Nobles Kindergarten - Ноблес цэцэрлэг

Nobles Kindergarten - Ноблес цэцэрлэг Nobles Kindergarten- Монгол Солонгосын хамтарсан цэцэрлэг

🌿 10-р сарын туршилтын хичээлийн бүртгэл эхэллээ.Хүүхэд шинэ орчинд хэрхэн дасан зохицох, багш болон найзуудтайгаа хэрхэ...
01/10/2026

🌿 10-р сарын туршилтын хичээлийн бүртгэл эхэллээ.

Хүүхэд шинэ орчинд хэрхэн дасан зохицох, багш болон найзуудтайгаа хэрхэн харилцахыг зөвхөн мэдээллээс бус, өөрийн биеэр мэдэрч танилцах боломжийг туршилтын хичээлээр олгож байна.

Туршилтын хичээлийн үеэр хүүхэд анги, багш нартайгаа танилцаж, тоглоомын төвд чөлөөтэй тоглон, цэцэрлэгийн өдөр тутмын орчинтой танилцана. Мөн эцэг эхчүүд захиралтай уулзан сонирхсон асуултаа асуух боломжтой.

📅 10-р сарын 5–16
👧🏻 2–5 нас
📩 Бүртгүүлэхдээ Messenger-ээр хүүхдийнхээ насыг бичиж илгээнэ үү. Танд тохирох өдөр, цагийг урьдчилан товлоно.

Хүүхэд бүрд тайван, тухтай орчин бүрдүүлэхийн тулд туршилтын хичээлийг урьдчилан цаг авч зохион байгуулна.

NOBLES — Цэцэрлэгээ сонгохоосоо өмнө хүүхэдтэйгээ хамт ирж үзээрэй. 🤍

🌿 Шинэ хүүхэд бүр өөр өөрөөр дасдаг.Шинэ орчин, шинэ багш, шинэ найзуудтайгаа танилцах үед хүүхэд бүрийн мэдрэмж, хариу ...
29/09/2026

🌿 Шинэ хүүхэд бүр өөр өөрөөр дасдаг.

Шинэ орчин, шинэ багш, шинэ найзуудтайгаа танилцах үед хүүхэд бүрийн мэдрэмж, хариу үйлдэл адил байдаггүй. Зарим хүүхэд өмнөх багш, цэцэрлэгээ санана. Зарим нь ээж, ааваасаа салахдаа хэцүүднэ. Харин зарим хүүхэд ангидаа ормогцоо тоглож эхлээд, удалгүй тайвширдаг. 🤍

NOBLES-ийн багш нар хүүхдийг яаруулахгүй, хүчлэхгүй. NURI хөтөлбөрийн хүүхэд төвтэй, тоглоомд суурилсан арга зүйгээр хүүхдийн мэдрэмжийг ойлгож, хүлээн зөвшөөрөн:

✓ халуун дулаан харилцаагаар аюулгүй мэдрэмж төрүүлж
✓ сонирхож буй тоглоомоор нь хамтран тоглож
✓ шинэ орчин, найзуудтайгаа өөрийн хэмнэлээр танилцах боломж олгон
✓ ажиглаж, ойлгож, дэмжин ажилладаг.

Дасан зохицох хугацаа бол уралдаан биш.
Хүүхэд бүрт өөрийн хугацаа, өөрийн хэмнэл бий. 🌱

✨ 10-р сарын туршилтын хичээл эхэлж байна.
Хүүхэд тань манай ангид хэрхэн тоглож, суралцаж, шинэ орчинтой танилцаж байгааг өөрийн нүдээр хараарай.

NOBLES цэцэрлэг
Хүүхэд бүрийн хэмнэлийг хүндэтгэнэ.

🌿 Хүүхэд шинэ орчиндоо дасна гэдэг нэг өдрийн үйл явц биш.Шинэ багш, шинэ найзууд, шинэ орчин, шинэ өдөр тутмын хэмнэл… ...
28/09/2026

🌿 Хүүхэд шинэ орчиндоо дасна гэдэг нэг өдрийн үйл явц биш.

Шинэ багш, шинэ найзууд, шинэ орчин, шинэ өдөр тутмын хэмнэл… Хүүхэд бүр энэ бүхнийг өөр өөрийн хурдаар хүлээн авч, аажмаар танилцаж, итгэлцлээ бий болгодог.

NOBLES цэцэрлэг нь NURI хөтөлбөрийн хүүхэд төвтэй, тоглоомд суурилсан арга зүйг баримтлан дасан зохицох хугацаанд хүүхдийг яаруулах бус, мэдрэмжийг нь хүлээн зөвшөөрч, өдөр тутмын тогтвортой хэмнэлээр аюулгүй мэдрэмж төрүүлэхэд анхаардаг.

Өглөө тайван салж эхлэх, багшдаа хэрэгцээгээ хэлэх, дуртай тоглоомоо сонгох, найзуудтайгаа тоглох зэрэг жижигхэн өөрчлөлт бүр “Би энд аюулгүй, надад сайхан байна” гэсэн итгэл бий болж буйн чухал шинж юм. 🤍

Зарим өдөр баяртай орж, зарим өдөр ээж аавыгаа санан уйлах үе ч бий. Энэ бүхэн дасан зохицох үйл явцын хэвийн хэсэг.

Бид хүүхэд бүрийн хэмнэлийг хүндэтгэж, тоглоомоор ойртуулан, өдөр бүр ажиглаж, эцэг эхтэй нь тогтмол холбоотой ажилладаг.

Харин 10-р сард эцэг эхчүүдээ туршилтын хичээлдээ урьж, хүүхэд тань манай ангид хэрхэн тоглож, суралцаж, оролцож байгааг өөрийн нүдээр харах боломжийг бүрдүүлнэ. 🌱

Өдөр бүрийн жижиг туршлага + итгэлцэл + тогтвортой давтамж = аз жаргалтай дасан зохицол.

NOBLES — хүүхэд бүр өөрийн хэмнэлээр өсөж, хөгжих орчин.

24/09/2026

🎨 NURI хөтөлбөр | 미술활동 – Art Class

Өнгө өнгийн цэцгүүдээр өөрийн бяцхан бүтээлээ урлалаа. 🌷🌼
NURI хөтөлбөрийн урлагийн үйл ажиллагаа нь зөвхөн “гоё зүйл хийх” бус, хүүхэд өөрөө сонгож, туршиж, бүтээж, хийсэн зүйлээрээ бахархах боломжийг дэмждэг. 💛

Nobles Kindergarten | NURI хөтөлбөр 🌱

🌷 Урлагийн булан | “Цэцэг хийж, найзуудтайгаа танилцъя”Хүүхдүүд маань өнгө өнгийн цэцэг урлан, өөрийн нэрээ бичиж, бүтээ...
23/09/2026

🌷 Урлагийн булан | “Цэцэг хийж, найзуудтайгаа танилцъя”

Хүүхдүүд маань өнгө өнгийн цэцэг урлан, өөрийн нэрээ бичиж, бүтээлээ ангийнхаа найзуудтай хуваалцлаа. 🌼

Энэхүү үйл ажиллагаагаар хүүхдүүд хайчлах, нугалах, наах зэрэг энгийн бүтээлч ажлуудыг дарааллаар хийж, гарын жижиг булчингийн хөгжил, анхаарал төвлөрөл, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэв.

Мөн өөрийн нэрийг таних, бичих оролдлого хийхийн зэрэгцээ найзуудынхаа нэрийг мэдэж, орчиндоо дасах, бусадтай эерэг харилцах, “манай анги” гэсэн дотно мэдрэмжийг бий болгоход дэмжлэг болсон хөгжилтэй хичээл байлаа. 💛

Өөрийн гараар бүтээсэн цэцэг бүр хүүхэд бүрийн адил өөр өөр, өнгөлөг, онцгой байлаа. 🌸

🎨 НҮРИ ХӨТӨЛБӨРӨнөөдөр бяцхан суралцагчид маань өөрийн гарын алгыг ажиглаж, будгаар хэв дарж, найзынхаа гарын алгатай ха...
18/09/2026

🎨 НҮРИ ХӨТӨЛБӨР
Өнөөдөр бяцхан суралцагчид маань өөрийн гарын алгыг ажиглаж, будгаар хэв дарж, найзынхаа гарын алгатай харьцуулан хөгжилтэй бүтээл хийлээ. 🖐️✨

Энэхүү үйл ажиллагаагаар хүүхдүүд:

* Өөрийн биеийн онцлогийг танин мэдэх
* Том, жижиг хэмжээг ажиглаж харьцуулах
* Өнгө, будгийг бүтээлчээр ашиглах
* Гар, хурууны жижиг булчинг хөгжүүлэх
* Найзтайгаа хамтран суралцах чадвараа хөгжүүлж байна. 🌿

Тоглонгоо ажиглаж, бүтээнгээ суралцана.
NOBLES Kindergarten 💚

#УранБүтээл #ТанинМэдэхүй #СургуулийнӨмнөхБоловсрол ХүүхдийнХөгжил

🇰🇷 NOBLES ЦЭЦЭРЛЭГИЙН 9 САРЫН ОНЦЛОХ ЗОЧИН – ЖАН ЫН СҮГ ✨Nobles Premium Korean Kindergarten хүүхдүүддээ зориулан БНСУ-аа...
18/09/2026

🇰🇷 NOBLES ЦЭЦЭРЛЭГИЙН 9 САРЫН ОНЦЛОХ ЗОЧИН – ЖАН ЫН СҮГ ✨

Nobles Premium Korean Kindergarten хүүхдүүддээ зориулан БНСУ-аас мэргэжлийн бүжигчин, бүжгийн багш Жан Ын Сүг хүрэлцэн ирнэ.

Хүүхдүүд маань Солонгосын соёл, урлагтай үзэж танилцахаас гадна өөрсдөө оролцож, хөдөлгөөнөөр дамжуулан мэдрэх онцгой 3 өдрийг өнгөрүүлэх болно. 🇰🇷🤍

NOBLES – Хүүхэд бүрт шинэ туршлага, шинэ ертөнц.

НоблесЦэцэрлэг

Хүүхэд бүр хайр, хүндэтгэлийг мэдэрч өсөх ёстой.  🤍NOBLES цэцэрлэг Солонгосын мэргэжилтэн багшийг урьж, багш нар маань х...
17/09/2026

Хүүхэд бүр хайр, хүндэтгэлийг мэдэрч өсөх ёстой. 🤍
NOBLES цэцэрлэг Солонгосын мэргэжилтэн багшийг урьж, багш нар маань хүүхэдтэй хэрхэн зөв харилцах, тэдний сэтгэлийг ойлгох тухай тусгай сургалт зохион байгууллаа. Ноблес цэцэрлэгийн үнэт зүйлсийн нэг нь хайр дүүрэн чадварлаг багш юм . Бид багш нараа тасралтгүй хөгжүүлж, хүүхэд бүрт Солонгосын дээд түвшний асаргаа, хүмүүжлийг хүргэхийн төлөө ажилладаг.

17/09/2026

🎨 Өнгө бүр хүүхдийн ертөнцийг илэрхийлнэ.

Nobles-ийн зургийн хичээлээр хүүхдүүд зөвхөн зураг зурж сурахаас гадна өөрийн төсөөлөл, мэдрэмж, санаагаа өнгө дүрсээр чөлөөтэй илэрхийлж сурдаг. 🌈

🖍 Өнгө, дүрсийг танин мэдэх
✋ Гар, хурууны жижиг булчинг хөгжүүлэх
💭 Бүтээлч сэтгэлгээ, төсөөллийг дэмжих
😊 Өөрийн бүтээлээрээ дамжуулан өөрийгөө илэрхийлэх

Хүүхэд бүрийн бүтээл өөр, хүүхэд бүрийн төсөөлөл онцгой. 💛

Nobles Kindergarten — Суралцах бүр нь аз жаргалтай дурсамж.

#ЗургийнХичээл #БүтээлчХөгжил #ХүүхдийнХөгжил NoblesKids

🌿 NOBLES KINDERGARTEN – ТУРШИЛТЫН ӨДӨРХүүхдэдээ тохирох цэцэрлэгийг сонгохын өмнө орчин, багш, хөтөлбөр, өдөр тутмын үйл...
16/09/2026

🌿 NOBLES KINDERGARTEN – ТУРШИЛТЫН ӨДӨР
Хүүхдэдээ тохирох цэцэрлэгийг сонгохын өмнө орчин, багш, хөтөлбөр, өдөр тутмын үйл ажиллагааг нь бодитоор мэдрүүлээрэй.

📅 9-р сарын 18, 25-ны Баасан гараг бүр
🎁 Туршилтын өдөр

Туршилтын өдрөөр хүүхэд маань:
• Анги, сургалтын орчинтой танилцана
• Багш, найзуудтайгаа хамт үйл ажиллагаанд оролцоно
• Цэцэрлэгийн өдөр тутмын хөтөлбөртэй танилцана
Хүүхдийнхээ шинэ орчныг сонгохдоо зөвхөн сонсох биш, өөрөөр нь мэдрүүлж сонголтоо хийгээрэй.

📞 Бүртгэл, дэлгэрэнгүй мэдээлэл: https://forms.gle/3y5p3C3nLtKvSXHt5 линкээр бүртгүүлнэ үү.
9910 3692 | 9696 1552

NOBLES KINDERGARTEN
Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн, аюулгүй, аз жаргалтай орчин. #жаргалтай

Address

Marshal Town
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Nobles Kindergarten - Ноблес цэцэрлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Nobles Kindergarten - Ноблес цэцэрлэг:

Shortcuts

Share

Category