Хүүхэд-Эрдэнэ Цэцэрлэг

Хүүхэд-Эрдэнэ Цэцэрлэг Таны хүүхдийг бид өөртөө итгэлтэй, бие даасан, зөв хүн ?

Хүүхэд-Эрдэнэ цэцэрлэгийн эрхлэгчийн зурвас

Хүлэгт Монголын хүйн заяа
Хүмүүн бидний хүслийн тэнгэр
Аав ээжийн амин эрдэнэ
Ариун голомтын алтан эрдэнэ
Хүж дэлхийн хайрын эрдэнэ
Хүний заяаны хүүхэд эрдэнэ гэж хүүхдийн нэрт зохиолч Б.Нацагдорж шүлэглэсэн байдаг. Тиймээ ийм л эрдэнээр Хүүхэд-Эрдэнэ цэцэрлэг баян билээ. Манай цэцэрлэг нь бага насны хүүхдийг сургаж, хөгжүүлэх ариун хүндтэй, хариуцлагатай ажилдаа 5 дах жилдээ шамдан ажиллаж байна. Манай хамт олон хүүхэд бүрийн хөгжлийн суурийг судлан таних, авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх хүүхдийг өөртөө итгэлтэй бие хүн болон төлөвшихөд сэтгэл зүтгэлээ зориулан ажилладаг. Манай цэцэрлэгийн хүүхдүүд өдгөө Улаанбаатар хотын төрийн өмчит болон төрийн бус өмчийн сургуулиудад дэвшин суралцаж шилдэг сурагчдын жагсаалтыг байнга тэргүүлж байдагт бид бахархдаг билээ. Анх 2010 онд нээгдэж байсан Хүүхэд-Эрдэнэ цэцэрлэг нь нас насны ангилалаар100-110 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай өөрийн тохилог байртай.
2014-2015 оны хичээлийн жилд бид эх оронч сэтгэлгээтй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн боловсролын бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж бүтээлч үйлээрээ хөгжих боломжийг дэмжиж ажиллах юм.
Түүнчлэн хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшилд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж, тэдэнтэй байнга хамтран ажиллахад чиглэсэн үйл ажиллагаа нь манай өдөр тутмын ажлын нэг байсан хэвээр байх болно.
Хүүхдийнхээ ирээдүйн төлөө санаа тавьж бидний ажилд туслалцаа дэмжлэг үзүүлдэг, хамтран ажилладаг эцэг эхчүүд, асран хамгаалагчид та бүхэндээ гүнээ талархаж байна. Хүний заяаны хүүхэд эрдэнэ, хойч үе хүүхэд багачуудын төлөө зориулж байгаа үйлс бүхэн дэлгэрэн дээшилж арвижин дэвжих болтугай.

Хүндэтгэсэн эрхлэгч Б.Солонго

🥰🩷🥰🩷🥰
30/09/2026

🥰🩷🥰🩷🥰

24/09/2026
Хүүхдийнхээ зургийг нийтлэхээс өмнө дараахь зүйлсийг мэдэж аваарай!
01/09/2026

Хүүхдийнхээ зургийг нийтлэхээс өмнө дараахь зүйлсийг мэдэж аваарай!

⭐️Хүүхэд эрдэнэ- зөвлөмж⭐️
27/08/2026

⭐️Хүүхэд эрдэнэ- зөвлөмж⭐️

🗣️ ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖИЛ“Зөв ярьж сурсан хүүхэд — өөртөө итгэлтэй өснө.” 🌱📚 Шинэ үг, үгийн баялгаа нэмэгдүүлнэ💬 Өөрийн бодол...
26/08/2026

🗣️ ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖИЛ

“Зөв ярьж сурсан хүүхэд — өөртөө итгэлтэй өснө.” 🌱

📚 Шинэ үг, үгийн баялгаа нэмэгдүүлнэ
💬 Өөрийн бодол, хүсэл, мэдрэмжээ зөв илэрхийлнэ
👂 Анхааралтай сонсож, ойлгож сурна
🖼️ Зураг ажиглан ярьж, үлгэр зохионо
🎵 Шүлэг, дуу, үлгэрээр дамжуулан хэл яриагаа хөгжүүлнэ
🤝 Бусадтай зөв, эелдэг харилцаж сурна

Хүүхэд бүрийн үг бүр үнэ цэнтэй.
Бид хүүхдийнхээ зөв ярих, өөрийгөө илэрхийлэх чадварыг хамтдаа хөгжүүлнэ. 💛

ХҮҮХЭД ЭРДЭНЭ ЦЭЦЭРЛЭГ 🌈

24/08/2026

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТИЙГ

2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 23:59 цаг хүртэл хүлээн авсан.

2026 оны 08 дугаар сарын 24–26-ны хооронд бүртгэл хийхэд үлдээсэн утасны дугаарт хариу хүргүүлнэ.

⭐️Хүүхэд эрдэнэ цэцэрлэг⭐️2026-2027 оны хичээлийн шинэ жилийн элсэлтийн бүртгэл
24/08/2026

⭐️Хүүхэд эрдэнэ цэцэрлэг⭐️2026-2027 оны хичээлийн шинэ жилийн элсэлтийн бүртгэл

Манай цэцэрлэгийн ахлах, бэлтгэл ангийн хүүхдүүдэд энэ клубын багш нар бэлтгэл ордог шүү. Баярлалаа Mon taekwondo / Кёнх...
14/08/2026

Манай цэцэрлэгийн ахлах, бэлтгэл ангийн хүүхдүүдэд энэ клубын багш нар бэлтгэл ордог шүү. Баярлалаа Mon taekwondo / Кёнхи клуб

Address

УБ, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Намянжу гудамж АОС 205 тоот
Ulaanbaatar
97699110747

Opening Hours

Monday 08:20 - 18:40
Tuesday 08:20 - 18:40
Wednesday 08:20 - 18:40
Thursday 08:20 - 18:40
Friday 08:20 - 18:40

Telephone

+97699110747

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүүхэд-Эрдэнэ Цэцэрлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category