Дараагийн Хуудас

Дараагийн Хуудас "БРИЛЛИАНС" агентлагаас хэрэгжүүлж буй "Дараагийн хуудас" хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр

*** Хөтөлбөрийн зорилго:
Хүүхдэд өргөн цар хүрээтэй бодож сэтгэх, түүнийгээ бусдад зөв илэрхийлэх чадвар суулгах явдал юм.

*** Агуулга:
Хүүхэд бүр өөрийн гэсэн авьяастай, гоц байдаг. Гэхдээ хүүхэд бүрт байдаг нийтлэг хоёр зүйл байдаг.
1. Тэд гэр бүлийн гишүүн болно.
2. Нийгмийн эд эс болно.
Энэ хоёр бол туйлийн үнэн юм.
Манай хөтөлбөрт хамрагдсан хүүхэд гэр бүлийн сайн гишүүн байх, нийгмийн хариуцлагатай иргэн болох зөв хандлагыг олж авна.
Бид таны хүүхэдтэй дэлхийн сонгодог зохиолуудаар дамжуулан хүний амьдралын сайхан муухай, болох болохгүйн тухай ярилцах, мөнхийн сэдэв болсон хайр, ээж аав, гэр бүл, нөхөрлөл зэрэг сэдвүүдээр харилцан санал бодлоо солилцох замаар хөтөлбөр явагдана.

*** Бидний урилгаар тус хөтөлбөрт,
МҮОНТ-ийн сэтгүүлч, редактор Д. Нарантуяа болон Дараагийн Хуудас нэвтрүүлгийн анхны хөтлөгч, багш С. Отгонтуяа нар хамтран хэрэгжүүлж байна.

*** Дэмжин оролцогчид:
"Дараагийн хуудас" нэвтрүүлгийн байнгын оролцогч Буджав

"Дараагийн хуудас" нэвтрүүлгийн байнгын оролцогч Ариундарь

"Дараагийн хуудас" нэвтрүүлгийн байнгын оролцогч Түвшингэрэл нар юм.

*** Сургалтын төрөл:
1. Анги хамт олны - Ангиараа сургууль дээрээ тухайлсан сэдвийн дор дэлхийн сонгодог зохиолоор дамжуулан өөрийгөө хөгжүүлэхээс гадна хамт олоны эв нэгдэл, анд нөхрөө гэх сэтгэл, багийн сэтгэлгээ нь илүү сайжрах зэрэг давуу талуудтай.

2. Ганцаарчилсан сургалт - Ганцаарчилсан хэлбэрээр, өөрийн гэртээ, гэр бүлийнхээ хамтаар хичээллэх боломжтой хөтөлбөр юм.

**** Холбоо тогтоох
976-99018091
976-99258277

Сайхан мэдээ байна аа
06/10/2015

Сайхан мэдээ байна аа

72 цагийн турш 72% ХЯМДРАЛ

Та энэхүү зургийг PUBLIC SHARE хийн манай page-ийг LIKE дарснаар 2015 оны 10 сарын 9-ний өглөө 09:00 цагаас эхлэн 72 цагийн турш үргэлжлэх хямдралтай худалдаанд оролцох боломжтой.

Хямдралтай худалдаанд оролцохдоо өөрийн profile-аар манай page-ийг like дарж, public share хийсэн зургаа үзүүлэхэд хангалттай.

72 цагийн турш 72%-ийн хямдралтай худалдаа зөвхөн Азхур номын их дэлгүүр дээр 10 сарын 09-нд 09:00 цагаас эхэлж 10 сарын 11-ний өглөө 09:00 цагт дуусна.

Азхур номын их дэлгүүрт худалдаалагдаж буй бүх ном 10-72% хямдарна.

Азхур номын их дэлгүүрийн хаяг: Нарны зам дагуу, Саруул худалдааны төвийн урд, "Мөнхийн Үсэг" ХХК-ийн байр

Сэтгэл зүрх, дүр төрхөөрөө жинхэнэ Монгол багшийн мэндчилгээг түүний өмнөөс та бүхэндээ хүргэхдээ бахдам байна.
01/09/2015

Сэтгэл зүрх, дүр төрхөөрөө жинхэнэ Монгол багшийн мэндчилгээг түүний өмнөөс та бүхэндээ хүргэхдээ бахдам байна.

С.Отгонтуяа

Амьдралынхаа шинэхэн хуудсуудыг нээсээр буй сурагч дүү нартаа Хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье. Та бүхний амь...
01/09/2015

Амьдралынхаа шинэхэн хуудсуудыг нээсээр буй сурагч дүү нартаа Хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.
Та бүхний амьдралын дараа дараагийн хуудас агуулга мөн чанараар баялаг байх болтугай

28/08/2015
28/08/2015

Амьдрал ахуйг зохицуулахад мөнгө хичнээн их чухал байдаг нь тодорхой байсаар атал хүүхдүүдэд маань сургуульд мөнгөний талаар заадаггүй. Эцэг эхийн хувьд та хүүхдүүддээ санхүүгийн чухал сургаалиудыг өгч болно, өгөх ч хэрэгтэй. Санхүүгийн төрөл бүрийн хүндрэлд ордогоос нь харахад насанд хүрэгчид ч гэл…

14/08/2015
08/08/2015

МҮОНТ-ийн сэтгүүлч, редактор Дэмбрэлийн Нарантуяагийн санаачлагаар БРИЛЛИАНС Агентлаг хэрэгжүүлж буй "Дараагийн Хуудас" Хүүхэд хөгжлийн хөтөлбөр нь хүүхдэд өргөн цар хүрээтэй сэтгэх, түүнийгээ бусдад зөв илэрхийлэх чадвар суулгах зорилготой.

Хүүхдүүд маань зохиолч Ф. Бөрнэт-ийн "Цэнхэр цэцэгсийн орон"  зохиолтой түрүүчийн хичээл дээрээ танилцаж, гол баатар Аму...
08/08/2015

Хүүхдүүд маань зохиолч Ф. Бөрнэт-ийн "Цэнхэр цэцэгсийн орон" зохиолтой түрүүчийн хичээл дээрээ танилцаж, гол баатар Амур хаантай найзлаж, төрөхөөсөө ээж аавгүй хэдий ч сүр хүч бүхий уужуу сэтгэлт ухаант хаан болон өссөн түүний олон сайхан чанарыг олж харсан билээ. Харин өнөөдөр Зохиолоор дамжуулж харуулахыг хүссэн олон эерэг утга санаануудыг ярилцахаас гадна зохиолоо өөрийнхөө бодол төсөөллөөр сэтгэж шинээр үйл явдалыг үргэлжүүлэн бичиж сууна. АМЖИЛТ ХҮСЬЕ номын анд дүү нартаа.

Hairaas butsen ger buliinhee talaar durslen haruulahaar hicheej baina... Hairaas butsen gariin 5 huruu geh zergeer tusuu...
06/08/2015

Hairaas butsen ger buliinhee talaar durslen haruulahaar hicheej baina... Hairaas butsen gariin 5 huruu geh zergeer tusuulun bodotsgooj bnadaa.

04/08/2015

Монгол хэлний зөв бичгийн дүрэм (бүрэн эхээр)-Монгол үндэсний портал - Mongolcom.mn

04/08/2015

Address

Нарны хороолол
Ulaanbaatar
15110

Alerts

Be the first to know and let us send you an email when Дараагийн Хуудас posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Дараагийн Хуудас:

Shortcuts

Share

Category