23/12/2025
Мэргэжлийн сургагч багш бэлтгэх хөтөлбөр -2025 намар
3 сарын турш
өөрийгөө танин мэдэж,
харилцаа, хандлагаа сайжруулж,
багаар ажиллаж,
манлайллаа хөгжүүлж,
илтгэх болон мэргэжлийн багшийн ур чадварт суралцсан манай 2025 оны намрын ээлжийн оролцогчид 12 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд шалгалтаа өгч, сургалтаа амжилттай дүүргэлээ.
Та бүхэнтэй минь
- сургагч багшийн замналдаа итгэлтэй алхах зориг
- бусдад нөлөөлөх мэдлэг, ур чадвар
- бодит өөрчлөлт бүтээх манлайлал хамт явах болтугай гэж чин сэтгэлээсээ хүсье.
CoachLab бол:
Зөвхөн заадаг биш өөрчилдөг
Онол бус бодит чадвар бүтээдэг
Сургалт бус мэргэжилтэн бэлтгэдэг орчин
2026 оны 3 дугаар сард дараагийн ээлж эхэлнэ.
Хэрэв Та мэдлэгээ дамжуулж, бусдын өсөлтөд нөлөөлдөг Мэргэжлийн сургагч багш болохыг хүсэж байвал - дараагийн түүхийг тань хамт бичилцэхэд бид бэлэн байна.
#МэргэжлийнСургагчБагш
#Манлайлал
#ХүнийХөгжил
#2026ОныЭэлж