12/05/2021
06 сарын 03 болон 12-ны өдрүүдэд 🇲🇳УЛААНБААТАР - 🇭🇺БУДАПЕШТ - 🇲🇳УЛААНБААТАР чиглэлд 2 нислэг үйлдэхээр боллоо
Унгар Улсын 🇭🇺Будапешт хотод 🇲🇳Монгол Улсын жудо бөхийн шигшээ баг тамирчид 2021 оны Дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд оролцох болсон тул энэ нислэгт цөөн тооны аялагчдыг авч явах боломжтой байна.
2021 оны 06 сарын 03-ны нислэгт хамрагдах зорчигч та:
- ПСР шинжилгээ өгсөн байх,
- 🇲🇳Улаанбаатар - 🇭🇺Будапешт - 🇲🇳Улаанбаатар - 2 талын тийз авсан байх, /энэ өдрийн нислэгт нэг талын тийз бичигдэхгүйг анхаарна уу/
- Вакцины 2 дахь тунгаа хийлгээд 14 хоногоос дээш хоносон, албан ёсны сертификаттай байх,
- https://ugyintezes.police.hu/en/meltanyossagi-kerelem хаяганд хандаж 🇭🇺Унгар Улсын цагдаагийн тодорхойлолтыг авсан байх,
- Визатай байх,
- Виза шинээр авах хүмүүс 8979-5577 утсаар холбогдоод, визний материалаа бүрдүүлж өгөх бөгөөд шаардлагатай материалын жагсаалтыг тус элчин сайдын яамны сайтаас авах / https://ulanbator.mfa.gov.hu/mng /,
- мэдээллээ [email protected] хаягаар:
- Гадаад паспортны хуулбар, визатай хэсгийн хуулбар,
- Вакцинд хамрагдсан сертификатын хуулбар,
- холбоо барих утасны дугаараа илгээнээ.
- Таныг бүртгэлд оруулсан гэсэн мэдээлэл ирсний дараа та дээрх хаягаар төлбөр төлсөн баримтаа илгээгээрэй.
- Илүү тээш авах боломжгүй,
06 сарын 12-нд 🇲🇳Улаанбаатар - 🇭🇺Будапешт чиглэлд нэг талдаа зорчих аялагч та
- ПСР шинжилгээ өгсөн байх,
- Вакцины 2 дахь тунгаа хийлгээд 14 хоногоос дээш хоносон албан ёсны сертификаттай байх,
- https://ugyintezes.police.hu/en/meltanyossagi-kerelem хаяганд хандаж Унгар Улсын цагдаагийн тодорхойлолтыг авсан байх,
- Виза авсан байх,
- Бүртгүүлсэн иргэд [email protected] хаягаар:
- Гадаад паспортын хуулбар,
- Визийн хуулбар,
- 🇲🇳Улаанбаатар - 🇭🇺Будапешт чиглэлд зорчих шалтгаан болон
- Холбоо барих утасны дугаараа илгээнэ.
- Таныг бүртгэлд оруулсан гэсэн мэдээлэл ирсний дараа та дээрх хаягаар төлбөр төлсөн баримтаа илгээгээрэй.
- Илүү тээш авах боломжгүйг анхаарна уу
06 сарын 04 болон 13-ны 🇭🇺Будапешт - 🇲🇳Улаанбаатар чиглэлд явах зорчигч та
- ПСР шинжилгээ өгсөн байх,
- Вакцины 2 дахь тунгаа хийлгээд 14 хоногоос дээш хоносон албан ёсны сертификаттай байх шаардлагатай,
- Бүртгүүлсэн иргэд [email protected] хаягаар:
- Гадаад паспортын хуулбар,
- Вакцины 2 дахь тунгаа хийлгээд 14 хоногоос дээш хоносон албан ёсны сертификатны хуулбар,
- Холбоо барих утасны дугаараа илгээнэ.
- Таныг бүртгэлд оруулсан гэсэн мэдээлэл ирсний дараа та дээрх хаягаар төлбөр төлсөн баримтаа илгээгээрэй.
*Тийз хатуу нөхцөлтэй, буцаалтгүй, өдөр солих боломжгүй