24/05/2026
🏅🇬🇧 Англи улсын Олон Улсын Мэдлэгийн Олимпиад "Owlypia” ҮНДЭСНИЙ шатны шалгаруулалт энэ амралтын өдрүүдэд “Солонго Эс Эф” сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус олимпиадад хөдөө орон нутаг болон нийслэлийн 3–12-р ангийн нийт 127 сурагч 3 насны ангиллаар, 4 төрлийн тэмцээнд оролцож,
📚 Арт дизайн
🔬 Шинжлэх ухаан, технологи
🌏 Нийгэм, хэл соёл
💼 Эдийн засаг, бизнес
гэсэн чиглэлээр багаар болон ганцаарчилсан төрлөөр мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө👏👏
🏆 Багийн төрлийн амжилтууд:
📌 Багш М.Саруулбуянгийн бэлтгэсэн
• Бага ангийн баг “Best Team Overall” буюу “Шилдэг баг” номинацын 2-р байрын цом🏆
• Дунд насны ангиллын баг “Шилдэг баг” номинацын 1-р байрын цом🏆
📌 Багш Г.Сайнжаргалын бэлтгэсэн сурагчид
• Дунд насны ангиллын “Шилдэг баг” номинацын 1-р байрын цом🏆
📌 Багш О.Туулын бэлтгэсэн сурагчид
• Дунд насны ангиллын “Шилдэг баг” номинацын 3-р байрын цом🏆
🥇🥈🥉 Ганцаарчилсан төрөлд оролцсон сурагчид маань мөн алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялааж, бахархам амжилт үзүүллээ🤩👏
Мөн ганцаарчилсан болон багийн төрөлд шагналт байр эзэлсэн сурагчид Олон Улсын Олимпиадад оролцох эрхтэй болсныг дуулгахад таатай байна🌈🌈
Сурагчдаа чин сэтгэл, хичээл зүтгэл гарган бэлтгэсэн нийт багш нартаа халуун баяр хүргэе👏👏 Энэ хоёр өдөр бид багш, сурагчдаараа үнэхээр их бахархлаа🌺🌺
Олимпиадыг сургууль дээрээ амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан:
☑️ Гадаад хэлний тэнхимийн хамт олон
☑️ Урлаг, гоо зүйн багш С.Энхжаргал
☑️ “Солонго Эс Эф” сургуулийн 10,11-р ангийн сайн дурын сурагчид
(Олон улсын олимпиадын зохион байгуулалтад сайн дурын ажилтнаар оролцсон өргөмжлөлөөр шагнагдсан)
☑️ Амттай хоол, үйлчилгээгээр ханган ажилласан гал тогоо, үйлчилгээ, аж ахуйн албаныхан
та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье🙏🙏🙏
Мөн олимпиадын үеэр 2 өдрийн турш ажилласан кофе шопын хамт олон маань эцэг эх, асран хамгаалагч, багш нар болон олимпиадад оролцсон сурагчдад үйлчилж, тухтай дулаан орчныг бүрдүүлсэнд баярлалаа ☕✨
Олимпиадыг хамтран зохион байгуулсан Youth Mongolia олон улсын байгууллага болон Англи улсаас хүрэлцэн ирсэн зохион байгуулагчид маань манай хамт олонд талархал илэрхийлснийг уламжилж байна.
Бидний бахархал болсон нийт сурагчид, багш нартаа дахин баяр хүргэе👏🌟