1. 0,05 моль натрийг давсны хүчилтэй урвалд оруулахад хичнээн грамм натрийн хлорид үүсэх вэ?
2. 2 моль азотын хүчил дээр хоолны давс нэмэхэд хичнээн грамм хлорт устөрөгч үүсэх вэ?
3. 2,6 моль төмрийг хлортой урвалд оруулахад хэдэн моль төмрийн хлорид үүсэх вэ?
4. 0,25 моль калийг цахиурын хүчилтэй урвалд оруулахад хэдэн моль устөрөгч ялгарах вэ?
5. 10 гр цайрын хлоридыг зэстэй урвалд оруулахад хэдэн моль цайр үүсэх вэ?
6. 4,48л устөрөгчийг гараган авахын тулд хичнээн моль зэсийг азотын хүчилд уусгах хэрэгтэй вэ?
7. 0.7гр II-валенттай металлыг хүчлээр үйчилхэд 208 мл устөрөгч ялгарсан бол металлыг нэрлэ.
8. 200гр 15% -ийн азотын хүчлийг идэмхий калийн уусмалаар саармагжуулахад хэдэн грамм давс үүсэх вэ?
9. 25%-ийн 400гр натрийн шүлтийн уусмалыг саармагжуулахад 15%-ийн фосфорын хүчлийн уусмал хэдэн грамм зарцуулагдах вэ?
10. Мөнгөгий нитратын 3,4%-ийн 500гр уусмалыг давсны хүчлээр үйлчилхэд хичнээн моль ямар тунадас үүсэх вэ?
11. Калийн шүтийн 250 мл 36% -ийн (нягт=1,02гр/мл) уусмалыг хүхрийн хүчлээр саармагжуулахад үүсэх давсны массыг ол.
12. 7,4 гр кальцийн гидроксид агуулсан уусмал х.н-д 2,8 л нүүрсхүчлийн хийг шингээжээ. Үүссэн тунадасны массыг ол.
13. 3,42 гр шүлтийн металлыг устай үйлчлүүлэхэд 448 мл устөрөгч х.н ялгарчээ. Энэ ямар металл вэ?
14. Нэгэн молекулын найрлаганд 45,86% C, 8.92% H, 45.22% агуулагдана. Молекулын томьёог ол.
15. 4,8гр масстай органик бодисыг шатаахад 6,6гр нүүрсхүчлийн хий ба 5,4гр ус үүсэв. Энэ бодисын устөрөгчтэй харьцуулсан нягт 16 бол бодисын молекул томьёог ол.
16. CH2 гэсэн хялбар томьёотой, харьцангуй молекул масс нь 28 бол жинхэнэ томьёог ол.
17. 4,5гр кальцийн хлорид агуулсан уусмал руу 4,1гр натрийн фосфат бүхий уусмал нэмэв. Хэрэв урвалын бүтээгдэхүүний гарц 88% бол үүссэн кальцийн фосфатын массыг бодож ол.
18. 31,84% кали, 28,98% хлор, 39,18% хүчилтөрөгч агуулсан нэгдлийн томьёог тогтоо.
19. NaHPO4, H3PO4, Al(OH)3-ийн молекулын эквивалентыг ол.
20. Дараах молекулуудын байгуулалтын томьёог зур.
H2SO4, H2S, FeCl3, KHCO3, Cl2O7,
21. Азотын хүчлийн 250 мл уусмалд 25,3 гр HNO3агуулагдана. Хэрэв энэ уусмалын хувийн жин 1,055гр/см3 бол түүний процентын концентраци хэдтэй тэнцүү байх вэ?
22. %-ийн натрийн гидроксидын 240гр уусмал дээр 20 гр идэмхий шүлт нэмж уусгажээ. Үүссэн уусмалын процентын концентраци хэдтэй тэнцүү байх вэ?
23. 50%- ийн хүхрийн хүчлийн 400гр уусмалыг халааж ууршуулахад 100гр ус ууршжээ. Үлдсэн уусмал дахь хүчлийн процентын концентрацийг бодож олно уу?
24. 20%-ийн саахарын 250гр уусмал дээр 150 гр ус нэмжээ. Үүссэн уусмалын процентын концентраци хэдтэй тэнцүү вэ?
25. 200гр уумалд 60гр давс агуулагддаг бол уусмалын процентийн концентрацийг олно уу?
26. Хоолны давсны 15%-ийн 900гр уусмал бэлтгэхэд шаардлагатай давсны массыг ол.
27. Химийн холбоог тодорхойл.
HF, KCl, O2
28. 1,5 моль хүчилтөрөгч хичнээн грамм калийн перманганатат агуулагдах вэ?
Хэвийн нөхцөлд байгаа 5,6 л устөрөгч хэдэн моль болох вэ?
29. 10 моль озон хэдэн грамм вэ?
30. C, CH4, CO, CO2 гэсэн нэгдлүүдэд нүүрсустөрөгч ямар ямар исэлдлийн зэрэгтэй байх вэ?
Оюунлаг Ирээдүйн Гэрэл
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Оюунлаг Ирээдүйн Гэрэл, Education, BGD 10-r horoolol, Ulaanbaatar.
27/08/2014
Багц хичээл
1. Математик-Физик- Хими
2. Хими- Математик- Англи хэл
3. Физик- Математик- Англи хэл
4. Математик- Англи хэл- Хими
5. Монгол хэл- Англи хэл- Математик
6. Хими- Биологи- Математик
7. Монгол хэл- Монгол бичиг- Англи хэл
Бүх хичээлийг гэрээр заалгах
Суралцах цагаа өөрөө сонгох
Ном сурах бичгээр бүрэн хангуулах
Найзуудаараа ирвэл 5-50% хөнгөлөлттэй
1 сарын сургалт 50 цагийн хичээл
14 хоногийн сургалт 30 цагийн хичээл
Утас: 9466-1518, 8897- 8279
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
BGD 10-r Horoolol
Ulaanbaatar
1234