03/08/2018
🇯🇵🇲🇳"СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН БИЗНЕСИЙН МОДЕЛЬ БОЛОН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” сургалтын бүртгэл эхэллээ.
1️⃣Сургалтын танилцуулга:
Монгол улсын худалдааны салбарт үйл ажиллагаа эрхэлж буй ААН-ийн менежментийг сайжруулах зорилготойгоор компаний удирдах дээд шатны албан тушаалтнууд болон менежерүүдэд зориулан онол, практик болон Олон улсын (Япон улсын) стандартад тулгуурласан бизнесийн үр дүнтэй сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалтаар богино хугацаанд:
✅ Олон улсын түвшний сүлжээ дэлгүүрийн амжилттай моделууд болон ажиллах горимын тухай. (Лекц хэлбэрээр)
✅ Худалдааны бизнесийн онол, эрчимтэй хөгжиж буй компаний арга барилаас суралцах. (Лекц болон групп ажиллагаа)
✅ Ажиллах хүчин, хувь хүнийг хөгжүүлэх, удирдагч бэлтгэх талаар. (Лекц болон групп ажиллагаа)
✅ Үйлчилгээний соёлын талаар (Лекц болон групп ажиллагаа) суралцах болно.
2️⃣Сургагч багш:
П.ЦЭРЭНПУНЦАГ - ЯПОН УЛСЫН “НИТОРИ ХОЛДИНГС ХХК"-НЫ БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭСТ СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН ШИНЭ САЛБАРИЙН НЭЭЛТ, ТАЛБАЙ АШИГЛАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН
АНУ-н Калифорниа мужид жижиглэнгийн худалдаа болон сүлжээ дэлгүүрийн онолын талаар мэргэшсэн Япон, Хятад, АНУ-д 40 гаруй салбарийн нээлтийг хариуцан ажилласан туршлагатай.
3️⃣Давуу тал:
- Олон улсын стандартын дагуу салбар бүрээр мэргэшсэн арвин туршлагатай багш
- Онол, дадлага, олон улсын стандарт хосолсон сургалт
- Япон улсад дадлага сургалтанд хамрагдах боломж
4️⃣Хугацаа: 2018.08.08
2018.08.09 зэрэг өдрүүдэд
5️⃣Хамрагдах хүмүүс болон зорилго:
Удирдлагын /CEO/ анги: Аж ахуйн нэгжийн удирдах дээд шатны албан тушаалтан, ерөнхий болон гүйцэтгэх захирлууд.
(Монголын аж ахуйн нэгжийн менежментэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, удирдлагуудын чадварыг дээшлүүлэх)
Менежерийн анги: Дунд шатны удирдах албан тушаалтан, менежерүүд.
(Аж ахуйн нэгжийн менежментэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай олон улсын онолын мэдлэг болон ажлын байранд хэрэгжүүлэх арга барилыг олгох.)
6️⃣Сургалтын төлбөр: 1 хүний 120.000₮
7️⃣Хариу мэдэгдэх хугацаа: 2018 оны 8 сарын 7-ны өдрийн дотор
Хаяг: Талбайн урд Blue Sky-ийн зүүн талд Гранд Оффис Центрийн 3 давхарт 35 тоот
Утас: 70007889, 99867837