28/11/2015
Монголын startup багийг дэмжиж саналаа өгөөрэй!
Олон улсын startup бизнесүүдийн уралдаанд Монгол залуусын нэгэн шинэлэг санаа эх орноосоо шалгаран өрсөлдөж байна.
“Номиго” Үлгэрээр дамжуулан хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлж, хүмүүжүүлэх аппликейшнд саналаа өгөөрэй. Манай залуус спорт, соёл урлагаас гадна бизнесийн салбарт ч дэлхийд өрсөлддөг цаг иржээ.
Аваргын төрөлд : http://sr.mn/s/
Боловсролын төрөлд : http://sr.mn/s2/
тус тусд Монгол улсаа төлөөлж оролцож байгаа тул та хоёр линкрүү хоёууланруу нь орж саналаа өгөөрэй :)
"Nomigo" 3-6 насны хүүхдүүдийн үлгэр дээр суурилсан сэтгэхүй хөгжүүлэгч боловсролын программ”.
Багадаа үлгэр сонсдог л байсан биздээ? Нэг үлгэрээ хэчнээн дахин сонссон ч ахиад л сонсмоор санагддаг байж билээ. Үлгэрээс бид баатар болохыг, гүнж болохыг, бусдад туслахыг, сайн нь муугаа ялдгийг, байгаль эх дэлхийгээ хамгаалахыг, нэг нэгнийгээ хайрладгийг ойлгож байсан. Гэхдээ одоо хүүхэддээ үлгэр ярина гэхээр
1. Одоо цагийн хүүхдүүд аливааг хурдан сурах өндөр чадамжтай, шинэ зүйлд мэдрэмтгий болжээ. Эцэг эхчүүд бидний хувьд хүүхэдтэйгээ ойлголцож чадахгүй байгаа нь хүүхдийнхээ энэ онцгой сэтгэхүйг бүрэн ойлгохгүй байгаагийнх...
2. Хүүхэд маань ч үлгэрийг сонирхохгүй байна - Хүүхдүүдийн 52 хувь нь гар утсаар тоглоом тоглодог ч тоглоомных нь 92 хувь нь хүүхдэд өгөөжгүй байна.
Яагаад бид үлгэрийг сонсонгоо үлгэр дотроо тоглож, үлгэрийн баатрын дүрд аав ээжтэйгээ хувирч үлгэрийн зохиолыг хүссэн цагтаа өрчилж, үлгэрт гарах бүх үйл явдлуудад шийдвэр гарган, өөрийн дуу хоолойгоор асуулт асууж харилцан тоглож болохгүй гэж?
Тиймээс л ”Номиго” бий болсон юм.
Дэлхийд танигдах монгол ухаан, монгол үлгэр...