08/11/2025
❗️Анхаарлаа нааш нь хандуулаарай❗️
Манай “SERENADE ORGANIZATION” - ээс уран гартай, урлагт хайртай хүүхэд залуучууд та бүхэндээ зориулж “ETHNO FASHION” нэртэй загварын тэмцээнийг тун удахгүй зохион байгуулах гэж байгаагаа дуулгахад таатай байна аа.⭐️
👉Уг тэмцээний зорилго нь хүүхэд залуучуудад урлаг гоо сайхны мэдлэг олгон ирээдүйн авъяастануудыг нээн илрүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэн бусадтай хамтарч ажиллах арга барилд суралцахад орших юм.👈
Хэрэв та өөрийгөө сорьж загварын тайзан дээр гялалзахыг хүсдэг бол “ETHNO FASHION” тун удахгүй….
19/10/2025
Манай Serenade Club-ийн “Хууль зүйн тэнхим”-ийн анхны үйл ажиллагаа буюу 10-р сарын 17-нд Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн 605 тоотод 18:00 цагт Consstudents төслийн сургагч багш нартайгаа хамтран "Үндсэн хуулийн анхан шатны сургалт"-ыг амжилттай зохион байгууллаа.
Гайхалтай сургалтыг зохион байгуулсан сургагч багш нартаа гүнээ талархаж байна.
17/10/2025
Манай Serenade Club-ийн “Хууль зүйн тэнхим”-ийн анхны үйл ажиллагаа💖💖💖
⚖️Өнөөдөр буюу 10-р сарын 17-нд Монгол Улсын Их Сургуулийн 5-р байр — Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн 605 тоотод 18:00 цагаас
Consstudents Үндсэн хуулийн сургалт зохион байгуулагдах гэж байна! 🇲🇳📚
Хууль, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй оюутан, сурагч та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна!
Оролцсон оюутнууддаа сертификат олгож байгааг дуулгахад таатай байна.
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн
#ҮндсэнХууль
10/10/2025
Манай клубийн 2 жилийн ойн хүрээнд зохиогдож буй 3 ажлын нэг болох
SERENADE АЖИЛЛАГАА - 1 : SERENADE OLYMPICS - 2025
07/10/2025
Та бүхэндээ Serenade Club үүсгэн байгуулагдсаны 2 жилийн ойн баярын мэндийг хүргэе💖
16/08/2025
🔥 SERENADE КЛУБ – ШИНЭ ЭРИН 🔥
Домгийн шувуу үргээж, Serenade Club-ийн шинэ элсэлт эхэллээ.
2023 онд байгуулагдаад 2024 оны шилдэг клуб, Spring Festival-ийн шилдэг клуб болсон Serenade энэ улиралд илүү хүчтэйгээр эргэн ирлээ! 💪✨
📌 Шинэ бүтэц
📌 Шинэ баг
📌 Шинэ тогтолцоо
💡 Хүүхэд, залуусыг зөв замд чиглүүлэх Serenade – энэ нийгэмд шинэ өнгө төрх авчирна гэдэгт бид 100% итгэлтэй байна!
Бүртгүүлэх линк:
https://forms.gle/eudzc7wLKfyD54BC8
📍 Join the Legend – Serenade Club
08/08/2025
🔥 SERENADE КЛУБ – ШИНЭ ЭРИН 🔥
2023 онд байгуулагдаад 2024 оны шилдэг клуб, Spring Festival-ийн шилдэг клуб болсон Serenade энэ улиралд илүү хүчтэйгээр эргэн ирлээ! 💪✨
📌 Шинэ бүтэц
📌 Шинэ баг
📌 Шинэ тогтолцоо
💡 Хүүхэд, залуусыг зөв замд чиглүүлэх Serenade – энэ нийгэмд шинэ өнгө төрх авчирна гэдэгт бид 100% итгэлтэй байна!
⏳ Элсэлт эхлэхэд ердөө 7-н хоног үлдлээ…
📍 Join the Legend – Serenade Club
08/08/2025
🎉 Юуны өмнө та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 🌞
Миний бие анх 🗓 2023 оны 10-р сарын 6-нд клубээ нээснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Эхэндээ 🎶 хөгжмийн клуб хэмээн нээсэн ч тал бүрийн авъяастангуудыг цуглуулан 🎭 урлаг, соёл, энтертайнментийн клуб болгон өргөжүүлсэн билээ.
✨ Сайнтай муутай энэ хугацаанд клуб маань 2024 оны Spring Festival-ийн шилдэг, 🏆 2024 оны шилдэг клуб-ээр тодорч, тухайн цаг үедээ хэн ч маргахааргүй хамгийн шилдэг клуб нь болж байлаа.
Хүн болгоны аманд багтаж, сайлуулж, муулуулж ирсэн энэхүү клуб маань ажлаа эхэлбэл ямар гайхамшигтай ажилладаг вэ гэдгийг 📚 МУИС-ийн багш, мэргэжилтэн, захиралууд, оюутнуудад харуулж, тэднийхээ итгэлийг дааж чадсан гэж бодож байна.
💼 Миний бие 2024 оны 12-р сард тэргүүлэгчийнхээ үүргийг хүлээлгэн өгч, хувийн карьертаа илүү анхаарсан бөгөөд шинэ тэргүүлэгчтэйгээ хамт 📖 сургалтын төв ажиллуулан, Serenade ТББ-г байгуулсан. Завгүй байсны улмаас ⏳ 2025 оны хаврын улиралд клуб бүтэн ажиллаагүй байж магадгүй.
🔥 Харин энэ улирлаас эхлэн Serenade клуб нь шинэ өнгө төрх, шинэ бүтэц бүрэлдэхүүн, шинэ удирдагч, шинэ тогтолцоотойгоор эргэн ирэх гэж байна!
👑 Тэргүүлэгчээр МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн 2-р түвшний оюутан Б.Маралгуа ажиллахаар болсон бөгөөд түүний амжилтуудаас дурдвал:
🏅 Cheerleading төрлийн Улсын 3-н удаагийн аварга
🥉 Cheerleading төрлийн Азийн хүрэл медаль
🌍 Cheerleading төрлийн Дэлхийн аваргын шагналт 5-р байр
🎤 "New Verse Vol.3 with ChinKaze" тоглолтын ажлын хэсгийн ахлагч
📚 Serenade Сургалтын Төвд багшаар ажиллахдаа бэлдсэн шавь нарын дундаж оноо — 656.7 гэх мэт хувийн болон багаар ажиллах чадвар өндөр, мэдлэг ухаан сайтай, удирдах чадвар өндөртэй залуу лидер охин юм.💪
Мөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд олон чадварлаг залуус байгаа тул манай клуб нь 📈 түүхэндээ байгаагүйгээр хүчтэй эргэн ирэх болно гэдэгт итгэлтэй байна.
💖 Хэдий би клубийн ажлаас нэрээ татсан ч шаардлагатай үед та бүхэндээ тус болсоор байх бөгөөд Serenade-г хүүхэд залууст ээлтэй community болгон өргөжүүлэх болно гэж амлаж байна.
🕊 Ийнхүү домгийн шувуу үргээж, бидний элсэлт эхлэхэд маш бага хоног үлдлээ.
🌟 Хүүхэд залуусыг зөв замд нь чиглүүлэх Serenade клуб нь нийгэмд шинэ өнгө төрх авчирна гэдэгт 100% итгэлтэй байна.
🌸 Шинэ бүтэц, бүрэлдэхүүндээ амжилтын дээдийг хүсэн ерөөе!
✍️ Үүсгэн байгуулагч, төлөөлөн удирдагч
Наранбаатарын Чинбилэгт