ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль

ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль, College & University, Баянзүрх дүүрэг, 2 хороо, Их тойруу , Ш/х: 313, Улаанбаатар 13381 Монгол Улс, Ulaanbaatar.

Нийгм, хүмүүнлэгийн сургуулийн оюутны зөвлөлийн албан ёсны хуудсаа бүх оюутнууд дагаж, өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ авн...
23/09/2026

Нийгм, хүмүүнлэгийн сургуулийн оюутны зөвлөлийн албан ёсны хуудсаа бүх оюутнууд дагаж, өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ авна уу.
https://www.facebook.com/profile.php?id=61584877997563

Нийгэм хүмүүнлэгийн сургуулийн оюутны зөвлөл

НХС-ийн үе үеийн төгсөгчдийн уулзалт боллооШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн үе үеийн төгсөгчдийн уулзалт 2026 о...
21/09/2026

НХС-ийн үе үеийн төгсөгчдийн уулзалт боллоо

ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн үе үеийн төгсөгчдийн уулзалт 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус уулзалтад Нийгмийн ажил, Соёл судлал, Сэтгэл судлал, Аялал жуулчлал, Олон нийтийн харилцаа мэргэжлээр Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийг төгссөн үе үеийн 60 гаруй төгсөгч хүрэлцэн ирж, нэгэн дор цуглан төгсөгчдийн холбооны үйл ажиллагаа, сургуультай хамтран ажиллах боломжийн талаар санал бодлоо солилцлоо.

Уулзалтын гол зорилго нь ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн төгсөгчдийн холбоог шинэчлэн байгуулж сургуулийн үе үеийн төгсөгчдийг нэгтгэх, төгсөгчид болон сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, төгсөгчдийн туршлага, мэдлэгийг солилцох, сургуулийн хөгжилд төгсөгчдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байв. Уулзалтад НХС-ийн захирал Я.Төгөлдөр, эрдэмтэн нарийн бичгийн дарга Л.Амартүвшин, сургалт чанарын албаны дарга С.Туяа, Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч Н.Нямдорж, Түүх, соёл аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч Д.Наранцацрал болон үе үеийн зөвлөх профессор, багш нар оролцож сургуулийн өнөөгийн байдал, хөгжлийн асуудлаар танилцуулга хийлээ.

Уулзалтын үеэр НХС-ийн Төгсөгчдийн холбоог албан ёсоор шинэчлэн байгуулж, холбооны дарга, нарийн бичиг болон гишүүдийг сонголоо. Төгсөгчдийн холбооны даргаар Нийгмийн ажил мэргэжлийн 2006 оны төгсөгч А.Алтанхуяг сонгогдсон бол нарийн бичгээр Олон нийтийн харилцаа мэргэжлийн 2026 оны төгсөгч С.Даваахишиг сонгогдлоо. Холбооны гишүүдээр:
• Л.Баянмөнх – Нийгмийн ажил
• С.Өзийхишиг – Нийгмийн ажил
• М.Бямбацогт – Нийгмийн ажил
• М.Мөнхсайхан – Соёл судлал
• Ц.Мөнх-Эрдэнэ – Соёл судлал
• Б.Түвшингоо – Соёл судлал
• Д.Чойжид – Олон нийтийн харилцаа
• Ч.Бямбажаргал – Олон нийтийн харилцаа
• С.Даваахишиг – Олон нийтийн харилцаа
• Оюунтүлхүүр – Сэтгэл судлал
• Ц.Маралгоо – Сэтгэл судлал
• Г.Булгамаа – Аялал жуулчлал
• Х.Эрхбаяр – Аялал жуулчлал
• О.Цэнгүүн – Аялал жуулчлал
нар сонгогдлоо.

Төгсөгчдийн холбоо нь НХС-ийн Төгсөгчдийн холбоог шинэчлэн зохион байгуулах, үйл ажиллагааг удирдах, төрөлх сургуультайгаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинээр төгсөгчдийг ажлын байраар зуучлах, төгсөгчдийн эргэх холбоог сайжруулах чиглэлээр ажиллахаар боллоо.

Төгсөгчдийн холбоондоо амжилт хүсье!

ШУТИС, НХС-ийн Захиргаа

17/09/2026

Өдрийн мэнд. Намрын улирлын U шалгалтын захиалгыг сургалтын алба IX/21-ний өдрийн 12 цаг хүртэл хүлээн авна. Дээрх хугацаанд бүртгэл хаагдах тул хоцрохгүй байхыг анхаарна уу.

Итали улсын Перужагийн Гадаад оюутны их сургуулийн төлөөлөл ШУТИС-д айлчиллаа2026 оны 9-р сарын 4-ний өдөр Итали улсын П...
09/09/2026

Итали улсын Перужагийн Гадаад оюутны их сургуулийн төлөөлөл ШУТИС-д айлчиллаа

2026 оны 9-р сарын 4-ний өдөр Итали улсын Перужагийн Гадаад оюутны их сургуулийн ректор, профессор Валерио де Цезарис болон Олон улсын харилцааны албаны дарга профессор Жиованна Cкокозза, Сургалтын албаны дарга Стефаниа Скалионе, Гадаад харилцааны албаны дарга Др. Валентина Сэри, Хэвлэлийн албаны дарга Др. Сониа Жиүрелли, Бээжин дэх Итали улсын элчин сайдын яамны Соёлын асуудал эрхэлсэн дипломат ажилтан Др. Элиса Мессина нарын бүрэлдэхүүнтэй айлчлал ШУТИС дээр амжилттай болж өндөрлөлөө.

Тус их сургуулийн төлөөллийг ШУТИС-ийн ректор Т.Намнан, Захиргаа, удирдлагын газрын дарга А.Энхбат, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я. Төгөлдөр, дэд профессор О.Болормаа, Монгол-Италийн нийгэмлэгийн тэргүүн Л.Нямаа нар хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааг дараагийн шатанд хүргэх боломжийн талаар ярилцав. ШУТИС нь Итали улсын Перужагийн гадаад оюутны их сургуультай хамтын ажиллагааны гэрээг 2024 оны 4-р сард зурсан ба хоёр орны хэл соёл, судалгаа шинжилгээний чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. Тус хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС болон Монгол-Италийн нийгэмлэгийн хооронд хамтын ажиллагааны гэрээ зурагдаж, 2024, 2026 онуудад ШУТИС-ийн төлөөлөл Перужагийн гадаад оюутны их сургууль дээр зочилж, 2026 оны 6 сарын 4 ний өдөр “Монгол- Италийн түүхэн харилцаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгуулав.

ШУТИС-ийн Нийгмийн ажил БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан 1+1 Магистрын хөтөлбөртөө суралцахыг урьж байна.
04/09/2026

ШУТИС-ийн Нийгмийн ажил БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан 1+1 Магистрын хөтөлбөртөө суралцахыг урьж байна.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль-ийн Нийгэм Хүмүүнлэгийн Сургууль  нь 2026-2027 оны хичээлийн жилд  магистрын хөтөл...
31/08/2026

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль-ийн Нийгэм Хүмүүнлэгийн Сургууль нь 2026-2027 оны хичээлийн жилд магистрын хөтөлбөрөөр элсэлт авна.

📯Элсэлтийн бүртгэл: https://elselt.edu.mn/page/27
вэб хуудсаар цахим хэлбэрээр явагдана. Элсэлтийн хуудсанд нэвтрэн элсэлтийн журам, мэргэжлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
⏰Бүртгэл 2026.08.06-2026.09.25 хооронд явагдана.
☎️Элсэгч нар холбогдох мэргэжлийн багш нараас мэргэжлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.

СУРГАЛТЫН ЧАНАРЫГ ӨНДӨР ТҮВШИНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨРҮҮДЭЭР ТАНЫГ ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль-ийн Нийгэм Хүмүүнлэгийн Сургууль  нь 2026-2027 оны хичээлийн жилд магистр, докторы...
07/08/2026

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль-ийн Нийгэм Хүмүүнлэгийн Сургууль нь 2026-2027 оны хичээлийн жилд магистр, докторын хөтөлбөрүүдээр элсэлт авна.

📯Элсэлтийн бүртгэл: https://elselt.edu.mn/page/27
вэб хуудсаар цахим хэлбэрээр явагдана. Элсэлтийн хуудсанд нэвтрэн элсэлтийн журам, мэргэжлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
⏰Бүртгэл 2026.08.06-2026.09.25 хооронд явагдана.
☎️Элсэгч нар холбогдох мэргэжлийн багш нараас мэргэжлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.

СУРГАЛТЫН ЧАНАРЫГ ӨНДӨР ТҮВШИНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨРҮҮДЭЭР ТАНЫГ ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА.

06/08/2026
05/07/2026

Address

Баянзүрх дүүрэг, 2 хороо, Их тойруу , Ш/х: 313, Улаанбаатар 13381 Монгол Улс
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97611458151

Alerts

Be the first to know and let us send you an email when ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share