ХИМИЙН СУРГАЛТ

ХИМИЙН СУРГАЛТ

Share

ХИМИЙН СУРГАЛТ-г шинэ түвшинд

18/04/2024

Химийн лабораторит өргөн хэрэглэгддэг сав суулга болон төхөөрөмжүүд, тэдгээрийн үүрэг зориулалт
1. Beaker Шилэн аяга
2. Erlenmeyer Flask Эрленмейрийн колбо (Шувтан колбо)
3. Volumetric Flask Хэмжээст колбо
4. Graduated Cylinder Хуваарьт цилиндр
5. Test Tube Хуруу шил
6. Beaker Tongs Шилэн аяганы хавчуур
7. Crucible Tongs Тигелийн хавчуур
8. Test Tube Holder Хуруу шилний бариул
9. Test Tube Brush Хуруу шилний сойз
10. Scoopula Хуурай бодисын хутгуур
11. Thermometer Термометр
12. Forceps чимхүүр Хямсаа
13. Medicine Dropper Эмийн дусаагуур
14. Test Tube Rack Хуруу шилний тавиур
15. Glass stirring Rod Хутгуурын шилэн савх
16. Bunsen Burner Бунзений халаагуур
17. Retort Stand Бэхлүүрийн суурь (штатив)
18. C-Clamp C-хэлбэрийн хавчаар
19. Burette Бюретк
20. Wire Mesh (wire gauze) төмөрөн тор
21. Clay Triangle Шаазан гурвалжин
22. Crucible Хайлуулах аяга (Тигель)
23. Funnel Юүлүүр
24. Filter Paper Шүүлтүүрийн цаас
25. Mortar & Pestle Уур, нухуур
26. Evaporating Dish Ууршуулах аяга
27. Petri Dish Петрийн аяга
28. Watch Glass Цагний шил

Хими ба амьдрал подкаст №3 Хүнс 27/02/2024

МУИС-ийн Химийн тэнхимээс “Хими ба амьдрал” сэдвийн хүрээнд сонирхолтой подкастууд гаргаж байгаа юм байна. Та бүхэн чөлөөт цагаараа сонирхон, шимтэн сонсоорой. YouTube channel -руу нь ороод subscribe дарчихвал шинээр орсон подкастууд нь тогтмол гарч ирээд байх юм шүү.

Хими ба амьдрал подкаст №3 Хүнс

08/11/2023

🧨🌍🧲SCIENCE FAIR 2023 ХӨТӨЛБӨР🧬🧪🔭

Монгол улсын өнцөг булан бүрээс ирсэн 500 гаруй сурагчдын сонирхолтой бүтээлүүдийг үзэж, шинжлэх ухааны мэдлэгээ хуваалцах нэгэн гайхалтай арга хэмжээ БЯМБА гарагт болох гэж байна шүү🧪🧬🔭.

🤖Хүрэлцэн ирсэн хүн бүрт нээлттэй, үнэ төлбөргүй. Гэр бүл, найз нөхдийн хамтаар амралтын өдрөө ШИНЖЛЭХ УХААНЧААР өнгөрүүлээрэй.

🧲ИНТЕРАКТИВ, ТАНИЛЦУУЛГА ХЭСЭГТ
Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/
Golomt Bank
USA Embassy Mongolia
STEM Girls Mongolia
General Staff of the Mongolian Armed Forces
EducationUSA Mongolia
MASA
IVCO Тарилгын Эмийн Үйлдвэр
Science Café Ulaanbaatar
зэрэг олон байгууллагын бүүтээр зочилж мэдээлэл авах боломжтой 🎉🤩

📍Хаана: Улаанбаатар хот,
Монгол улсын боловсролын их сургууль (МУБИС) -ийн 3-р байр
Математик, байгалийн ухааны сургууль
Хөгжим бүжгийн коллежийн замын урд
https://maps.app.goo.gl/8hQtvTxJ8g56Nmaq8

📅 Хэзээ: 2023 оны 11-р сарын 11-нд
📞 Утас: 80018262, 88025514

А.АМАРТҮВШИН: ДАРААГИЙН УДАА АЛТАН МЕДАЛЬТАЙ ЭХ ОРОНДОО ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЧЭЭНГҮЙЛЭН СУРАЛЦАНА 28/07/2023

Химийн хичээлийг сонгож гүнзгийрүүлэн судалсан шалтгаан нь багш минь байсан. Тэр үед багшийн маань зааж байгаа арга барил, заасан хичээлүүд нь сонирхолтой санагдсан.

А.АМАРТҮВШИН: ДАРААГИЙН УДАА АЛТАН МЕДАЛЬТАЙ ЭХ ОРОНДОО ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЧЭЭНГҮЙЛЭН СУРАЛЦАНА        Олон улсын химийн 55 дугаар олимпиадаас хүрэл медаль хүртсэн “Орчлон” сургуулийн аравдугаар ангийн сурагч А.Амартүвшинтэй ярилцлаа. Тэрбээр химийн олимпи....

Photos from ХИМИЙН СУРГАЛТ's post 28/07/2023

Швейцар улсын Цюрих хотноо 7-р сарын 16-25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын 🧪Химийн 55-р олимпиад (IChO)-аас Орчлон сургуулийн сурагч Б.Номин-Ундрах, А.Амартүвшин нар хүрэл медаль, Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн сурагч Б.Эрмүүнболд тусгай байрын шагнал хүртлээ. Амжилттай оролцсон химич сурагчиддаа баяр хүргэе.

19/06/2023

2023 оны Химийн ЭЕШ-ийн анхны онооны тархалт

Photos from Public education сургалтын төв's post 19/06/2023

Хими болон биологийн сайн сургалт сонирхож байгаа сурагчид эднийхийг зориорой. Олон хүн чатаар асуугаад байгаа учраас та бүхэнтэй хуваалцлаа.

18/06/2023

Улсын хэмжээнд ЭЕШ-ийн Биологийн хичээлээр нэг сурагч 100%-ийн гүйцэтгэлтэй 800 авсан бол Химийн хичээлээр мөн адил нэг сурагч 100%-ийн гүйцэтгэлтэй 800 авсан юм.

Тэднийг Хими болон Биологийн хичээлээс хос 800 оноо авсан сурагчид гэдгийг давхар онцолъё:

- АШУҮИС лицей сургуулийн сурагч Амгаланы Хэрлэн (биологи 100%, хими 99%)

- 84-р сургуулийн сурагч Баярсайханы Тэлмүүнбилэг (хими 100%, биологи 97%)

Тэгвэл, эдгээр сурагчид нэг сургалтын төв дээр ЭЕШ-ийн бэлтгэлээ хангасныг мэдэх үү?
Энэ бол Public education сургалтын төв. Хүүхдүүдийн хүсэл мөрөөдөлдөө хүрэх боломжийг нээж, үнэмлэхүй амжилт гаргахад нь хөтөлсөн сургалтын төвийн хамт олонд нь баяр хүргэе.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Химийн сургалт
Ulaanbaatar