанд улам өсгөмөөр, койн авах эсвэл бизнес хиймээр санагдаад л. Ихэнх хүмүүст ийм бодол, хүсэл төрөөд эхлэхээр л мөнгөө хөдөлгөчхөөд байдаг. Тиймээс би тав дахь дансаа нэмэлт орлого олдог, өөрөөр хэлбэл харамсах юмгүйгээр мөнгөө өсгөх оролдлого хийдэг данс болгосон юм. Тэр мөнгөөр үнэт цаас эсвэл эд бараа гэх мэт юу ч юм аваад зарж болно. Алдсан ч харамсахгүй гэсэн л зарчимтай данс юм уу даа.
Харин хамгийн сүүлийн данс бол зугаа цэнгэлийн данс. Мөнгөө дэмий үрэхгүй хуримтлуулах гэж явсаар найз нөхөдтэйгөө ч уулздаггүй, нийгмийн харилцаанаас тусгаарлагдсан гэхэд буруудахгүй болсон өөрийгөө эргээд нийгмийн харилцаа, үйлчилгээнд оруулахын тулд би тэр дансыг нээсэн гэсэн үг. Энэ зургаан дансны арга бол миний өөрийгөө сорьсон нэг хэлбэр байсан.
Дэлгэрэнгүйг https://www.posted.mn/posts/p4358d -ээс уншаарай!