Жаргалан олон улсын сургууль - Саппоро салбар

Жаргалан олон улсын сургууль - Саппоро салбар Олон улсын Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлэгч "ЖАРГАЛАН" цогцолбор сургууль

Эрхэм хүндэт удирдлагууд, багш ажилчид, суралцагчид, тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагчид болон хамтран ажилладаг байг...
11/07/2026

Эрхэм хүндэт удирдлагууд, багш ажилчид, суралцагчид, тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагчид болон хамтран ажилладаг байгууллагууд Та бүхэндээ Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье!
🇲🇳 Монгол төр мөнх оршиж, Монгол түмний хийморь үеийн үед бадрах болтугай! 🇲🇳

🎉 ЭЕШ-2026 | 800 ОНООНЫ ЭЗЭД🎊👏 Баянгол дүүрэгт энэ хичээлийн жилд 11 сурагч 12 хичээлээр 800 оноо авч, өнгөрсөн жилийн а...
09/07/2026

🎉 ЭЕШ-2026 | 800 ОНООНЫ ЭЗЭД🎊

👏 Баянгол дүүрэгт энэ хичээлийн жилд 11 сурагч 12 хичээлээр 800 оноо авч, өнгөрсөн жилийн амжилтыг 3 дахин ахиуллаа.

🌟 “Жаргалан” олон улсын сургуулийн төгсөгч М.Золбоо
📚 Монгол хэлний хичээлээр 800 оноо авч, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөлөө.👏🏻

👩‍🏫 Амжилтын эзнийг бэлтгэсэн Монгол хэл, уран зохиолын багш Г.Хишигдэлгэрт халуун баяр хүргэе.

✨ Мөн олон улсын шалгалтын үнэлгээг дүйцүүлэх журмаар “Жаргалан” сургуулийн 15 сурагч 800 оноотой дүйцүүлэн үнэлэгдсэн бахдам амжилтыг онцлон тэмдэглэж байна.

💙 Та бүхэндээ цаашдын сурлага, хөдөлмөрт нь улам их амжилт хүсье!

#ЖаргаланОлонУлсынСургууль #ЭЕШ2026 #800Оноо #БаянголБоловсрол #Бахархал

БИДНИЙ АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...🤩🏆🏅ЭЕШ-2026 шалгалтад 655-749 оноо авч,  амжилтаа бататгасан Кембрижийн хөтөлбөртэй Жаргала...
30/06/2026

БИДНИЙ АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...🤩🏆🏅
ЭЕШ-2026 шалгалтад 655-749 оноо авч, амжилтаа бататгасан Кембрижийн хөтөлбөртэй Жаргалан ОУ-ын сургуулийн 12А ангийн Г.Хишигдэлгэр багштай суралцагчид болон бэлтгэсэн багш нартаа халуун баяр хүргэе. 👏👏👏

🇲🇳🇲🇳🇲🇳ЭЕШ-2026 шалгалтад 800 оноо авсан болон 800 оноогоор дүйцүүлсэн Кембрижийн хөтөлбөртэй Жаргалан ОУ-ын сургуулийн 1...
30/06/2026

🇲🇳🇲🇳🇲🇳ЭЕШ-2026 шалгалтад 800 оноо авсан болон 800 оноогоор дүйцүүлсэн Кембрижийн хөтөлбөртэй Жаргалан ОУ-ын сургуулийн 12А ангийн Г.Хишигдэлгэр багштай суралцагчид болон бэлтгэсэн багш нартаа баяр хүргэе. 👏👏👏

Үндэсний өв соёл, эх хэлнийхээ дархлааг эрхэмлэн дээдэлж, Монгол хэлний элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авч амжилты...
29/06/2026

Үндэсний өв соёл, эх хэлнийхээ дархлааг эрхэмлэн дээдэлж, Монгол хэлний элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авч амжилтын оргилд хүрсэн сурагч М.Золбоодоо халуун баяр хүргэе. Энэхүү бахдам амжилтын ард мэдлэг, ур чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан бэлтгэсэн эрхэм Г.Хишигдэлгэр багшдаа мөн чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. Та бүхний амжилт сургууль, хамт олны маань бахархал юм. 🥰

🎊Зуслантай сургууль Жаргалан олон улсын сургууль - Саппоро салбар🎞️🎬✨ Монголд анх удаа — 9D Cinema Сансар зусланд нээлтэ...
26/06/2026

🎊Зуслантай сургууль Жаргалан олон улсын сургууль - Саппоро салбар🎞️
🎬✨ Монголд анх удаа — 9D Cinema Сансар зусланд нээлтээ хийлээ! ✨🎬

3 жилийн турш хүсэн хүлээсэн, урьд нь зөвхөн АНУ-ын Лас Вегас зэрэг дэлхийн томоохон энтертайнмент төвүүдэд мэдрэх боломжтой байсан гайхамшигт 9D cinema одоо Сансар зусланд албан ёсоор нээлтээ хийлээ! 📽️🎞️

Энэ бол зүгээр нэг кино үзэх биш — хөдөлгөөн, дуу, гэрэл болон тусгай эффектүүдийг хослуулсан бодит мэт мэдрэмжээр дүүрэн адал явдал юм. 9D кино театр нь үзэгчдэд илүү гүн мэдрэмж төрүүлэх зорилгоор хөдөлгөөнт суудал, тусгай эффектүүдийг ашигладаг. 🍿

🔥 Гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт ирж,
🎥 Ирээдүйн кино ертөнцийг мэдэрч,
🚀 Өөр хэмжээсийн аялалд гараарай!

📍 Сансар зуслан
🎉 Нээлтийн үйл ажиллагаа эхэллээ!

#СансарЗуслан #МонголдАнхУдаа #ШинэТүвшнийҮзвэр

🎉Амжилтын мэдээ🎊📚HSK 3, HSK 4 шалгалтад амжилттай тэнцсэн багш, сурагчдадаа халуун баяр хүргэе! 👏🏻👏🏻👏🏻Та бүхний хичээл з...
22/06/2026

🎉Амжилтын мэдээ🎊
📚HSK 3, HSK 4 шалгалтад амжилттай тэнцсэн багш, сурагчдадаа халуун баяр хүргэе! 👏🏻👏🏻👏🏻

Та бүхний хичээл зүтгэл, тууштай хөдөлмөр, цаг хугацааны үр дүн ийнхүү биеллээ оллоо. Цаашдын сурлага, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!

📚 HSK 3 түвшинтэй бол:
✅ Өдөр тутмын сэдвээр хятад хэлээр харилцах чадвартай болно
✅ Хятадын их сургуулийн хэлний бэлтгэл хөтөлбөрт суралцах боломжтой
✅ Хятад хэлний мэдлэгээ олон улсын түвшинд баталгаажуулна
✅ Дараагийн шатны HSK 4, HSK 5 түвшинд суралцах бат бөх суурь болно

📚 HSK 4 түвшинтэй бол:
✅ Хятад хэлээр илүү чөлөөтэй харилцаж, үзэл бодлоо илэрхийлэх чадвартай болно
✅ Зарим их сургуулийн мэргэжлийн ангид элсэх хэлний шаардлагыг хангана
✅ Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжоо нэмэгдүүлнэ
✅ Ажил, карьерын өрсөлдөх чадвараа дээшлүүлнэ

🌟 Өнөөдрийн амжилт бол маргаашийн их боломжийн эхлэл.
Хичээл зүтгэл хэзээ ч талаар болдоггүй!

Шавь нартах болон бэлтгэсэн багш Э.Энхимэг багшдаа Баяр хүргэе! 🎓🇨🇳✨

2026.06.03🌱 SEL – Нийгэм сэтгэл зүйн хөтөлбөрт сурагчид маань амжилттай хамрагдлаа.Хүүхэд бүрийн сэтгэл хөдлөлөө зөв тан...
08/06/2026

2026.06.03
🌱 SEL – Нийгэм сэтгэл зүйн хөтөлбөрт сурагчид маань амжилттай хамрагдлаа.

Хүүхэд бүрийн сэтгэл хөдлөлөө зөв таньж ойлгох, өөрийгөө илэрхийлэх, бусдыг хүндэтгэн сонсох, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой SEL (Social Emotional Learning) – Нийгэм сэтгэл зүйн хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа.

Хөтөлбөрийн хүрээнд сурагчид маань өөрийгөө танин мэдэх, сэтгэл хөдлөлөө удирдах, найз нөхөдтэйгээ үр дүнтэй харилцах, асуудлыг хамтран шийдвэрлэх зэрэг олон сонирхолтой дасгал, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, үнэ цэнтэй мэдлэг, чадвар эзэмшлээ.

Ирээдүйн зөв төлөвшилтэй, хариуцлагатай иргэн болоход нь хувь нэмэр оруулсан энэхүү сургалтын үйл ажиллагаанд оролцсон нийт сурагчдадаа баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. 💙✨

#НийгэмСэтгэлЗүйнБоловсрол #ХүүхэдБүрҮнэЦэнтэй #ХамтдааХөгжье #СурагчдынХөгжил

Address

БГД-ийн 20-р хороо Саппорогийн замын урд
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Жаргалан олон улсын сургууль - Саппоро салбар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Жаргалан олон улсын сургууль - Саппоро салбар:

Shortcuts

Share

Category