Нийслэлийн хүүхдийн 210 дугаар цэцэрлэг

Нийслэлийн хүүхдийн 210 дугаар цэцэрлэг

Share

ХҮҮХЭД БҮРИЙГ ХАЙРЛАЖ
ХҮМҮҮН БОЛОХ ҮНДСИЙГ ТАВИНА.

02/03/2026

🌟 Хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг ойлгоход туслах "СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ХҮРД" 🌟

Таны хүүхэд өөрт төрж буй мэдрэмжээ үгээр илэрхийлж чадахгүй бухимдах үе гардаг уу? Хүүхэд гэлтгүй бид ч гэсэн заримдаа яг юу мэдрээд байгаагаа тодорхойлж чаддаггүй шүү дээ.

Энэхүү "Сэтгэл хөдлөлийн хүрд" нь хүүхдүүдэд (болон томчуудад) өөрийнхөө дотоод ертөнцийг таньж мэдэхэд туслах гайхалтай хэрэгсэл юм! 🌈

Энэхүү хүрднээс та дараах мэдрэмжүүдийн үгийн санг харах болно:
• 😊 Баяртай & Тайван: Догдолсон, бахархсан, төвлөрсөн, сэтгэл хангалуун...
• 😢 Гунигтай & Ууртай: Гомдсон, урам хугарсан, бухимдсан, хилэгнэсэн...
• 😨 Айсан & Ядарсан: Санаа зовсон, сандарсан, сульдсан, уйдсан...
• 🤔 Эргэлзсэн: Төөрөлдсөн, гацсан, цочирдсон...

💡 САНАМЖ:
✅ Бүх мэдрэмж бодитой бөгөөд чухал. Муу мэдрэмж гэж байхгүй!
✅ Мэдрэмжээ зөв нэрлэж сурах нь түүнийг удирдаж сурах анхны алхам болдог.

02/03/2026

ГАНТОГОО нь нэгэн том шийдвэр гаргаж Солонгос хэлний сургалтын төв болон сургууль зуучлалын төвийнхөө түрээсийн гэрээг өчигдөр зурчихлаа.

Гэрээгээ хийчихээд энэ хоосон заалны голд хэсэг чимээгүй суухдаа сэтгэл минь маш их хөдөллөө. Бодол минь цэгцэрч өөртөө "Гантогоо минь, чи чадна аа" гэж ахин дахин урам өгч суулаа.

​Миний түүх маш энгийнээс эхэлсэн...МУБИС-ыг Газар Зүйн багш мэргэжилээр нэгт эрэмблэгдэн төгссөн хэрнээ "дуучин болно" гэсэн ганцхан мөрөөдөлтэй залуу байлаа. Гэтэл мөрөөдлөө биелүүлэхэд мөнгө хэрэгтэй болж, би арга буюу Солонгос улсыг "хар ажил" хийхээр их сургуулиа төгсчөөд зорьж байсан юм.

​Тэнд таван жилийн турш хүнд хүчир ажил хийхдээ би өөртөө нэг л АМЛАЛТ өгсөн юм. Тэр нь хэдий хүнд ажил хийж байгаа ч Солонгос хэлийг нь заавал сурна гэж хичээн өдөр болгон ГАНЦХАН шинэ үг цээжлэх. Ингэж зүтгэсээр нэг жилийн дотор өдөр тутмын 365 үгийг хэзээ ч мартахааргүй яс цээжилж билээ. Мөн дуунд дуртай болохоор Солонгос дуунуудыг орчуулж, утгыг нь ухаж суусаар нэг л мэдэхэд Солонгос хэлийг бие даан маш сайн сурсан байлаа.

Хүмүүсийн ярьж байгааг ойлгож эхлэх, өөрийгөө ч гэсэн ойлгуулж ярих тэр мөч бас л маш гоё мэдрэмж.

​"Хэлтэй бол хөлтэй" гэдэг ямар үнэн үг болохыг би яс махандаа шингэтэл ойлгосон. Хэл сурснаар надад хязгааргүй олон боломж нээгдсэн юм.

Хар ажилчин байхдаа маш их дууны тэмцээнд өөрийгөө сорьж оролцдог боллоо.​Солонгосын үндэсний хэмжээний "SUPER STAR K3" тэмцээнд орж, 2 сая гаруй оролцогчоос шилдэг 48-д үлдэж байв. Хамгийн сонирхолтой нь тэр үед алдарт BTS хамтлагийн Jung Kook хүртэл надтай хамт өрсөлдөж байлаа.

Солонгост гадаад иргэдийн дунд зохиогддог хамгийн том дууны тэмцээн болох "MIGRANT SONG FESTIVAL" уралдаанд 5 удаа оролцож эцэст нь ГРАН-ПРИ шагналыг авч чадсан анхны Монгол хүн болж байв.

​Улмаар олон улсын дуулаачдын MONTANT байгууллагад тэнцэж, Солонгост хар ажлын ажилчны визнээс "Урлагийн виз" авсан цорын ганц хүн болсон юм.

Солонгосын маш олон тв-ийн нэвтрүүлэгт уригдан оролцдог болсон ба тэр дундаас тухайн үедээ ​Дэлхийд алдартай "STAR KING" нэвтрүүлэгт уригдан орсны дараа гудамжинд хүмүүс таньж, зургаа татуулах тэр мөч... Үнэхээр гайхалтай байсан.

​Хэл сурна гэдэг, хүсэл мөрөөдөлтэй байна гэдэг, тууштай зүтгэлтэй байна гэдэг ийм л ХҮЧТЭЙ.

Ингээд л Монголдоо "ЯГ ТҮҮН ШИГ" шоунд уригдаж маш амжилттай оролцож, эх орондоо аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн амьдарч байгаа минь МИНИЙ МӨРӨӨДЛИЙН БИЕЛЭЛ юм.

Би өөрийнхөө 6 дүү болон хамаатан садан, найз нөхдийнхөө олон арван хүүхдүүдэд Солонгос хэл зааж, бүгдийг нь Солонгосын KOREA, KONKUK гэх мэтчилэн шилдэг сургуулиудад оруулан сургаж байна.

..​Мэдээж зам дандаа дардан байгаагүй ээ. Олон ч хүнд бизнес санаагаа алдаж, ашиглуулан хууртагдан залилуулж, Ковидын үеэр үйлчилгээний газар нээгээд асар их алдагдал хүлээж дампуурсан үе ч бий. Гэвч би бууж өгөөгүй. Солонгос хэлээ онлайнаар зааж эхлэн, ахин босож чадсан.

​Одоо харин олон залуусын зорилго, мөрөөдлийнх нь гүүр болох гээд төлөвлөсөн ажлууд минь сайхан бүтээд явж байна.

Энэ хоосон заал удахгүй олон залуусын хүсэл мөрөөдөлдөө хүрэх гарц нь болж, баяр хөөр, аз жаргалаар дүүрсэн "ХАЙРЫН ӨРГӨӨ" болох болно гэдэгт би итгэлтэй байна.

Миний сургалтын төв 2026 оны 03-р сарын 19-ний өдөр үүд хаалгаа нээх болно.

​Тэр хүртэл Солонгос хэлний ангидаа суралцагчдаа элсүүлж, сургууль зуучлалын ажлаа эхлүүлэх болно. Саяхан Солонгос явахдаа магадлан итгэмжлэгдсэн шилдэг сургуулиудтай хамтран ажиллах гэрээгээ ч баталгаажуулаад ирсэн.

​Надад амжилт хүсээрэй.

Мэдээллээ удахгүй оруулах болохоор миний энэ хуудсыг тогтмол шалгаж байгаарай.

​Гантогоо нь хичээнээ.
Хичээсээр ч ирсэн. ❤️

Амжилтад хүрдэг хүмүүс зөвхөн сэтгэлзүйн хувьд хүчтэй байдаг юм биш. Тэд зүгээр л өөрийнхөө үгийн сангаас "бууж өгөх" гэдэг үгийг бүрмөсөн арчиж хаясан хүмүүс байдаг юм шүү.

"Болно, бүтнэ" – Итгэл үнэмшил.
​"Одоо л хийнэ" – Цаг бүү алд.
​"Шалтаг хэрэггүй" – Хариуцлага.
​"Үхчих биш дээ" – Айдсаа давах.
​"Заавал дуусгана" – Тууштай байдал.
​"Би биш бол хэн гэж?" – Өөртөө итгэх итгэл.
​"Би заавал ялна" – Эцсийн зорилго.

​ #Амжилт #Сэтгэлзүй #ТууштайБайдал

11/02/2026

📱 ХҮҮХДЭЭ ДЭЛГЭЦНЭЭС ХОЛДУУЛАХ 100 САНАА 🎨
Хүний тархи 20 насны дунд үе хүртэл тасралтгүй "хөгжиж" байдаг гэдгийг та мэдэх үү? Тиймээс хүүхдийг утсаар саатуулах биш, бодит ертөнцөд бүтээлчээр хөгжүүлэх нь хамгийн чухал юм.

Дэлгэцнээс холдуулж, тархийг нь "цэнэглэх" 100 үйл ажиллагааны санааг төрөл бүрээр нь хуваан хүргэж байна:

✨ Бүтээлч ба төсөөллийн тоглоом
* Дэр, хөнжил ашиглан гэр дотор "цамхаг" барих
* Өөрийн гэсэн комик эсвэл богино өгүүллэг зохиох
* Оригами (цаасан нугалбар) хийж сурах
* Нуугдаж тоглох эсвэл дүрстэй хөзрөөр тоглох

🧩 Тоглоом ба оньсого
* Гэртээ "эрдэнэс хайх" тэмцээн зохиох
* Хуучин сэтгүүл ашиглан эвлүүлэг (жааз) хийх
* Шинэ түргэн хэллэг сурах эсвэл хошигнол ярих

🎓 Суралцахуй ба хөгжил
* Төсөөллийн газрын зураг зурах
* Картон хайрцаг ашиглан робот эсвэл цайз бүтээх
* Шүгэлдэж сурах эсвэл ой санамж сорих тоглоом тоглох
* Төрөл бүрийн дүрс, объектуудыг даган зурах

🛠️ Гар урлал
* Гэр бүлийнхэндээ зориулж мэндчилгээний хуудас хийх
* Шавар эсвэл зуурмагаар төрөл бүрийн дүрс хийх
* Гэртээ хийж болох энгийн шинжлэх ухааны туршилтууд хийх
* Өөрийн гэсэн хөлөгт тоглоом (board game) бүтээж тоглох

> 💡 Санамж: Хүүхдийн тархины хөгжилд 8-10 цагийн нойр болон насанд хүрэгчдийн дэмжлэг хамгийн чухал байдаг. Дэлгэцийн цагийг эдгээр сонирхолтой үйлдлээр сольж, хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийгээрэй!

Боловсролын сэтгэл зүйч Г.Уянга-Үжин

🎁Мэдээлэл танд хэрэгтэй байсан бол баярлалаа гэж сэтгэгдэл үлдээгээрэй☺️

02/02/2026
02/02/2026

✅Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
✅Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

01/01/2026

2016-2025 онуудад бид хамтдаа бүтээлчээр олон ажлуудыг амжилттай хэрэгжүүлж олон бодит үр дүнд хүрч байсны адил энэ улиран одож буй 2025 оноо амжилт бүтээл, аз жаргал, итгэл дүүрэн үдсэн эрхэм багш, ажилтан, ажилчдадаа БАЯРЛАЛАА🥰🥰🥰.

Угтан ирж буй 2026 оноо хүсэл мөрөөдөл, хүч чадлаар дүүрэн угтаж, орчлон хорвоогийн сайн сайхан бүхнээр дүүрэн, од хийморьтой, ололт амжилт, аз жаргал, амжилт бүтээлээр гялалзан мандаж явахын ерөөл өргөн дэвшүүлье.

31/12/2025

💎АЗ ЖАРГАЛ ХАЛДВАРЛАДАГ
🔹Таны сайхан үг, сайн үйлдэл бусдад аз жаргал, хүсэл мөрөөдөл, урам зориг өгдөг. Та өөрийн чадах хэрээр л сайн байхыг хичээгээрэй.
Шинэ_ондоо_бусдад_урам_зориг_түгээе

Photos from Нийслэлийн хүүхдийн 210 дугаар цэцэрлэг's post 05/12/2025
24/11/2025

Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна. Үүнд:

Эцэг эх, асран хамгаалагч нарт:
1. Урлаг спорт, соёл олон нийтийн зэрэг төвлөрсөн арга хэмжээнд оролцохоос аль болох татгалзахыг бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөж байна. Учир нь та томуу, томуу төст өвчний халдвар тээгч болох ба үүнийгээ бага насны хүүхдэд халдварлуулах эрсдэл өндөр болно. �
2. Гэр бүлийн орчинд гэр бүлийн гишүүн бүрийн хувийн ариун цэврийг сахиулаарай. Гараа тогтмол угаах, содтой усаар амаа зайлах зэрэг дадлыг хэвшүүлж, дархлаа дэмжих амин дэмээр баялаг хоол хүнсийг хэрэглэх нь томуу, томуунаас урьдчилан сэргийлэх гол арга зам юм шүү.
3. Хэрэв таны хүүхдэд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандаарай. Таамгаар, дур мэдэн эмчилгээ хийхгүй байх нь чухал. Хүүхдийнхээ цэцэрлэг, сургуульд албан ёсоор мэдэгдэж чөлөө авах нь зүйтэй.

Аж ахуй нэгж байгууллага, олон нийтэд:
1. Ач холбогдол багатай, онцын шаардлагагүй олон нийтийг хамарсан төвлөрсөн үйл ажиллагааны тоог эрс бууруулж, түүнд тавих хяналтыг сайжруулахыг нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагуудад зөвлөж байна.
2. Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчид томуу, төст өвчлөлийн нөхцөл байдалтай холбоотой чөлөө хүссэн тохиолдолд цалинтай чөлөө олгох, зайнаас ажиллах боломжийг олгохыг төрийн байгууллагууд, аж ахуй нэгжийн удирдлагуудад уриалж байна.
3. Иргэн нэг бүр хүн олноор төвлөрдөг орчин, нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалтыг заавал зүүж өөрийгөө болон бусдыг хамгаалах, томуу, төст өвчний дэгдэлтийн нөхцөл байдлын мэдээ мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагаас өгөх зөвлөгөө зааврыг дагаж мөрдөөрэй.

Боловсролын сургалтын байгууллагын удирдлагуудад:
1. Суралцагч, багш, ажилтан нэг бүр амны хаалт заавал зүүх, сургалтын байгууллагын орчинд гар угаах, ариутгах боломжийг бүрдүүлж, цэцэрлэг, бага ангийн суралцагчдын үдийн хоолыг шим тэжээлтэй, дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүнээр баяжуулаарай.
2. Суралцагчдын ирцийн тандалтын мэдээг тогтмолжуулж, томуу, томуу төст өвчний тархалтын нөхцөл байдалд тохируулан мэргэжлийн байгууллагуудаас өгөх зөвлөмж зааврыг дагаж мөрдөж ажиллаарай.
3. Анги танхимын агаар сэлгэлтийг тогтмол хийж, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах ажлыг байгууллагын дотоод нөөцөд тулгуурлан зохион байгуулаарай.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


БЗД 19-хороо цайз зүүний б 44/р гудамж
Ulaanbaatar
БЗД19-ХОРООЦАЙЗЗҮҮНИЙБ44-РГУДАМЖ