21/09/2022
Манай багш Ч. Есөнханд
- 19 жил төгөлдөр хуурчаар суралцаж төгссөн, Олон улсын хөгжимчдийн уралдаанаас ( Итали, Испани, Орос, АНУ, Франц, Герман ) Гранпри, 1,2,3 байрын шагналт
- СТА, багш, хөгжмийн зохиолч, дуучин
" - Хөгжим тоглож сурна гэдэг шинэ хэл сурч мэдсэн юм шиг, урлагийг ямар олон төрөл байдаг гэдгийг, мэдрэмжээ хөгжүүлж, мэдлэгээ нарийсгах хичнээн гайхалтай байдгийг, олон орноор аялаж, мянга мянган ном уншиж байгаа мэт дэндүү сайхан ололт амжилтыг гартаа, тархиндаа авч байгаа юм шиг санагддаг.
Би АНУ-ын EX ерөнхийлөгч John Kennedy-ийн үр ач, хүүхдүүдийн эдлэн газарт тоглолтоо хийж, Carnegie Hall-д 500$ бүхий ticket-тэй, чинээлэг алдартнуудын урд хөгжимдөж, ОХУ -ын Большой театрт тоглолт үзэж, Италийн Сицил арал дээр тэмцээнд оролцож Salvatore Ferragamo брэндийг үүсгэгч, өв залгамжлагч Ferruccio Ferragamo-той ярилцаж дэлхийн хөрөнгөтэй хүмүүсийн дунд байж үзлээ. Энэ дунд дурдаагүй маш үзэсгэлэнтэй үйл явдал бүхэн миний дурсамжинд л үлдсэн.
Хүн өөрөө дуртай бүхнийхээ төлөө хичээхэд авч чадахгүй зүйл үгүй мэт, боловсролтой болох тусам хүрээлэл минь илүү чанаржиж байгаа мэт гайхалтай санагдаж байна.
Мэдээж энэ бүхнийг би ганцаараа бүтээгээгүй, миний аав, ээж, миний багш намайг хамгийн сайн нь байлгахын төлөө байж болох бүхнийг хийсэнд би талархдаг. Одоо цагт эцэг эхчүүд үргэлж хүүхэддээ боловсрол ямар чухал болохыг сургах гэж, өөрсдийн хоол ундаа хасан янз бүрийн сургалтанд хамруулж, урлагт ойр байлгаж, мэдрэмжтэй болгох гэж хичээдэг болсон нь бахархууштай.
Өөрийгөө таньж мэдэх тусам гэр бүл, өвөг дээдэс гэдэг ямар агуу хүмүүс юм бэ? үр нь болж, үргэлжлэл нь болж хорвоо дээр амьдрах ямар сайхан юм бэ гэдгийг ухамсарлаж, эх орноо, эдийн засгаа, Монголын ирээдүй болох хүүхдүүдийг боловсролтой болгох хүсэл эрмэлзэл надад төрсөн. "
Winner's gala concert