18/07/2017
Тайваньд Суралцангаа Цалинтай Ажиллах Хөтөлбөртэй Орита хамтран шинэ оюутан элсүүлж байна
Глобал Удирдагч Дээд Сургууль нь Тайваний МингДао их сургуультай хамтран Тайваньд суралцангаа цалинтай ажиллах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгох 4 жилийн хөтөлбөр, магистрын зэрэг олгох 2 жилийн хөтөлбөрт 2017-2018 оны хичээлийн жилд нийт 62 оюутан сонгон шалгаруулж суралцууна.
Шалгарсан оюутнууд 2017 оны 9 дугээр сард Тайваньд очиж суралцах бөгөөд тусгай хуваарийн дагуу суралцаж бизнесийн байгууллагад хичээлийнхээ бус цагаар ажиллаж дадлага хийнэ. Сар бүр 20,000 хүртэлх (ойролцоогоор 660 ам доллар) шинэ Тайвань долларын цалинтай ажиллаж тэндээсээ сургалтын төлбөр, оюутны байр, даатгал, сургуулийн хураамж, номны төлбөрөө төлж дээр нь сар бүр ойролцоогоор 200 ам долларын цалинтай суралцана. Ингэснээр тухайн оюутан 100 хувийн тэтгэлэгтэй, цалинтай суралцаж байгаа бөгөөд бүрэн санхүүгийн хувьд бие дааж суралцах ховорхон боломжтой болж байгаа юм.
Хөтөлбөрийн Шаардлага:
1. Ерөнхий боловсролын сургууль төгсөж бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй байх эсвэл магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиас бакалаврын зэрэгтэй төгссөн байх;
2. Дүнгийн голч 2.5 аас дээш байх
3. Англи, Хятад хэлний зохих мэдлэгтэй байх. Хичээлийг Англи, Хятад хэлээр хослон заана.
4. Ажил олгогч нь анхан шатны Хятад хэлтэй оюутнуудад илүү боломжийг олгох бөгөөд HSK 1-3 түвшинд хүрсэн бол давуу талтай.
5. Зан характер, манлайллах чадвар, ажлын туршлагыг тодорхойлсон захиа
6. Санхүүгийн баталгаа
Бүртгэл:
1. Глобал Удирлагч дээд сургуулийн 101 тоотод ирж өргөдлийн маягт бөглөнө. Орон нутгийн оролцогчид онлайн бүртгэл хийнэ. Шаардлагатай материалуудыг эх хувиар шуудангаар явуулна. Утас 9191-1049
2. Аман ярилцлаганд орно. Англи болон Хятад хэлний түвшин тогтооно.
3. Хөтөлбөрт тэнцсэн тохиолдолд хөтөлбөрийн хураамж 800 ам долларыг Хаан банкны Тайваний Боловсролын Төв (5027536841) дансанд тушааж баталгаажуулна. Хэлний шалгуур хангаагүй гэж үзвэл 1+3, 1+1 хөтөлбөрийн дагуу суралцана.
МингДао их сургуулийн тухай:
Тайваний шилдэг 100 сургуульд багтдаг МингДао их сургууль нь хүмүүнлэг, менежмент, дизайн, хэрэглээний шинжлэх ухааны 4 салбар сургуультай бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд үйлдвэрлэл сургалтын байгууллагын түншлэлийг өндөр хэмжээнд хөгжүүлсэн сургууль юм. Тайваний төв хэсэгт Чанхуа мужид 42 га газарт үзэсгэлэнтэй байгаль, архетикторын орчин үеийн шийдэл бүхий кампуст байрлах МингДао их сургууль нь сэргээгдэх эрчим хүч болон органик хөдөө аж ахуйн салбаруудаараа судалгааны мэргэшсэн төвүүдтэй, тэргүүлэх хөтөлбөртэй сургууль юм.
МингДао их сургуулийн мэргэжлүүд:
Англи хэл судлал (B.A.)
Хятад хэл судлал (B.A., М.A., Ph.D.)
Хятадын утга зохиол (B.A.)
Япон хэл судлал (B.A.)
Дижитал дизайн (B. Des.)
Архетиктор ба байгаль орчны төлөвлөлт (B.S.)
Дизайн ба төлөвлөлт (M.A.)
Хувцас дизайн (B.A.)
Бизнесийн удирдлага (B.B.A., M.B.A., E.M.B.A.)
Маркетинг, ложистикс (B.B.A.)
Санхүү (B.B.A.)
Зочлохуйн менежмент (B.B.A., M.B.A.)
Эрүүл мэнд, сэргээн засалт (B.B.A., M.B.A.)
Материал болон эрчим хүчний инженерчлэл (B.S., M.S.)
Орчин үеийн хөдөө аж ахуй (B.S., M.S.)
Мэдээллийн харилцаа (B.S., M.S.)
Боловсрол (M.A.)
Сургалтын төлбөр, суралцангаа ажиллах хөтөлбөрийн санхүүгийн задаргаа (ойролцоогоор, ам.доллар):
Жилийн төлбөр: 2,516
Оюутны байр: 964
Сургуулийн хураамж: 533
Ном: 100
Даатгал: 300
Нийт: 4,413 ам.доллар
- Сар бүрийн цалин: 670 (10 сард 6700 ам доллар)
- 2,287 ам доллар (6700-4413=2,287) буюу сар бүр 200 ам доллар ойролцоогоор цалин болгож авна)
- Иймд оюутнаас гарах зардал эхний 1 сарын хоолны мөнгө (100-150 ам доллар) хэрэгтэй болно.
Энэ хөтөлбөрт оролцогч нь 4 жил хүртэлх хугацаанд цалингаасаа төлбөрөө төлж дээрээс нь цалинтай суралцах боломжтой. Ажил олгогч өдөрт 1 удаа хоолоор хангах боломжтой.
Бизнесийн удирдлагын бакалавр 1+3, магистрын 1+1 хөтөлбөр:
2017 оны 9 дүгээр сарын 1 нээс эхлэн Глобал Удирдагч дээд сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр, магистрын ангид элсэн суралцана. Сургалтын төлбөр 3,500,000 байх бөгөөд Монгол, гадаад багш нар зааж ерөнхий эрдмийн хичээл үзэж TOEFL-ийн шалгалтанд бэлдэхийн хажуугаар Хятад хэлний эрчимжүүлсэн сургалтанд хамрагдана. Хичээлээ Англи хэлээр үзэхэд TOEFL шалгалтын оноо, ажлаа хийхэд Хятад хэлний ярианий чадвар шаардлагатай тул анхан шатны ярианы чадварыг эхний жил олгож HSK 1-3 түвшинд хүргэхийг зорьж ажиллана. Хятад хэлний оноотой оюутнуудын төлбөр 2,200,000 төгрөг байна. Үүнд Англи хэлний бэлтгэл, ерөнхий эрдмийн хичээлийн төлбөр орсон болно.