28/08/2024
Унтахын өмнөх амттай яриа..
Тэнүүн хүү: Би том болоод гоё хувцас өмсөөд, ээж цагаан урт цамц өмсөөд хамт хурим хийнэ
Ээж: Үгүй ээ. Ээж, хүү 2 хурим хийж болдоггүй юм. Миний хүү том болоод өөр хөөрхөн охинд хайртай болоод хуримаа хийнэ шдээ. Ээж нь хуриман дээр нь гоё даашинз өмсөөд баяр хүргэе ээ, ээж нь баяртай байнаа гэж сууж байнаа.
Тэнүүн хүү: Баяртайгаар инээснээ.. Тэр охиныг хэн гэдэг юм? Хэдэн настай вэ? Хаана байна? Гэж шалгааж асууж өглөө.
Зүв зүгээр байсан би бэрийн өрөнд оровшт кк.
Би: Том болоод учирнаа. 25 настайдаа л хуримаа хийгээрэй гэж захилаа.
2024.08.28
#5настныНууцлагЕртөнц
02/01/2024
ШИНЭ ОН БА НЭМЭГДСЭН НАС
Шинэ он гарахаар хүн бүрийн нас 1-ээр нэмэгддэг гэж өвөө эмээ нь заав.
2 хүү гэрийнхээ бүх хүний насан дээр 1-ийг нэмлээ.
Тэнүүн ах: Би 4 биш, 5 настай
Бүгд: Зөв бна, мундаг шүү
Итгэл дүү: Би 3 биш, 6 настай 😂😂
Бүгд: Биш ээ, 4 шдээ
Итгэл дүү: Үжүү, би 6 настай
Ингээд он гарснаар Итгэл хүү ахаасаа их настай болсийм даа кк. Он гарснаас хойш зөрүүдлээд 6 л гээд байгаа 💁
27/12/2023
Өнөө өглөө 1 юм анзаарлаа..
Зарим 1 "гуйлгын" амьдрал дуусч л байгаа юм байна.
Шээс гуйна
Хоол идэхийг гуйна
Томоотой байхыг хааяа гуйна
Тоглоомоо хураахыг гуйна.... Гуйх зүйл мундахгүй.
Эхнээсээ шээс гуйх цаг өнгөрснийг өнөөдөр анзаарлаа.
Өмдөнд нь, орондоо, хивсэн дээр хусуулахгүйн тулд их ч гуйсандаа хаха.
Зүгээр шээх үү? гэдэг үг тоохчгүй.
Миний гуйдаг байсан арга:
Шээх үү? Шээх үү? Шээх үү? гэж дуулна.
Өөдөөс:
Үжүү үжүү үжү 😂😂
19/11/2023
Тэнүүн хүү нуруугаа маажуулав.
Ээжээ: Гоё байна уу?
Тэнүүн: Аанха, "Ухайййй" гэж үү 😂😂
"Эмээгийн нөлөө" гэж кк. 4 настангаас ийм реакц авна гэж төсөөлөөгүй бсан би шокров кк
01/11/2023
Хүүхдийнхээ IQ-г хэрхэн хөгжүүлэх вэ?
Хөвгүүд машинаар тоглох үед нь бороо орвол яах уу? Түгжрэл үүсвэл яах уу? Гэж асуудал дэвшүүлж байгаарай. Тэгвэл шийдвэр гаргах чадвартай болно гэнэ шүү.
Хүүхдийг суралцах чадварт сургах талаар ярьж байна. Гоё подкаст байна. Эхний 20 минут дээр явж байна. Хамтдаа сонсьё
Neurolat хөтөлбөрийн үүсгэн байгуулагч, Боловсролын сэтгэл судлалын доктор Мин Лектэй ярилцаv.
Холбогдох хаяг: Faccebook: https://www.facebook.com/profile.php?id=100034751994408&mibextid=LQQJ4d
30/10/2023
Цастай өдрийн мэнд ээ..
Тэнүүн хүү шинэ жилээр авах бэлгээ яриад байхаар нь өвөл болоод, цас ороод, Шинэ жилийн өмнө Санта ирээд миний хүүд бэлэг өгнө гэж хэлснээс хойш өглөө бүр сэрээд цонхоор хардаг болсон.
Тэнүүн: - "Өө, цас ороогүй байна" гэж өдөр бүр хүлээснийх өнөө өглөө цастай угтлаа.
Одоо өдөр бүр шинэ жилийг хүлээж хоног тоолох нь ээ.. 10 сар сүүл мушгиж байдаг, 12 сар даанч хол санагдана даа..
Цаг хугацаа минь хурдан өнгөрөөрэй 🤗
28/10/2023
Асуудлыг шийдэхүй..
Нус нийх, тоглоом хураах, гараа угаах, унтахын өмнө ус уух зэрэг нь анх асуудлууд байдаг байсөөн.
Зэрлэг аргууд угаасаа нөлөөлөхгүйг мэдэх болохоор 1 мэргэн санаанууд орж ирсэн.
😵💫 Нус нийх
Өмнө нь үг дуугүй шууд сорогчоор сордог байсан болохоор нус нийх маш дургүй байсан.
Одоо нус сорогч, сальфетка хоёрыг зэрэг бариад "Алийг нь сонгох уу?" гэж асуугаад л асуудал шийдэгдсэн дээ. Мэдээж сальфетканд нийхийг сонгож, маш сайн нийж байгаа.
😵💫 Тоглоом хураах
Өмнө уламжлал ёсоор үглэж өгдөг байсан. Сүүлд олсон санаа маань "Хүмүүс орондоо унтдаг. Харин тоглоомнууд хаана унтдаг бол?" гэж асууж ярилцсан.
"Тоглоомнууд тоглоомын хайрцгандаа унтдаг. Хайрцгандаа унтахгүй бол айгаад уйлна" гэснээс хойш Тэнүүн их уриалгахан тоглоомоо хураадаг болсон. Итгэл хүү жоохон дурамжхан хэвээрээ байгаа.
😵💫 Гараа угаах
Гаранд нь нян бактер байгаа. Угаахгүй бол болохгүй гэж учирлаад гаднаас орж ирээд хамгийн түрүүнд угааж хэвшсэн.
😵💫 Унтахын өмнө ус уух
Унтах бэлтгэл жин тан болоод яг унтахын өмнө ус ууя гэдэг дээ тэ.
Хэвтэхээсээ өмнө ус уухыг асуугаад, хэвтсэний дараа ус нэхвэл "Ээжээ хэвтсэн бол бандан пад" гэдгийг сургасан. Үнэхээр ам цангасан бол өөрсдөө яваад уу гэдэг болсон. Ханиндаа утасны гэрэл асаагаад хөөрхөн хөтлөөд явдаг.
Том болохын хэрээр асуудлууд ч ундарч байна. Аль болох зөвөөр шийдвэрлэхийг, сургахыг хичээж байна даа.
Цаашдаа шийдэх асуудлууд ч байна2 💪💪.
22/10/2023
Ээж нь хэд хоног эмнэлэгт хэвтээд тарианы сорви, хөхрөлт арилаагүй байгаан. Сүртэй өвдөөгүй 'урсгал засвар' хийлгээд, сайхан амраад гарсиймөө.
Тариулж байсан газруудаа харуулсан чинь хоёулаа байн байн үнсээд, илээд, эвийлээд бөөн хайран дунд умбаж бнөө 🥰🥰.
Тэгснээ бас болоогүй бие биенийхээ гарын булчин, гарын ар, бөгсийг шалгаад тарианы ёоёо байхгүй гээд байгаамаа.
Хайр халамжаар дүүрэн залуучууд жүү 😍😍
2023.10.23
21/10/2023
Постууд маань та нарт хамааралгүй ч байж мэднэ. Пэйжийн зорилго маань 2 хүүгийнхээ нандин үеийг бичиж үлдээх зорилготой юм шүү.. 2 хүүгийн маань фенүүд Follow дарж нэгдээрэй 🤩🤩
Зарим залуу ээжүүдэд санаа авч болох зүйлс болж магадгүй ээ 🤗🤗
21/10/2023
Манай залуучууд Тоон блок хүүхэлдэйн киноны улаан фен нь..
Энэ хүүхэлдэйн киноны ачаар тооны мэдлэг нь их тэлээд, бүх хэмжүүрийг тоогоор илэрхийлдэг болсон.
Их сүү ууя гэвэл "100 сүү ууя"
Их хайртай гэвэл "ээж ээ, 100 хайртай шүү"
Сүүлийн үед хайрынх нь хэмжээ ихэссэн үү? Тооны мэдлэг ихэссэн үү? "Ээж ээ, арван зуун мянга хайртай шүү" гэдэг болсон 🥰