02/10/2026
Өнөөдөр багш нарын баярын өдөр 👩🏫
23-р сургуулийн 9е ангийн багш энэ өдрийг эцэг, эхийн өдөрлөг болгоод ээж аавууд нь хүүхдүүддээ үнэтэй зөвлөгөө, мэдээллийг хүргэхээр манай байгууллагад хандсан юм.
Менежер Наранцэцэг миний бие энэхүү хүсэлтийг маш баяртайгаар хүлээн авч очиж дараах сэдвээр мэдээлэл хүргэлээ.
- Англи хэл яагаад чухал вэ?
-Англи хэлний мэдлэгээ хэрхэн тодорхойлох вэ?
-TOEFL Junior шалгалт гэж юу вэ?
-АНУ руу ахлах ангийн сурагч солилцоо хөтөлбөрийн тухай
-IELTS, SAT шалгалт яагаад хэрэгтэй вэ?
-IELTS шалгалтанд хэрхэн бэлтгэх тухай
-Тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ? гэх мэт сэдвүүдийг хичээлийн 1 цагт буюу 40 минутанд багтаан хүргэхийг хичээлээ.
Бидэнтэй хамтран ажилласан эцэг, эхийн төлөөлөлдөө баярлалаа.