11/05/2023
Сити их сургуулийн бүрэлдэхүүн Хүмүүнлэгийн сургуулийн
Дижитал медиа-сэтгүүл зүйн тэнхимээс "Алтан утас” уралдаан
зарлаж байна.
Тэмцээний зорилго: Залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх, бичих ур чадварыг сайжруулах
Сэдэв: “Бид Z үеийнхэн”,
Бүтээлийн агуулга: Орчин цагийн залуучуудын соёл, хөгжилд эерэг нөлөө үзүүлсэн, зөв үйлд үлгэрлэсэн бүтээлийг өөрийн дуртай хэлбэрээр хийнэ.
Хэлбэр:
1. Ухаалаг утсаар авсан медиа бүтээл
2. Эсээ /500-800 үгтэй/
Аль нэг төрлийг сонгож оролцоно.
Медиа бүтээлд тавигдах стандарт шаардлага :
• Хэмжээ: 16:9 (Screen Raio), Full HD (1920*1080)
• Битийн хурд: 50,000Kbp ба түүнээс дээш
• Файл: mp4 (H.264)
• Хугацаа: Ending credit оруулаад 5-8 минут (цагийн дүрмийг дагаж мөрдөх)
Эсээнд тавигдах шаардлага
• Хэл найруулга, үг үсгийн алдаагүй
• Бүтэц, зохиомж сайн
• Тодорхой сэдэв хөндсөн
• Бодит жишээн дээр тулгуурласан
• Үгийн тоонд хүрсэн
Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид. /Багаар оролцож болно/
Бүтээлийг хүлээн авах хугацаа: 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17.00 цаг хүртэл
Видео бүтээлийг [email protected] хаягаар
Эсээг [email protected] мэйл хаягаар тус тус хүлээн авна.
Нийт шагналын сан: 18 сая төгрөг
Байр
1 дүгээр байр-2 /Видео болон эсээний төрөл тус бүр 1/
• Сити их сургуулийн Хүмүүнлэгийн сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр эхний жил 70 хувь хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг
• Мөнгөн шагнал
• Өргөмжлөл
2 дугаар байр-4 /Видео болон эсээний төрөл тус бүр 2/
• Сити их сургуулийн Хүмүүнлэгийн сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр эхний жил 50 хувь хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг
• Мөнгөн шагнал
• Өргөмжлөл
3 дугаар байр-4 /Видео болон эсээний төрөл тус бүр 2/
• Сити их сургуулийн Хүмүүнлэгийн сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр эхний жил 30 хувь хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг
• Мөнгөн шагнал
• Өргөмжлөл
Тусгай байр-6 /Видео болон эсээний төрөл тус бүр дээр 3/
• Сити их сургуулийн Хүмүүнлэгийн сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр эхний жил 20 хувь хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг
• Мөнгөн шагнал
• Өргөмжлөл
Шалгаруулалт: Уралдааныг зохион байгуулах комисс бүтээлүүдийг үзэж шалгаруулна.
Шагнал гардуулах ёслол: 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 14.00 цагт Сити их сургуульд болно.
Холбоо барих хаяг: 88040566, 96051282 дугаарын утас болон [email protected]
Сити их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн
Дижитал медиа-сэтгүүл зүйн тэнхим