13/10/2016
ГЕРМАНД БОЛОХ ЕВРОП ХООЛНЫ СУРГАЛТ
Герман улсын Франкфурт хотын мэргэжлийн тогооч бэлтгэдэг сургууль дээр зохион байгуулах Европ хоолны сургалтанд бүртгэж байна.
Европын эртний уламжлалд суурилсан орчин үеийн хоол хийх технологи, урлагаас суралцаж мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх хүсэлтэй мэргэжлийн тогооч нар, хоолны технологичид, сонирхогчид суралцах боломжтой.
Сургалтаар мөн дэлхийн олон үндэстний хүнсний бүтээгдэхүүнтэй нэг дор танилцаж амтлах, органик фермерийн аж ахуй эрхэлж бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж буй туршлагаас шууд суралцах боломжтой тул хүнс, хоолны чиглэлийн бизнес шинээр эрхлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг хүссэн байгууллага, хувь хүнд энэхүү сургалт нэн чухал хэрэгцээтэй юм. Сургалтын дэлгэрэнгүй танилцуулгыг дараах холбоос дээр дарж уншина уу: http://www.veg.mn/news/46