45 - р дунд сургууль

45 - р дунд сургууль

Share

Австрали - Монголын хамтарсан Кембрижийн сургалттай Ю?

Нийслэлийн СБД - ийн ЮНЕСКО - ийн холбоот 45 - р дунд сургуулийн сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн харъяа албан ёсны facebook хуудас.

03/08/2013

Сурагчдаа сайхан амарцгааж байна уу?

04/05/2013

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 45 – р дунд сургуулийн 2012 – 2013 оны төгсөгчдийн “Эрдмийн баяр” – ийн удирдамж
Улаанбаатар хот 2013.04.30
Зорилго: Эрдмийн баяр тэмдэглэх тухай журам дээр үндэслэн 2013 оны төгсөлтийн баярыг ёс зүйтэй, хариуцлагатай, үр бүтээлтэй шинэ түвшинд тэмдэглэн өнгрүүлэх.
Хамрах хүрээ: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 45 – р дунд сургуулийн 2013 оны төгсөгчид, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд
Хугацаа: 2013 оны 5 сарын 11– ны өдөр 10 цагаас
Ангиудын бэлтгэх зүйлс:
- “Бид зорилготой, Бид мөрөөдөлтэй, Бид 45 – р дунд сургуулийн төгсөгчид” үзэгслэн гаргах учир төгсөгч нэр бүрийн овог нэр, мөрөөдөл зорилго бүхий танилцуулга бэлдэнэ (Эх загварыг www.45-souz.at.ua хаягаар татаж авна уу)
- Сургуулийн урлаг зааланд зохион байгуулагдах нийт төгсөгчид, багш нарын “Хамтдаа” үйл ажиллагаанд зориулж анги бүр урлагийн үзүүлбэр бэлтгэх
Хөтөлбөр:
1. Арга хэмжээ: Эрдмийн баярын нээлт / Хаана: Сургуулийн гадаа талбайд

10:00-10:03 Хөтлөгч эрдмийн баярын нээлтийн үйл ажиллагааг нээнэ
10:03-10:08 45 - р дунд сургуулийн захирал Ц.Намжилдорж үг хэлнэ
10:08-10:13 11а ангийн сурагч, сурагчдын зөвлөлийн дарга Х.Цогтбилгүүндарь үг хэлнэ
10:13-10:33 Урлагийн тоглолт
10:33-10:38 Шилдэг сурагчдад шагнал гардуулна
10:38-10:40 Эрдмийн баярын нээлтийн үйл ажиллагаа хаагдсанийг зарлаж, бусад үйл ажиллагааг танилцуулна

2. Арга хэмжээ: Дурсамж хичээл / Хаана: Ангидаа

10:50 - 11:30 Бага ангийн багшийн "Анхны хичээл" дурсамж хичээл
11:30 - 12:10 Дунд, ахлах ангийн багшийн "Эргэн дурсахуй" дурсамж хичээл

3. Арга хэмжээ: Нийт төгсөгчид, багш нарын “Хамтдаа” үйл ажиллагаа / Хаана: Урлаг зааланд

12:15 - 12:30 11р ангиудын анги удирдсан багш нар төгсөгч нартаа хандан үг хэлнэ
12:30 - 12:45 "Багш нараас нь шавь нартаа" арга хэмжээ
12:45 - 13:00 "Аль анги чадах вэ" хөгжөөнт тэмцээн
13:00 - 13:15 Анги бүр урлагийн тоглолт үзүүлнэ
2013 оны 4 сарын 30 –ны өдрийн “сурагчдын зөвлөлийн” өргөтгөсөн хурлаар хэлэлцэн батлав
45 – р дунд сургуулийн 2013 оны төгсөгчдийн “Эрдмийн баяр тэмдэглэх тухай журам”
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Эрдмийн баяр тэмдэглэх тухай журмын зорилго нь төгсөлтийн баярыг ёс зүйтэй, ухамсартай тэмдэглэн хэвшүүлж, өөрийн болон бусдын эрхийг хүндэтгэн, хариуцлагатайгаар тэмдэглэхэд оршино.
1.2 Сургуулийн 2013 оны төгсөгч бүр энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.3 Сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан бүр энэхүү журмыг дагаж мөрдөнө

Хоёр. Эрдмийн баяр тэмдэглэх үндсэн зарчим
2.1 Сурагч нь өөрийн болон бусдын эрхийг ямагт хүндэтгэн тэмдэглэнэ
2.2 Сурагч бүр эелдэг харилцаа, найрсаг байдлыг эрхэмлэж тэмдэглэнэ
2.3 Сурагч нь эрдмийн баярыг идэвхтэй, санаачилгатай, хариуцлагатай тэмдэглэнэ.
2.4 Багш сурган хүмүүжүүлэгч нь болзошгүй зөрчлөөс сэргийлж, сурагчдын аюулгүй байдлыг хангана
Гурав. Хориглох зүйлс
3.1 Сурагчид доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
3.1.1 Зохиогдож буй үйл ажиллагаанд хайхрамжгүй хандах
3.1.2 Бусдыг дарамтлах, сэтгэл санааны болон бие мах бодийн хохирол учруулах
3.1.3 Тамхи, согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэх
3.1.4 Хараал хэлэх , бусдын эд зүйлсийг зөвшөөрөлгүй авах, хуурч мэхлэх
3.1.5 Бусдыг ялгаварлан гадуурхах
3.1.5 Багш сурган хүмүүжүүлэгч, сургуулийн захиргаа, ажилтанд бэлэг, бэлэн мөнгө өгөх
3.2 Багш сурган хүмүүжүүлэгчид доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно
3.2.1 Сурагчдаас эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр төгсөлтийн баяр тэмдэглэхээр бэлэн мөнгө, эд материал хураах
3.2.1 Эцэг эх, сурагчдаас дурсгалын зүйл, бэлэг авах.





Дөрөв. Бусад зүйл
4.1 Эрдмийн баяр тэмдэглэх журмийг зөрчсөн сурагч, багш сурган хүмүүжүүлэгчийг сургуулийн захиргааны хурлаар шийдвэрлэнэ
4.2 Багш нарын шаардлагыг биелүүлээгүй, ёс суртахуун хүмүүжлийн ноцтой зөрчил гаргаж, эрдмийн баяр тэмдэглэх журмыг зөрчсөн сурагчдыг тусгайлан хэлэлцэж сурагчийн хувийн хэрэг дээр тэмдэглэх, цаашлаад сургуулиас хөөх, улсын шалгалтад оруулахгүй байх хүртэл арга хэмжээ авна.
4.2 Эрдмийн баяр тэмдэглэх журмыг зөрчсөн багш, сурган хүмүүжүүлэгчийг үе шаттайгаар тусгайлан хэлэлцэж цалингаас хасах цаашлаад ажлаас халах хүртэлх арга хэмжээ авна

45-р дунд сургууль - СӨУЗ - Нүүр хуудас

27/04/2013

45 - р сургуулийн сурагчид 4р улирлын турш маш сайн мөрдөх түр дүрэм боловсруулж байгаа учир та бүхэн өөрсдийн санаа оноогоо хэлээрэй.

Photos 10/03/2013

45 - р дунд сургуулийн захиргаа, сурагчдын өөрийн удирдлагын байгууллагатай жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар болсон "Бидний дуу хоолой" хэлэлцүүлэг. 9, 10, 11 - р анги бүрийн ангийн дарга нар ангийнхаа шилдэг 3 хүүхдийн хамт хэлэлцүүлэгт оролцоно.

12/02/2013

Маргааш Монгол дээл, үндэсний хувцсаа өмсөөд хичээлдээ ирээрэй.

Halloween Party 29/01/2013
Photos 29/01/2013

Эзэн Богд Чингис Хааны төрсөн өдрөөр манай сургуулийн багш Б.Ичинхорлоо төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнагдсан. 2012.11.14

Photos 29/01/2013

Л.Гантөмөр багштай 2в ангийн
“Алунгоо эхийн домог” дүрийн тоглолт - Монголын нууц товчоо жүжгийн тэмцээний тэргүүн байр.

7-9-р ангийн “МНТ” зохиолын ханын сонин 29/01/2013
Photos 29/01/2013

5-р ангийн сурагчдын “Тэмүжин, Жамуха хоёр анд бололцсон нь” тоглолтын хэсгээс...

25/11/2012

Нийт сурагчдад хичээлийн шинэ улиралд нь амжилт хүсье.

10/11/2012

Өнөөдөр Багш-Сурагч-Эцэг эхийн хамтарсан "Боловсролын шинэчлэл" хэлэлцүүлэг сургуулийн урлаг зааланд амжилттай боллоо.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Намнандоржийн гудамж, Сүхбаатар дүүрэг, 4-р хороо
Ulaanbaatar