11/03/2026
ААНОАТ-н тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсгийг хэрэгжүүлэх холбоотой зөвлөмж, журмууд.
https://www.facebook.com/share/p/1HksSH9GPu/
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем - Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
31/12/2023
Эрхэм та нартаа шинэ жилийн мэнд хзргье. 2024 он таны хувьд санасан бүхэн сэтгэчилэн бүтэж байхын ерөөл өргье.
02/03/2022
📣📣📣 Монголын нягтлан бодогчдын сургалт хөгжийн төвөөс дараах 2 багцын хүрээнд сургалтуудыг зарлаж байна.
Багц1:
📘 Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга
📘 Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /ТТ-02/
📘 Цалин хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал тэдгээртэй
адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлан /ТТ-11/
Багц2:
📘Үнэ шилжилтийн тайлан
📘Зөрүүгийн тайлан /практик сургалт, тайлангийн маягт
ашиглан жишээ бодлого бодно/
🏢Дээрх багцын сургалтуудыг байгууллага хамт олноороо авах
боломжтой
⏱3 цаг үргэлжилнэ
👥Анги дүүргэлт 5-6 хүн
📍 Байршил: Дөлгөөн нуураас Баянбүрдийн тойрог явах замд
"Компьютер молл" худалдааны төвийн оффис хаалгаар 12
давхар 1203 тоот
☎️ 7000-9898, 9000-3545
01/09/2020
Оргил үгүй эрдмийн далайд
Од мэт гялалзах болтугай
Нийт багш сурган хүмүүжүүлэгч нартаа болон оюутан сурагч нартаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе
29/07/2020
Тайлан баланс
Тайлан тэнцэл нь хугацааны тодорхой нэг агшин дахь компаний хөрөнгө, санхүүгийн байдлыг харуулна. Өөрөөр хэлбэл компанийн хөрөнгийн бүрэлдэхүүн хэсгүүд, тэдгээрийг санхүүжүүлж байгаа эх үүсвэрийн бүтцийг илэрхийлдэг. Аж ахуйн нэгжийн тайлан балансын актив ба пассив талын аль аль нь дотроо хугацаагаараа ангилагдана. Эргэлтийн хөрөнгө ба эх үүсвэр нь 1 жил ба түүнээс доош хугацаатай байдаг бол үндсэн хөрөнгө ба урт хугацаат эх үүсвэрийн ихэнх нь 5 ба түүнээс дээш жилийн хугацаатай. Ялангуяа хувьцаат капиталд тодорхой тогтоосон хугацаа байдаггүй. Тайлан балансын хөрөнгө талын үзүүлэлтүүд нь хөрвөх чадварынхаа эрэмбээр байршсан байна.
28/07/2020
Орлогын тайлан
Орлогын тайлан нь тодорхой хугацааны туршид явуулсан үйл ажиллагааны үр дүнг илэрхийлнэ. Орлогын тайлан нь Борлуулалтын орлогоос эхлэх ба үүнээс борлуулсан бүтээгдэхүүний өртгийг хасч нийт ашиг гарна. Нийт ашигаас борлуулалт, удирдлагын зардал, элэгдэлийн зардалыг хасч үйл ажиллагааны ашиг гарах буюу хүү ба татварын өмнөх ашгийг тооцно. Үүнээс санхүүгийн зардлууд хасагдана. Тухайлбал хүүгийн, татварын, онцгой эрхт хувьцааны ноогдол ашгийн зардлууд хасагдана. Эцэст нь энгийн хувьцаанд хуваарилах боломжит ашгийг хувьцааны тоонд харьцуулж нэгж хувьцаанд ноогдох ашгийг гаргана.
27/07/2020
Санхүүгийн тайлангууд ба тэдгээрийн талаарх ерөнхий ойлголт
Аж ахуй нэгж компаниуд санхүүгийн үйл ажиллагааныхаа үр дүн тайланг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу гаргаж, хяналт шалгалтын байгууллагууд, хувьцаа эзэмшигчид, зээлдэгчид, удирдлагад байнга хүргэж байдаг. Хяналт шалгалтын байгууллагууд компаний гаргасан санхүүгийн тайлан мэдээллийн үнэн бодитой эсэхэд хяналт тавих зорилгоор, зээлдэгчид компаний төлбөрийн чадварыг ажиглаж хянах зорилгоор, хувьцаа эзэмшигчид компанийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч компанийн хувьцааг худалдан авах, худалдах шийдвэр гаргахад ашигладаг ба удирдлага компанийн үйл ажиллагааг удирдаж хянах явцад санхүүгийн тайлан зориулагддаг.
Нягтлан бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт №1-д зааснаар санхүүгийн тайлан гэсэн нэр томъѐо нь үлдэгдлийн баланс, орлого үр дүнгийн тайлан, хуримтлагдсан ашгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, санхүүгийн тайлангийн тодруулга ба бусад тайлан болон бараа материалаас бүрдэнэ. Санхүүгийн тайлангийн дээрх бүрдэл хэсгүүд нь аж ахуйн амьдралын нэг л үйл явцыг янз бүрээр тусгадаг учраас хоорондоо харилцан холбоотой байна. via:todsanhkuu.mn
29/06/2020
"Хамтдаа Хөгжье"
Уриан дор явагдсан "Татварын Хуулийн Шинэчлэлийн" сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сургалтыг "Лидер Финанс ТМЗ" ХХК-ийн захирал, "Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн" Удирдах зөвлөлийн гишүүн Ү.Галмандах, ТМЗ Б.Галбадрах нар удирдан явууллаа.
29/06/2020
ХАМТДАА ХӨГЖЬЕ
Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс нийт гишүүд, дэмжигчид, суралцагчид, нягтлан бодогч хэн бүхэнд зориулан “Хамтдаа хөгжье” уриан дор "Татварын хуулийн шинэчлэл"-ийн хүрээнд үнэ төлбөргүйгээр Цахим сургалт зохион байгуулахаар болсныг дуулгахад таатай байна.
Сургалтыг ТМЗН-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Хууль эрх зүйн багш, ТМЗ Ү.Галмандах, ТМЗ Галбадрах нар удирдан явуулна.
Сургалт 6 сарын 29-ний өдөр 14:00 цагаас ТМЗН-ийн фэйсбүүк пэйжээр явагдана.
Та танхимд очихгүй, хаа байгаа газраасаа, товлосон цагт үзэж, суралцаарай.
COVID-19 цар тахал таны хөлийг хорьсон ч, хөгжлийг хорихгүй