30/08/2026
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.
Сургуулийн ачааллыг бууруулах, 1-р ангийн шинэчилсэн хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор БЯ, НЗДТГ, НБГ, СБДБХ-тэй хамтран "Ачааллыг бууруулах төсөл" хэрэгжүүлж эхэллээ.
Мэдээлэл хүргэе.
1. Анги хуваарилагдсан нэр 8 сарын 31-нд сургуулийн 2-р байр-287-р байрны үүдэнд гарна.
2. Хичээлийн шинэ жилийн нээлт 9 сарын 1-ний 8.30 цагт сургуулийн 1-р байрны гадаа болно.
3. 1-р ангийн хүүхдийн тоог 8 сарын 17-ны өдрийн имонголиад байсан бүртгэлээр авч 6 бүлэг нээхээр төлөвлөсөн боловч явцын дунд нэр нэмэгдсэн, хамран сургах тойрогт амьдарч байгаа хэрнээ бүртгэл баталгаажаагүй гэдгээр хүүхдийн тоо эрс нэмэгдсэн.
4. 1-р байранд 2 бүлэг анги дүүргэлт 46 хүртэл, 2-р байр буюу 287-р байранд 6 бүлэг анги дүүргэлт 36 хүртэл байхаар шийдвэрлэгдсэн.
5. 1-р ангийн багш, танхимын хуваарилалт
1а анги-Багш А.Энхчимэг-287-р байр
1б анги-Багш Ч.Шинэсаран-287-р байр
1в анги-Багш Ц.Сонинзэрэглээ- 287-р байр
1г анги-Багш Э.Оюунаа-287-р байр
1д анги-Багш Д.Удаанжаргал-287-р байр
1е анги-Багш С.Оюун-Эрдэнэ-1-р байр-108 тоот
1ё анги-Багш Д.Даваажав-287-р байр
1ж анги- Багш С.Тунгалаг-1-р байр-108 тоот
6. Хичээллэх цагийн хуваарь
1-р ээлж
1-р цаг 8.30-9.05
2-р цаг 9.10-9.45
3-р цаг 10.00-10.35
4-р цаг 10.40-11.15
2-р ээлж
1-р цаг 13.30-14.05
2-р цаг 14.10-14.45
3-р цаг 15.00-15.35
4-р цаг 15.40-16.15
Сургалтын орчин нөхцлийг ойлгож хүндэтгэн хүлээн авч байгаа эцэг эх асран хамгаалагч нартаа баярлалаа.
Сургуулийн захиргаа 2026.08.30