07/07/2026
🎓БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДЛАГУУД МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ СУРГУУЛЬ ДЭЭР АЖИЛЛАЛАА
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын Монгол Тэмүүлэл сургуульд хүндэт айлчлал хийж, сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчин, хэрэгжүүлж буй ажлуудтай танилцлаа.
Айлчлалын үеэр боловсролын салбарын хөгжил, сургалтын чанарыг дээшлүүлэх чиглэлээр санал солилцож, сургуулийн цаашдын хөгжил, үйл ажиллагаанд үнэтэй зөвлөмж, дэмжлэг үзүүлсэн нь хамт олонд маань ихээхэн урам зориг өглөө.
Амралтын өдрөөр үнэт цаг заваа зориулан манай сургуульд хүрэлцэн ирсэн Боловсролын салбарын удирдах ажилтнууд, Баянзүрх дүүрэг болон Нийслэлийн удирдлагууд, эрхэм хүндэт зочид Та бүхэнд Монгол Тэмүүлэл сургуулийн хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье. Энх-Амгалан Лувсанцэрэн