Сэтгэлээ ойлгосон хүн амьдралаа удирддаг.
Шинэ ондоо өөртэйгөө илүү шударга, илүү энэрэнгүй байгаарай.
Шинэ оны мэнд хүргэе.
Sinapsis сэтгэл зүйн төв
Эрүүл сэтгэл, эрч хүчтэй амьдрал
14/11/2025
🌙 “Миний өсвөр насны хүүхэд яагаад өөр хүн шиг болчихов?”
Сүүлийн үед хүүхэд чинь:
Өмнөхөөсөө илүү дуугүй болж
Эсвэл эсрэгээрээ цочмог, огцом хариу үйлдэл үзүүлж
Ганцаараа байхыг хүсч
Бусдын үнэлгээ, найз нөхдийн үгийг илүү сонсох
болсон уу?
Энэ бол таны хүүхэд “муудсан” биш.
Тэр томрох гэж, өөрийнхөөрөө байх гэж, өөрийн амьдралаа ойлгох гэж оролдож байгаа юм.
🧩 Өсвөр нас бол “хэн бэ?” гэдгийг өөрөөсөө асуух үе.
Тэдний тархи:
Хил хязгаараа шалгана
Бие даах хүсэл нэмэгдэнэ
Ирээдүйн зорилгоо хайж эхэлнэ
Эмоцоо зохицуулахад суралцана
Энэ бүх өөрчлөлтийн дунд хамгийн чухал нь:
👉 тэднийг буруутгах биш, ойлгох
👉 шүүмжлэх биш, дэмжих
👉 заах биш, хамт явах
📚 Хичээлийн шинэ жилийн эхний долоо хоногийг давсанд баяр хүргэе! 🎉✨
Эцэг эхчүүд, хайртай хүүхдүүддээ хичээлийн эхний долоо хоног амжилттай өнгөрсөнд баяр хүргэе! 🏫💛
Энэ долоо хоног бол шинэ сорилт, шинэ танилууд, шинэ боломжуудтай үе. 🌱👫 Багахан туршлага ч, хүүхдэдээ итгэл нэмдэг том алхам болдог шүү! 💫
Анхаарах зүйлс:
1️⃣ Хүүхэдтэйгээ ярилцаж байгаарай – Өдөр тутмын жижиг амжилт, мэдрэмжээ хуваалцаад нэг үзээрэй. 🗣️💬
2️⃣ Өдөр тутмын хэв маягт анхаараарай – Унтах, хооллох, даалгавраа хийх цагийг тогтмол байлгах тал дээр дэмжлэг үзүүлээрэй. 🕒🍎
3️⃣ Эерэг дэмжлэг үзүүлээрэй – Багахан амжилт ч, урам зоригийг нэмдэг гэдгийг бүү мартаарай. 🌟👏
4️⃣ Хэр зэрэг стресстэй байгааг анзаарч байгаарай – Сандарсан, уйтгарласан хүүхдийг тайвнаар сонсож, дэмжээрэй. 💖🧘♀️
Хүүхдүүдийн туршлага, суралцах хүсэл нь өвөрмөц. Тэдний анхны амжилт, сорилтыг хамтдаа баярлан дэмжиж, урам өгч байгаарай. 🌈🎒
Туршаад үзье, амжилтанд хүрэх зам эндээс эхэлнэ! 🚀📘
💡 Та өнөөдөр хүүхэдтэйгээ хичээлийн амжилт, ямар санагдсан талаар ярилцаад нэг үзээрэй!
21/08/2025
🌤 Өнөөдрийн санал болгох дуу
🎶 Mr. Blue Sky – Electric Light Orchestra
✨ Борооны дараа нар гардаг шиг, таны өдрийг гэрэлтүүлэх хөгжим.
✨ Electric Light Orchestra – “Mr. Blue Sky” дууны тухай сонирхолтой түүхийг ярья.
📀 Гарсан түүх
Гарсан он: 1977
“Mr. Blue Sky” бол нар гарч, урт хугацааны бороо, саарал өдрүүдийн дараах баяр баясгалан, шинэ эхлэл, эерэг мэдрэмжийг илэрхийлдэг.
Үндсэндээ “саарал өдрүүдийн ард гэрэл ирдэг” гэсэн урам зориг өгөх утгатай.
Jeff Lynne дуугаа бүтээх үедээ хэдэн долоо хоног бороотой, саарал өдрүүдэд урам нь хугарч байсан бөгөөд нар гарсан тэр өглөө энэхүү дууны хөгжмийг бичиж эхэлсэн гэдэг.
Энэ нь цаг агаар хүний сэтгэл хөдлөлийг шууд нөлөөлдөг гэдгийг илтгэнэ. Орчин үеийн судалгаагаар ч нарлаг өдөрт хүмүүсийн аз жаргалын түвшин нэмэгддэг, серотонин, допамины ялгаралт өсдөг гэж үздэг.
🌍 Нөлөө, хэрэглээ
“Mr. Blue Sky” бол ELO-ийн хамгийн алдартай, хамгийн их тоглогддог дуу.
Кино, реклам, спортын арга хэмжээнд маш их хэрэглэгддэг: Eternal Sunshine of the Spotless Mind, Guardians of the Galaxy Vol. 2 зэрэг алдартай кинонд орсон.
BBC “The Most Perfect Pop Song” (хамгийн төгс поп дуу)-гаар нэрлэж байсан удаатай.
👉 Сонсоод сэтгэлээ сэргээ! :
Electric Light Orchestra - Mr. Blue Sky (Animated Video) Official animated video for "Mr. Blue Sky" by Electric Light OrchestraListen to Electric Light Orchestra: https://ELO.lnk.to/listenYDSubscribe to the Electri...
20/08/2025
“Өнөөдөр та өөртөө нэг сайхан зүйл хийсэн үү?”
☕️ Дуртай цайгаа уух
🚶♂️ 10 минут алхах
📖 Номын хэдхэн хуудас эргүүлэх
✨ Бяцхан дадал таны сэтгэл зүйг тогтвортой байлгахад тус болох болно.
💙 Тархины Холбогч – Өдөр бүрийн эерэг өөрчлөлтийн хамтрагч
#ӨдөрБүрЭерэг #СэтгэлЗүйнДархлаа #ТархиныХолбогч
19/08/2025
💡 Энгийн 3 алхам – Тайвшрах арга:
🟦 Амьсгалын хайрцаг дасгал 🟦
👉 “Start!” гэсэн цэг дээр хуруугаа тавь.
1️⃣ Гүнзгий амьсгаа аваад 4 хүртэл тоол.
2️⃣ Амьсгалаа гаргахдаа хуруугаа дараагийн цэг рүү шилжүүл.
3️⃣ Булан бүр дээр амьсгаа аваад 4 хүртэл тоолж, хайрцгийг тойруулан амьсгалсаар бай.
✨ Энэ аргыг 3–4 тойрог давтахад сэтгэл тайвширч, төвлөрөл нэмэгдэнэ.
💙 Тархины Холбогч – Таны дотоод амар амгаланд
#ТархиныХолбогч
18/08/2025
🧠 “Өөртөө анхаарал тавих нь тансаг зүйл биш, хүн бүрийн хийж чадах дадал юм.”
Өдөр бүр ердөө 10 минутыг бодол, мэдрэмждээ зориулаад, тайвнаар амьсгалж, тухайн мөчөө мэдрэхийг оролдоорой. 🌿
💙 Тархины Холбогч – Таны дотоод амар амгаланд
#СэтгэлЗүйнЭрүүлМэнд #ӨөртөөАнхаар #ТархиныХолбогч
02/05/2025
📸 | #СэтгэлЗүйнЭрүүлМэнд
🎓 Боловсролын сэтгэл зүйчдийн supervision-д хүрэлцэн ирж нэг өдрийг хамтдаа өнгөрүүлсэн ТАНД баярлалаа!
🧠 Сэтгэл зүйч мэргэжилтнүүд маань өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндээ дэмжих, мэргэжлийн хөгжлөө тэлэх чухал алхмыг хамтдаа хийлээ.
💬 “Бусдыг дэмжихийн тулд өөрийгөө дэмж”
🤝 Ойлголцож, хуваалцаж, дэмжих орон зайг бид хамтдаа бүтээлээ.
📍 Зохион байгуулагч: Sinapsis сэтгэл зүйн төв
📅 2025.04.26 | Улаанбаатар хот
24/04/2025
🌿 Сэтгэл судлаач таны сэтгэл зүй — хамгийн үнэтэй "хэрэгсэл"
ДЭМБ 2024–2025 оныг
🧠 “Ажлын байран дахь сэтгэл зүйн эрүүл мэндийн жил” хэмээн зарласан билээ.
✨ Энэ хүрээнд бид сэтгэл судлаачдад зориулсан Supervision үйл ажиллагааг эхлүүлж байна!
👂 Энэ бол өөрийгөө сонсох, ойлгох, дотогшоо өнгийж,
сэтгэл зүйн ачааллаа мэргэжлийн түвшинд хуваалцах үнэ цэнтэй орон зай юм.
📅 Огноо: 2025.04.26
📍 Байршил: Khuman International School
⏳ Бүртгэлд хамрагдах хугацаа дуусахад 2 хоног үлдлээ!
💡 Supervision гэж юу вэ?
Мэргэжлийн замд тань туслах “өөртөө анхаарах тусгай цаг” ⏰
🫂 Эргэцүүлэл + Хуваалцах + Өсөлт = Мэргэжлийн тогтвортой хөгжил
🔗 Бүртгэлийн холбоосууд:
👩⚕️ Мэргэжилтнүүдэд: https://forms.office.com/r/XV25Cy2Why
🎓 Оюутнуудад: https://forms.office.com/r/JZWcgyrkc5
💬 “Бид бусдын сэтгэлд гэрэл асаадаг бол, өөрийн сэтгэлд ч мөн гэрэл асаах эрхтэй.”
🫶 Тиймээс хамтдаа өөрийгөө ойлгох, дэмжих цаг гаргая!
23/04/2025
🌿 Сэтгэл судлаач таны сэтгэл зүй ч бас чухал.
ДЭМБ 2024–2025 оныг “Ажлын байран дахь сэтгэл зүйн эрүүл мэндийн жил” болгон зарласан. Энэ уриалгын хүрээнд бид сэтгэл судлаачдын сэтгэл зүйн эрүүл мэндэд зориулсан Supervision үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн боллоо!
⏳ 3 хоног үлдлээ!
Энэ бол өөрийгөө ойлгож, эргэцүүлж, сэтгэл зүйн ачааллаа хуваалцаж, мэргэжлийн хувьд шинэ түвшинд хүрэх боломж юм.
🧠 Supervision = Сэтгэл судлаачийн “мэргэжлийн өөртөө туслах орон зай”
📅 Огноо: 2025.04.26
📍 Байршил: Khuman international school
📌 Бүртгэлийн холбоос:
👉Ерөнхий бүртгэл (мэргэжилтэн): https://forms.office.com/r/XV25Cy2Why
🔗 Оюутны бүртгэл: https://forms.office.com/r/JZWcgyrkc5
✨Сэтгэл судлаачид бид бусдын сэтгэлд гэрэл асаадаг. Тиймээс өөрийн сэтгэл зүйг хайрлах, дэмжих нь мэргэжлийн чадамж, урт хугацааны тогтвортой хөгжлийн үндэс юм.
🫶 Өөрийгөө мартахгүй, бусдыг ойлгоход бэлэн байцгаая!
23/04/2025
🙇♂️🙇♂️Хамтран ажилласан Zavkhan Brothers багтаа баярлалаа.
👉👉Манай төв нь Үндэсний дээд лигийн Завхан бродерс багтай улирлын тоглолтууд болон play off шатанд хамтран ажилладаг билээ.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Улаанбаатар хот
Ulaanbaatar
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |
| Saturday | 09:00 - 17:00 |
| Sunday | 09:00 - 17:00 |