01/06/2026
“ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!”
✅Хүүхэд бүр дараах үндсэн эрхтэй гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенц-д заасан байдаг.
✅Хүүхдийн үндсэн эрх:
Амьд явах, эрүүл өсөж хөгжих эрх
• Эрүүл мэндийн үйлчилгээ авах
• Аюулгүй орчинд өсөх
• Хоол хүнс, орон байртай байх
Боловсрол эзэмших эрх
• Сургуульд сурах
• Чанартай боловсрол авах
• Авьяас чадвараа хөгжүүлэх
Үзэл бодлоо илэрхийлэх эрх
• Өөрийн санал бодлоо хэлэх
• Өөртэй нь холбоотой асуудалд дуу хоолойгоо хүргэх, сонсогдох эрхтэй байх
Хайр халамж, хамгаалал авах эрх
• Гэр бүлдээ өсөх
• Хүчирхийлэл, дарамт, үл хайхралаас хамгаалагдах
• Аюулгүй орчинд амьдрах
Тоглох, амрах эрх
• Тоглох
• Найз нөхөдтэй болох
• Урлаг, спорт, соёлын үйл ажиллагаанд оролцох
Ялгаварлан гадуурхагдахгүй байх эрх
• Хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, хөгжлийн онцлогоос үл хамааран адил тэгш эрхтэй байх