Гэгээн өргөө цэцэрлэг

Гэгээн өргөө цэцэрлэг

Share

gegeen urgoo tsetserleg tanii huuhdiin toloo!!!

18/12/2024
24/09/2023

Заавал шүдээ угааж байгаарай 😁😁😁

19/03/2023

Хүүхдийг загнаад л бай, зандчаад л бай.
Тэр хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадваргүй, үргэлжид бусдын царайны өнгө харж амьдарсан, өөрөөрөө байх чадваргүй дорой нэгэн болж өснө.
Хэний ч өөдөөс юу ч хэлж зүрхлэхгүй.

Гоншгоноод чиний дуулна гэж юу байдын хнн гээд шоол.
Хүүхэд хэний ч өмнө дуулахаа болино.
Дотроо л дуулдаг болно.
Дуулах хүсэл мөрөөдөл нь үхнэ.

Хүүхдийн нүдэн дээр ээжийг нь юм уу хэн нэгнийг өшиглөөд ав. Маргааш хүүхэд ангийнхаа нэгнийг өшиглөнө.

Өнөөдөр цохиулсан хүүхэд, маргааш хүнийг хайрладаггүй нэгэн, эсвэл дэндүү хүлцэнгүй гөлөг мэт нэгэн болно.

Үр хүүхдээ бүхнээс илүүд тавиж, хангалттай хайраар усалж өсгөсөн хүн цөөн. Бидний ихэнх нь хайраар дутсан, дутуу бүтээлүүд.
Дутуу гэдгээ,
өнөөдрийн өөрсдийгөө харахад тод.
Хүн хүнээ хүндлэх нь бага, хайрлах нь бага.
Ноомой хүлцэнгүй.
Эсвэл, Зөвхөн Би бүтээлүүд.

Бид өөрчлөгдөхгүй бол Монгол хүн яг л ижил хувилбараар бүтээгдсээр л байх болно.
Эцэг, эх бид илүү ихээр үр хүүхдээ хайрлах ёстой.
Бүү загна, бүү гар хүр.
Нүдэнд харагдахгүй алуур бидний ганцхан хортой үгний ард, бидний далайсан гарт явж байдаг юм.
Хүүхдийн доторх, Би гэдэг хүнийг томчууд бид алж байдаг юм. Энэ нь өөрөө, Монгол улсаа алж байгаатай утга нэг.
Дутуу бүтээлүүд, дутуу нэгэн улс орныг авч явж яаж чадах билээ.

Хайраар бүү дутаа.
Өмсөж зүүх биш.
10хан минут хүүхэдтэйгээ инээлдээд ярилц.
Сургуульдаа явахад нь үнсээд явуул.
Хариад ирэхэд нь инээгээд үнэрлэ.
Гарынхаа хоолыг идүүлээд, эрт унтуулж амраа.
Хайрлаж ургуул, нандигнаж бүтээ.

Copy

14/03/2023

Хүүхэдтэйгээ харилцаж, тоглохоос залхуураад хүүхэддээ гар утас өгч тоглуулснаар ТАРХИ, БИЕИЙН ХӨГЖИЛ УДААШИРЧ, НОЙРНЫ ДУТАГДАЛД ОРУУЛЖ, СӨРӨГ ЗАН АВИРТАЙ БОЛГОДОГ!!!

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Ulaanbaatar